Англи хэлний чадамж нь Австрали улсад магистрын түвшний боловсрол эзэмшихэд нэн чухал. Дийлэнх сургалтанд элсэн суралцахад тэтгэлэг хүртэгчдээс Academic IELTS-ийн шалгалтын нэгж оноо 6.0-аас доошгүй, голч оноо 6.5 ба түүнээс дээш байхыг эсвэл iBT-TOEFL-ийн дүйцэх оноог шаарддаг. Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагад (2023) заасны дагуу IELTS (Academic) 6.5 оноотой дүйцэх iBT-TOEFL оноо 84-аас доошгүй, нэгж оноо 21-аас доошгүй байна. Зарим сургалтын чиглэлүүд илүү өндөр онооны шаардлага тавьдаг тул тэтгэлэг хүртэгчид тухайн сургуульд элсэн суралцахын тулд уг шалгуурыг хангасан байх ёстой.
Австралийн тэтгэлэг хүртэгчид Англи Хэлний Сургалтанд эсвэл Академик Бэлтгэл Хөтөлбөрт зайлшгүй хамрагдах ёстой. Иймээс өргөдөл гаргагчид уг үүрэг хариуцлагыг ухамсарлаж, өргөдөл гаргахын өмнө ажил олгогчтойгоо энэ талаар ярилцсан байх ёстой.
Өргөдөл гаргах үед сонгосон курсынхаа Англи хэлний болзол шалгуурыг хангасан тэтгэлэг хүртэгчид Англи Хэлний Сургалтанд суух шаардлагагүй, харин Академик Бэлтгэл Хөтөлбөрт заавал хамрагдана. Тэтгэлэг хүртэгчид ажлаасаа бүрэн чөлөөлөгдөн, энэ сургалтанд зайлшгүй хамрагдана.
IELTS-ийн 6.5-аас доош (эсвэл iBT-TOEFL-ийн дүйцэх) оноотой тэтгэлэг хүртэгчид тэдний түвшинд тохирсон Англи Хэлний Сургалтыг зайлшгүй дүүргэнэ.