< Өмнөх хуудас руу буцах

Тендерийн урилга - Монголын Эрчим Хүчний Салбарын Хөгжил Богино хугацааны сургалт

Нийтэлсэн: 2022-10-4

Өмнөд Ази ба Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын Эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр холбогдох хоёр үйл ажиллагааг явуулах ур чадвар, туршлагатай байгууллагуудыг сонгон шалгаруулна.

  • Зургаан хүртэлх удирдах албан тушаалтныг Австралийн гол түншүүдтэй уулзаж туршлага судлах сургалт. Туршлага судлах сургалт нь Австрали руу явах болон буцах аялалыг оруулан арав (10) хоног хүртлэх хугацаанд зохион байгуулагдана. Туршлага судлах сургалтыг 2022 оны сүүлээс өмнө зохион байгуулах.
  • 20 хүртэлх оролцогчид зориулсан зардал багатай богино хугацааны сургалтын хөтөлбөр.

Туршлага судлах сургалт болон богино хугацааны сургалт нь Монгол дахь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэх, эх үүсвэрийг одоо байгаа түгээх сүлжээнд нэгтгэх боломжийг судлахад дэмжлэг үзүүлнэ. Эдгээр сургалтууд нь Монгол Улсад эрчим хүчний салбарыг үр дүнтэй болгох, удирдах, хамгаалах, зохицуулахад шаардлагатай арга зүй, хэрэгслийн талаарх мэргэжилтнүүдийн мэдлэгийг гүнзгийрүүлнэ.

Тус хоёр сургалтын үйл ажиллагаа нь Австралийн эрчим хүчний засаглал, шинэчлэлийн талаарх итгэмжлэл, үйлчилгээ үзүүлэх чадавхийг харуулах бөгөөд үүнд:

  • Эрчим хүчний зах зээлийг нэгтгэх;
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих бодлого, засаглалын арга барилын талаархи мэдлэг;
  • Нар, салхи, биомасс зэрэг сэргээгдэх эрчим хүчний технологи, тэдгээрийг одоо байгаа эрчим хүч түгээх сүлжээнд нэгтгэх;
  • Сэргээгдэх эрчим хүч, батерей хадгалах системд ижил төстэй магадлан итгэмжлэлийн хөтөлбөрийг нэвтрүүлэх;
  • Эрчим хүчний хэмнэлт, дизайны стандарт, эрчим хүчний бодлого ба үнэ, эрчим хүчний татварын бодлогын арга барил.

Тендерийн талаарх нэмэлт мэдээлэл авах болон тендерийн материалаа дараах холбоосоор орж өгнө үү: Current Request for Tenders – Australia Awards – South Asia & Mongolia (australiaawardssouthasiamongolia.org)