< Өмнөх хуудас руу буцах

Нийтэлсэн: 2021-11-18

Монгол дахь Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн Зохицуулах Хорооны (ХЗХ) ээлжит хуралдаан Монгол дахь Австралийн элчин сайдын яаманд 2021 оны 11-р сарын 16-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаанд Австрали, Монгол Улсын засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөллүүд оролцлоо. Уулзалтын үеэр хөтөлбөрийн хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг мэдээлэв.

Хөтөлбөрийн Зохицуулах Хорооны гишүүд Австралийн тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдахын зэрэгцээ цаашдын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцлов. Түүнчлэн ХЗХ-ны гишүүд Монгол дахь Австралийн Тэтгэлэгт хөтөлбөр болон Өмнөд Ази дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамтын ажиллагааны үр дүнд төгсөгчид, тэтгэлэгт оюутнуудад олгогдох шинэ боломжуудыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв.

ХЗХ-ны гишүүд Австралийн тэтгэлэг болон бусад үйл ажиллагааг сурталчлах, үр нөлөөг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцов. Уулзалтын төгсгөлд ХЗХ-ны гишүүд Австралийн элчин сайдын яамтай танилцав.