Монгол-Австралийн Нийгэмлэг (Моззис)

Энэхүү төгсөгчдийн сүлжээ нь Австрали, Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааны бат бэх суурь тавихад, харилцаа холбоог үр дүнтэй тогтмол явуулахад чухал хувь нэмэр оруулсан.

Моззис нийгэмлэг нь Австралийн ГХХЯ, Монгол Улсын Засгийн Газраас хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа амжилттай явуулж буй төгсөгчдийн нийгэмлэг юм. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Моззистой мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж хамтран ажилладаг.

Үйл ажиллагаа

Жил бүр Моззистой зөвшилцөн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг. Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх болон мэргэжлийн сүлжээг өргөтгөх зорилгоор хувь хүн эсхүл хэсэг бүлэг гишүүдийг дэмжих төлөвлөгдөн, батлагдсан үйл ажиллагааг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр санхүүжүүлдэг