Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр - Мэдээ 2
Нийтэлсэн: 2020-03-5
Чиглүүлэх сургалт: Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн 6 дахь ээлжийн оролцогчид 12-р сарын 7 – 8 ны өдрүүдэд Red Rock Resort – д зохион байгуулагдсан 2 өдрийн чиглүүлэх сургалтанд оролцсон.
Тус сургалт нь хөтөлбөрийн үндсэн үр дүн болох манлайлалын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн. Оролцогчид сургалтанд оролцсоноор өөрсдийгөө танин мэдэж, манлайлал, төслийн менежмент, эмэгтэйчүүдийн манлайллын тухай мэдлэгээ тэлж дасгал ажил, тоглоомын аргаар тус мэдлэгээ бататгасан. Мөн 2 өдрийн арга хэмжээний төгсгөлд оролцогчид 4 багт хуваагдан нийгэмд чиглэсэн бичил төслөө хэрэгжүүлж эхлээд байна.
Хоёр өдрийн сургалт дараах агуулгаар явагдсан. Үүнд:
Эхний өдөр
- Хувь хүний зан төлөв (Уолтэр Женкинс, Америк дахь Зориг сан)
- Багийн ажил 1 (RADAR сургалтын төв)
- Төслийн менежмент (Марк Тассе, Төслийн менежментийн хүрээлэн)
- Багийн ажил 2 (RADAR сургалтын төв)
- Нийгэмд чиглэсэн төслийн танилцуулга (Зориг сан, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр)
Хоёр дахь өдөр
- Манлайллын удиртгал хичээл (Уолтер Женкинс, Америк дахь Зориг сан)
- Багийн манлайлал (Өөрчлөлтийг чиглүүлэгч төв)
- Багийн ажил 3 (Зориг сан)
- Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайлал (Кирстэн Ливермор, Aвстрали Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн удирдагч)