< Өмнөх хуудас руу буцах

Монгол дахь Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан

Нийтэлсэн: 2024-11-18

Монгол дахь Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн Зохицуулах Хорооны (ХЗХ) ээлжит хуралдаан 2024 оны 11-р сарын 13-нд Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаанд Австрали, Монгол Улсын засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөллүүд оролцлоо. Уулзалтын үеэр хөтөлбөрийн хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, 2024-25 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.

Хурал хамтран даргалагч, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У. Бямбасүрэн Хурал хамтран даргалагч, Австралийн Элчин сайдын яамны шинэ Дэд тэргүүн Эндрю Бэрримэнийг ХЗХ-ны хуралд анх удаа оролцож буйд баяр хүргэж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдахын зэрэгцээ цаашдын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцлов. ХЗХ-ны гишүүд Австралийн тэтгэлэг болон бусад үйл ажиллагааг сурталчлах, үр нөлөөг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцов. Австралийн засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөөс (магистрын болон богино хугацааны сургалт) гадна Монгол улсын тогтвортой хөгжлийн асуудлууд, тухайлбал жендерийн эрх тэгш байдал, тэгш хүртээмжтэй нийгэм, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх, эрчим хүчний шилжилт зэрэгт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.