Хэрхэн хамрагдах вэ?

Суралцах чиглэлүүд

  • Хөдөө аж ахуйн бизнес
  • Хөдөө аж ахуй
  • Биотехнологи
  • Эко-аялал жуулчлал
  • Байгаль орчны боловсрол
  • Байгаль орчны эрх зүй
  • Байгаль орчны удирдлага
  • Ойн удирдлага
  • Газар зүйн мэдээллийн шинжлэх ухаан / технологи
  • Геологи
  • Геофизик
  • Гидрогеологи
  • Гидрологи
  • Байгалийн нөөцийн удирдлага Сэргээгдэх эрчим хүч
  • Тогтвортой хөгжил
  • Орон нутгийн хөгжил
  • Мал эмнэлгийн шинжлэх ухаан

 

  • Боловсролын манлайлал
  • Боловсролын удирдлага
  • Боловсролын сэтгэл судлал (тус курсын элсэлтийн шалгуурыг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай холбогдож тодруулна уу)
  • Дээд боловсрол (суралцах чиглэлийг өргөдөл гаргагч нарийвчлан тодорхойлно)

 

  • Иргэний нисэх
  • Дэд бүтцийн инженер
  • Барилгын удирдлага
  • Цахилгааны инженер
  • Электроникийн инженер
  • Байгаль орчны инженер
  • Эрчим хүч/ эрдэс баялгийн инженер
  • Дэд бүтцийн хөгжил
  • Ложистикийн удирдлага
  • Материал судлал
  • Материалын инженер
  • Автын инженер
  • Уул уурхайн инженер
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал
  • Тээврийн инженер
  • Тээврийн удирдлага
  • Технологийн инженер
  • Хот/ бүс нутгийн төлөвлөлт
  • Эрүүл мэндийн удирдлага
  • Сэтгэл судлал (тус курсын элсэлтийн шалгуурыг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай холбогдож тодруулна уу)
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Мэдээллийн удирдлага
  • Мэдээллийн технологийн удирдлага
  • Оюуны өмчийн эрх зүй
  • Нанотехнологи
  • Актуар судлал
  • Хөрөнгийн удирдлага
  • Аудит
  • Бизнесийн мэдээлэл зүй
  • Санхүү/ санхүүгийн удирдлага
  • Шүүх нягтлан бодох бүртгэл
  • Олон улсын бизнес/ худалдаа
  • Олон улсын эрх зүй
  • Олон улсын худалдаа
  • Хөдөлмөрийн зах зээлийн эдийн засаг
  • Улс төрийн эдийн засаг
  • Худалдааны эрх зүй
  • Бизнесийн засаглал
  • Эконометрикс
  • Эдийн засаг
  • Хөдөлмөрийн харилцаа
  • Хүний нөөцийн удирдлага
  • Олон улсын харилцаа
  • Эрсдэлийн удирдлага
  • Стратегийн удирдлага
  • Хөгжлийн бэрхшээл судлал
  • Жендэр судлал
  • Хүний эрх
  • Олон улсын хөгжил
  • Мэдээлэл, харилцаа холбоо
  • Нийгмийн ажил, нийгмийн хамгаалал, халамж судлал

Сонгон шалгаруулах үйл явц

Австралийн тэтгэлгээр суралцах хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

Өргөдөл гаргагчдыг тэдний мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог.

Болзол хангасан эсэхийг баталгаажуулах

Цахим өргөдөл (OASIS) хүлээн авах хугацаа хаагдсаны дараа өргөдлийг болзол шалгуур хангасан эсэхийг баталгаажуулж, бичиг баримтын бүрдүүлэлт, тэдгээрийн хүчинтэй эсэхийг нягтална.

Техникийн үнэлгээ

Болзол шалгуур хангасан өргөдлүүдийг хараат бус зөвлөхүүд үнэлж, эрэмбэлнэ.

Хураангуй нэрсийн жагсаалт гаргах  

Австрали, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлд нийцсэн, Монгол Улсын хөгжилд тодорхой, бодитой хувь нэмэр оруулахаа харуулж, болзол хангасан өргөдөл гаргагчдыг хураангуй нэрсийн жагсаалтад оруулж, ярилцлагад урина.

Ярилцлага

Хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчид ярилцлагад уригдана. Сонгон шалгаруулалтын баг сонгон шалгаруулалтын болзол хангаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах хамгийн сайн санал, санаачлага гаргасан өргөдөл гаргагчдыг тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.

Австралийн тэтгэлгийг санал болгох

Тэтгэлэгт нэр дэвшигчид Австралийн их сургуулийн элсэлтийн шалгуурууд болон оюутны визний бүх шаардлагыг хангасан нөхцөлд Австралийн тэтгэлэг хүртэнэ. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар нь нэр дэвшигчдэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн урилга, их дээд сургуульд элсэн орох, оюутны виз мэдүүлэхэд заавар зөвлөгөө өгөх гэх мэт бүх үе шатуудад туслах болно.