2020 оны 1-р улиралд эхлэн суралцагчдад зориулсан Үдэлтийн Семинар
Нийтэлсэн: 2020-01-5
2020 оны 1-р улиралд суралцах Австралийн тэтгэлэгт оюутнуудад зориулсан сургалт семинарыг 2019 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч 10 оюутан, тэдний гэр бүлийн 3 гишүүн тус семинарт оролцов. Хүндэт зочноор Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэн, МУ-ын Засгын Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд Дарга У.Бямбасүрэн, Хэрэг Эрхлэх Газрын Реферэнт Нарангуа нар хүрэлцэн ирсэн юм. Хөтөлбөрийн Монгол дахь менежер Э.Энхтүвшин өөрийн багийн нэрийн өмнөөс амжилт гаргасан оюутнуудад баяр хүргээд, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны төлөөлөл Элчин сайд Дэйв Воусэн-ыг нээлтийн үг хэлэхийг урив.
Ноён Дэйв Воусэн семинарын үеэр Австралийн соёлын ялгааны талаар зарим зөвлөгөөг хуваалцаж, шинэ тэтгэлэг хүртэгчидтэй уулзаж, Австрали улсад байх хугацаандаа олон шинэ хүмүүстэй танилцаж Монгол, Австралийн харилцааг улам сайжруулах талаар хувь нэмрээ оруулахыг хүсэв. Тэрээр тэтгэлэг хүртэгчдэд сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, буцаж ирээд Австралийн ГХХЯ-ны зүгээс Монгол Улсыг олон салбарт хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг сануулав.
Семинарын хоёр дахь өдөр Австралийн соёлын талаар чиг баримжаа авч, үе тэнгийнхнээсээ ургэлжлүүлэн суралцлаа. Тэтгэлэг хүртэгчид Adelaide, Sydney, Melbourne болон Canberra гэх 4 бүлгүүдэд хуваагдаж тухайн хотод сурч, амьдарсан төгсөгчид, Австралийн сайн дурын ажилтнуудаас туршлага судаллаа. Түүнчлэн нэмэлтээр тэтгэлэг хүртэгчдэд урьдчилан сэргийлэх замаар Австралын Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, дарамтын талаар ойлголттой болсон юм.
Монгол – Австралийн Нийгэмлэг (Моззис) болон Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрийн төлөөлөл хүрэлцэн ирж, танилцуулга хийгээд, хувийн болон мэргэжлийн туршлагаа ярилаа.