Өргөдөл

Австралийн тэтгэлэг бол Австрали улсын засгийн газрын хэрэгжүүлдэг урт хугацааны хөгжлийн тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагдснаар суралцах, судалгаа хийх боломжтой болж өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн хүмүүстэй танилцаж, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахад нь тусална.

Австралийн тэтгэлэг нь Монгол улсын ирээдүйн манлайлагчдад Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтанд суралцах боломжийг олгодог.  Тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад суралцах хугацаанд нь бүх талын дэмжлэгийг үзүүлдэг.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр жил бүрийн 2 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ны хооронд өргөдөл хүлээн авна.

Өргөдөл гаргагчид өргөдлийн хүлээн авах хугацаанд багтаж цахим хэлбэрээр өргөдөл гаргана. Өргөдөл хаах хугацаа ойртох тусам Цахим өргөдлийн системийн (OASIS) ачаалал эрс нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу.

https://oasis.dfat.gov.au/ цахим хуудсаар орж өргөдөл гаргана уу.

Өргөдлийн хэвлэмэл хувь

Интернэт ашиглах боломжгүй аймаг, алслагдсан нутгаас өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй нэн даруй холбогдож, өргөдөл гаргах хувилбаруудын талаар ярилцана уу.

Бүрдүүлэх бичиг, баримтууд

Өргөдөл гаргагчид Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-д заасан бичиг, баримтыг бүрдүүлж, өргөдөлд хавсаргана.