< Өмнөх хуудас руу буцах

Австралийн үндэсний баярын өдөр

Нийтэлсэн: 2022-01-26

Монгол дахь Австралид төгсөгчдийн нэрийн өмнөөс Австралийн үндэсний баярын өдрийг хамтдаа тэмдэглэж буй Монгол, Австрали улсын Засгийн газарт халуун баяр хүргэе! Энэ жил Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаагаараа онцгой ач холбогдолтой жил юм. Австралид төгсөгчид Австрали, Монгол хоёр улсын хооронд бат бөх, тогтвортой харилцааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Бидний нөхөрлөл, хүндэтгэл нь хоёр улсын иргэд, бизнесүүд болон төрийн байгууллагуудын хоорондын харилцаанд олон үр өгөөжийг өгч, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсээр байна.

Бидний өвөрмөц онцлог, үнэт зүйлсийг төгөлдөржүүлдэг Австрали, Монгол хоёр орны олон талт байдал, өв соёлын баялгаар бид үргэлж бахархдаг. Бид Австрали, Монгол улсын найрамдалт олон талт хамтын ажиллагааны ойн баяр болон Австралийн үндэсний баярын өдрийг та бүхэнтэй хамт угтаж буйдаа баяртай байна.