< Өмнөх хуудас руу буцах

Эрдэнэдагва овогтой Мөнхзул

Нийтэлсэн: 2025-02-13

Alumni, Experience, Impact,

Эрдэнэдагвын Мөнхзул Австралийн тэтгэлгээр Монашийн Их Сургуульд Олон улсын хөгжлийн магистрын зэрэг 2024 онд хамгаалсан.

Э.Мөнхзул нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны зар сурталчилгааны “нүүр царай” юм.  Бид түүнтэй Австралийн тэтгэлэг хүртсэн туршлага, хувь хүний болон мэргэжлийн хувьд хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар ярилцаж, тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүстэй хуваалцахыг зорилоо.

Та яагаад Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргах болсон бэ?

Би бусад хүмүүсийн адил гадаадад улсад суралцаж ажил мэргэжлээ ахиулахыг хүссэн. Банкны салбарт хэсэг хугацаанд ажиллаж, жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжлийн санхүүжилтээр мэргэшсэнийхээ дараа энэ салбарт тулгамдаж буй бэрхшээлийг улам бүр мэдэрсэн., Гэсэн хэдий ч би өөрчлөлтийг бий болгох эсвэл дэлхий нийтээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой төслүүдийг эхлүүлэх итгэлгүй байсан. Ингээд би ажил мэргэжлээ хойш тавиж, өөрийн үнэт зүйлд нийцсэн, ялангуяа эрхэм зорилго, хүртээмжтэй байдлын талаар тэтгэлэгт хамрагдах боломжийг эрэлхийлж эхэлсэн. Би адал явдалд дуртай, Австрали улсад аялахыг мөрөөддөг байсан учраас тус тэтгэлэг миний зорилгодоо хүрэх хамгийн шилдэг арга байсан.

Австралийн тэтгэлэг танд хувь хүний болон мэргэжлийн хувьд хэрхэн хувь нэмэр оруулж байна бэ?

Энэхүү тэтгэлэг нь олон улсад ажиллаж, амьдрах итгэлийг минь нэмэгдүүлсэн. Мөн үнэ цэнэтэй боломжуудыг нээж өгсөн. Би хээрийн судалгаа, судалгааны хэсэг бүхий практик дээр суурилсан хичээл сонгосон. Надад суралцах хугацаанд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд дэмжлэг хэрэгтэй болдог байсан бөгөөд тухай бүрт тэтгэлгийн зүгээс байнгын туслалцаа үзүүлдэг байсан. Мөн аялах, нетворкинг хийх, ажиллах боломжийг эрэлхийлэх зэрэг боломжуудыг олгосон нь үнэлж баршгүй зүйл юм. Би хэдхэн сарын өмнө төгсөж эх орондоо ирээд байна. Би өөрийн хувь нэмрээ ажил мэргэжилдээ өөрийн хувь нэмрээ оруулж амжаагүй байгаа ч өмнөхөөс илүү бэлтгэлтэй болсон гэдгээ мэдэрсэн. Хувь хүнийхээ хувьд энэхүү тэтгэлэг  манай гэр бүлд үр өгөөжөө өгсөн. Манай хүүхдүүд гадаад орон амьдарч бусад орны соёлын талаар суралцсан бол манай нөхөр Австрали, Монголыг холбох зэрэг үнэлж баршгүй туршлага хуримтлуулсан. Ерөнхийдөө энэ нь тогтвортой хөгжлийн төлөөх амлалтаа улам бататгаж, нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулахын чухлыг надад сануулсан.

Мөнхзул (Хойд эгнээний баруун талаас хоёр дахь) Өмнөд Ази, Монгол оюутнуудын хамт.

Австрали улсад суралцахаас гадна тухайн улсад амьдарсан өөрийн туршлагаас хуваалцана уу?

Австрали улсад суралцахаас гадна тухайн орчин амьдрах нь сайхан байсан ч сорилттой байсан. Бид үндсэн зорилгодоо тууштай байхын зэрэгцээ ажил амьдралаа тэнцвэржүүлэх шаардлагатай байв. Гэсэн хэдий ч Австралид бид зохион байгуулалттай, нээлттэй сэтгэлгээтэй, уян хатан байсан цагт энэ тэнцвэрийг зохицуулах боломжтой байсан.

Миний хамгийн их таалагдсан зүйл бол зөвхөн тухайн  улсынхаа иргэдэд төдийгүй бусад өндөр настнууд болон олон улсын оюутнуудад зориулсан ажлын байрны өргөн боломжууд байсан юм. Суралцах хугацаандаа би төрийн болон хувийн хэвшилд, ялангуяа Виктория мужийн сонгуулийн хороо, Монаш их сургууль, Мельбурны их сургуульд ажиллаж туршлага хуримтлуулсан. Олон талт байдал, хүртээмжтэй байдлыг үнэлдэг хөдөлмөрийн зах зээлийг харах нь гайхамшигтай байсан. Бас нэгэн чухал сургамж бол гэр бүлийн цаг ямар чухал болохыг олж мэдсэн. Австраличууд гэр бүлдээ маш их анхаарал хандуулж, ажил амьдралын эрүүл тэнцвэрт байдлыг хангах хүмүүжлийн орчныг бүрдүүлдэг. Гэр бүлүүд хамтдаа хэр их чанартай цагийг өнгөрөөж байгаа нь надад маш их сэтгэгдэл төрүүлж, амьдралынхаа хором мөч бүрийг нандигнаж байсан. Эдгээр бүх зүйлс намайг гэр бүлд чиглэсэн үнэт зүйлс, хүн бүрт ээлтэй орчин бүрдүүлэхийг эрхэмлэдэг болгосон.

Та эх орондоо ирээд өөрийн хэрхэн хувь нэмэр оруулахаар төлөвлөж байна вэ?

Би энэхүү тэтгэлэгт өргөдөл гаргахдаа зорилго, зорилтоо хуваалцсан бөгөөд одоо төгсөгч болсон ч зорилго минь хэвээр байгаа. Би эдийн засагт суурилсан олон улсын хөгжлийн магистрын зэрэг хамгаалсан. Би хувийн хэвшилд санхүүгийн хүртээмжтэй байдлыг дэмжих туршлагадаа тулгуурлан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Байгаль орчин, нийгэм, засаглалын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бизнес эрхлэгчдийг чиглүүлэхийг зорьдог. ‘Ногоон’, ‘ногоонжуулалт’, ‘тогтвортой байдал’ гэх мэт үгсийг заримдаа хэтрүүлэн хэрэглэдэг нь тэдний нөлөөллийг бууруулдаг болохыг би анзаарсан. Би бизнес эрхлэгчдэд эдгээр нэр томъёог илүү энгийн, практик аргаар ойлгоход нь тусалж, сайжруулах бодит алхмуудыг хийхэд нь туслахыг хүсдэг. Би цаашид байгаль орчны тогтвортой байдлыг сурталчлахын зэрэгцээ хүний ​​эрхийг дээдэлсэн, технологийг хариуцлагатай ашиглаж, ёс зүйн хэм хэмжээг баримталсан ажлын байрыг бий болгоход байгууллагуудад туслахаар төлөвлөж байна.

Мөнхзул (зүүн талаас гурав дахь) Австралийн Гадаад Харилцаа, Худалдааны яамны Хөгжлийн бодлогын хэлтсийн Нэгдүгээр туслах нарийн бичгийн дарга Элизабет Уайлд (зүүн талаас дөрөв дэхь) болон бусад Өмнөд Ази, Мьянмар оюутнуудын хамт 2023 оны Оюутны чуулга уулзалтанд оролцож буй зураг.

Та тэтгэлэгт өргөдөл гаргагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

Та тэтгэлэгт хамрагдахад эргэлзэж байгаа эсвэл таны өргөдөл өмнө нь амжилтгүй болсон ч та дахин өргөдлөө гаргаарай. Та заавал суут ухаантан байх шаардлагагүй. Харин тэтгэлгийн шалгуурыг хангасан бол тууштай байдал, эерэг өөрчлөлтийг бий болгох, үнэн зөв байх нь хангалттай юм. Би гурав – дөрвөн удаагийн оролдлогын дараа тэтгэлэг хүртсэн олон хүмүүстэй уулзаж байсан. Энэ бол амьдралд нэг удаа олдох боломж бөгөөд таныг мөрөөдөлдөө хүрэхэд нэг алхам ойртуулж чадна.

Та тэтгэлэг хүртэж Австрали улсруу явж суралцах гэж байгаа бол таныг маш олон боломжуудыг бүрэн ашиглана гэдэгт итгэлтэй байна. Бэрхшээл тулгарсан ч түүнийгээ зохицуулж тэвчээртэй хандвал амжилтанд хүрэх нь гарцаагүй. Ажил амьдралын тэнцвэрт байдлыг сайн хадгалж, хөтөлбөр болон түүний үр шимийг хүртэж, өөртөө анхаарал хандуулаарай гэж хэлмээр байна. Та маш их хичээж тэтгэлэг хүртсэн учраас танд дурсамж дүүрэн аялал болно гэдэгт итгэлтэй байна.