Орших овогтой Саруул
Нийтэлсэн: 2025-03-10
Оршихын Саруул Австралийн тэтгэлгээр Мельбурны Их Сургуульд Төрийн бодлогын магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр тэтгэлэгт оюутан байхдаа ярилцаж, Австралийн тэтгэлэг хүртсэн туршлагаасаа хуваалцлаа.
https://vimeo.com/1060080845/fc53cad861
Саруул Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг. Мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа тэрээр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас тэтгэлэгт өргөдөл гаргах хөдөө орон нутгийн иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулахад тэрээр тусалсан юм. Тэгээд би яагаад өргөдөл гаргаж болохгүй гэж, яагаад тэтгэлэгт өргөдөл гарган тэнцэж орон нутгийнхаа залуу үед үлгэр дууриалал болж, тэдэнд урам зориг өгч болохгүй гэж гэсэн бодол түүнд төрсөн байна.
Түүний хувьд тэтгэлэгт хөтөлбөрт хоёр дахь удаагаа өргөдөл гаргаж тэтгэлэг хүртсэн. Тэрээр “Би өөрчлөлт хийхийг хүсэж байсан. Хэдийгээр төрийн захиргааны байгууллагад олон жил ажилласан туршлагатай хэдий ч мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай байсан бөгөөд тэтгэлэг надад энэ боломжийг олгосон” гэв.
Австралид суралцах нь түүний хувьд амьдралаа өөрчилсөн туршлага байсан. Тэрээр “Австрали улс бол боловсролын салбарт тэргүүлэгч орнуудын нэг юм. Их сургуулийн сургалтын арга нь оюутан төвтэй бөгөөд багш нар нь маш их дэмждэг” гэв. Мельбурны их сургуульд магистрын зэрэг хамгаалсан нь түүнд бодлого боловсруулах дэлхийн чиг хандлага, оролцогч талууд бодлого боловсруулахад хэрхэн хувь нэмэр оруулдаг талаар судлах боломж олгосон бөгөөд тэрээр олон улсын туршлага хуримтуулан эх орондоо ирээд байна. О. Саруул хэлэхдээ “Би сурсан мэдлэг, ур чадвараа ашиглан нутаг эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах болно”
Саруул (урд эгнээний дунд) Мельбурн хотноо Өмнөд Ази, Монголын тэтгэлэгт оюутнуудын хамт.
Австралийн тэтгэлгээр суралцсан нь түүнд магистрын зэрэг хамгаалаад зогсохгүй нетворкийн хийх боломж олдсон бөгөөд суралцаж байхдаа тэрээр бусад орны олон оюутнуудтай танилцаж, тэдэнтэй сайн найзууд болсон байна.
Австралийн тэтгэлгээр суралцаж буй хугацаандаа гэр бүлээ авчрах боломжтой байдаг. Түүний гэр бүлийнхэнд Австрали улсад амьдрах сайхан боломж олдсон юм. Мөн түүний хүү нь Австрали улсад ахлах сургуулиа төгсөж, олон найз нөхөдтэй болсон байна.
Саруул хичээлийнхээ хажуугаар йог, бясалгалын хичээлд хамрагдаж, илтгэх ур чадвараа сайжруулах сургалтанд сурч мөн Мельбурн хотод 80 гаруй цагийн сайн дурын ажил хийж, олон улсын оюутны аялал жуулчлалд өөрийн хувь нэмрээ оруулж байх хугацаандаа хоттойгоо маш сайн танилцсан байна. Мельбурн хотод хийх, үзэх зүйл их байдаг. Мельбурн хот бол кофе шопоороо алдартай, тиймээс тэр олон кофены газруудтай танилцаж, Монгол байгаа найзууддаа хуваалцдаг байсан. Гадуур хооллох соёл нь түүний анхаарлыг татсан. Орон орны хоолны газрууд байдаг тухай онцлов. Тухайлбал тэрээр Лайгон нэртэй гудамжинд амьдардаг байсан бөгөөд энэ нь Грек, Итали хоолны газрууд олонтой байсан учраас эдгээр газруудад дуртай мөн ихэвчлэн очиж үзэхийг хичээдэг байсан.
Саруул (баруун талд) Мельбурн хотод сайн дурын ажил хийж байгаа нь.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй хэн бүхэнд “ Хэрвээ танл урам зориг байгаа бол, ямар нэгэн зорилго байгаа бол түүнийхээ төлөө заавал хичээгээрэй” учир нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь танд маш их боломжийг олгодог гэж захиж байна. “Жишээ нь, би орон нутгийн засаг захиргааны байгууллагад 25 жил ажилласан ч энд ирж, дэлхийн тэргүүлэх их сургуульд суралцах том боломж олгосон бөгөөд энэ нь миний амьдралыг өөрчилсөн туршлага юм” гэв.
Түүн шиг хөдөө орон нутгаас өргөдөл гаргах гэж байгаа хүмүүстээ хандаад бүү эргэлз, сайн бэлдээд өргөдлөө өгөөрэй гэж уриаллаа.