< Өмнөх хуудас руу буцах

Тогтвортой хөгжлийн зорилтыг Монгол улсад хэрэгжүүлэх нь

Нийтэлсэн: 2020-06-29

Бямбаагийн Ганбат нь 2004 онд Куртиний их сургуулийг Эрүүл мэндийн менежментийн магистр зэрэгтэйгээр суралцаж төгссөн. 1998 онд тэрээр Сидней хот дахь Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн ‘Боловсролын салбар дахь манлайлал’ сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтанд нэг сарын хугацаанд хамрагдсан. Австралийн боловсролын тогтолцоо нь бусад улс орнуудаас ямар их ялгаатай байдаг талаар энэхүү сургалтаас мэдэж авсан бөгөөд боловсролын тогтолцооны талаар их өндөр сэтгэгдэлтэй үлдсэн.

Австралийн боловсролын салбарын мэргэжилтнүүд энэ чиглэлээр илүү туршлагатай бөгөөд энэ нь миний сонирхолыг ихээр татсан билээ. Тиймээс Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргахад нөлөөлсөн.”

Австрали Улс нь нь оюутнуудыг маш сайн суралцах орчиноор хангадаг, суралцахуйн болон сургалтын заах арга зүйг чанарын өндөр түвшинд боловсруулсан. Түүнчлэн Австралийн их дээд сургуулиуд оюутнуудад эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэхэд нь туслах төрөл бүрийн хичээлээс гадуурх хөтөлбөрүүдтэй байдаг. “Хичээл номондоо их цаг зарцуулдаг байсан ба заримдаа үүрийн 4 цаг хүртэл сууж хичээллэдэг болсон тул хичээлээс гадуурх хөтөлбөрүүдэд хамрагдах болсон. Тухайлбал, бясалгал хийж сурсан нь стрессээ тайлахад их тус болсон бөгөөд би одоо ч зарим үед чөлөөт цагаараа бясалгал хийдэг. Энэ нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсанаар олж авсан гол чухал ур чадварын нэг байсан бөгөөд ачаалалтай ажлын нөхцөл байдалд ажил үүргээ зөв хуваарилж даван туулахад тусалдаг гэж боддог ”.

Ганбатын хувьд Куртиний их сургуулийн танхимын хичээлүүд болон дадлагын ажлын нэг хэсэг болгож хийсэн эрүүл мэндийн үйлчилгээний дадлагын ажил хамгийн их таалагдсан байна. Тиймээс тэрээр Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Куртины Их Сургуулийн хооронд монгол оюутнуудыг магистр, докторын түвшиний сургалтанд хамруулах тухай оюутан солилцооны санамж бичгийг амжилттай эхлүүлсэн ба нэг магистрын түвшний оюутан, нэг докторын сургалтын оюутан тус их сургуульд Монгол Улсын засгийн газрын санхүүжилтээр амжилттай суралцаж төгссөн. Түүнчлэн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн даатгал, нийгмийн эрүүл мэнд, Монгол Улс дахь эрүүл мэндийн үйлчилгээний менежментийн чиглэлийн судалгааны ажил хийсэн магистрын найман оюутан, докторын хоёр оюутны судалгааны ажлыг тус тус удирдан ажилласан байна.

Сургуулиа төгсөөд тэрээр Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд (ЭМШУҮИС-тухайн үеийн нэршлээр)-д Докторантур магистрантурын албаны дарга болон эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Тэрээр эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Монгол Улсад тулгамдаж буй эрүүл мэндийн сэдвүүдээр илүү их суралцаж, судалгаа хийж, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхийг уриалсан юм. Австрали улсын Куртины их сургуульд эзэмшсэн магистрын зэрэг надад эрүүл мэндийн салбарт карьераа ахиулахад их тусалсан. Их сургуульд ажилласны дараагаар би Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Азийн хөгжлийн банк (АХБ) -аас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төслүүд, Мянганы сорилтын сан – Монгол улсын эрүүл мэндийн төслүүд дээр ажиллаж, Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газрын орлогч даргаар дэвшин ажилласан”. Ганбат нь салбартаа олж авсан арвин туршлагадаа үндэслэн Куртины их сургуультай хамтран, Монгол Улсын Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээний Бодлогын Хэрэгжилтийн талаарх судалгааг  үргэлжлүүлэн хийсэн байна.

Ганбат нь ДЭМБ-д БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТ (БНЭМХ) болон Эрүүл Мэндийн Тогтолцооны Хөгжил хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Бусад төслүүдтэй харьцуулахад,  ДЭМБ нь Австрали улсын мэргэжилтнүүдтэй олон чиглэлээр хамтарч ажилладаг бөгөөд үүний нэг тэргүүлэх чиглэл нь “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хөгжүүлэх явдал юм. БНЭМХ-ын гол зорилт нь иргэн бүрийг хаана байгаагаасаа үл хамааран санхүүгийн хүндрэлд орохгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжтой байх явдал юм.

БНЭМХ-ыг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн салбарт олон талт харилцаа, хамтын ажиллагааг бүрдүүлэх нь нэн чухал юм. Монгол Улсад БНЭМХ -ыг хэрэгжүүлэх эхний чухал алхам нь хувийн эмнэлгүүдийн үйлчилгээнд хамрагдсан иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олговрыг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн төсвийн хөрөнгийг хувийн болон улсын эмнэлгүүдэд адил тэгш хуваарилах тухай Засгийн газрын шийдвэр байсан. Ингэснээр улсын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж чадсан юм.

2019 оны 8-р сард тэрээр “Өвчтөний аюулгүй байдалд чиглэсэн Эрүүл мэндийн үйлчилгээний чанарын менежментийн сүлжээ” сэдвээр багийнхантайгаа хамтран  хэд хэдэн уулзалтуудыг  зохион байгуулж, УБ хот болон хөдөө орон нутагт чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулсан. Энэхүү санаачлагыг орон нутгийн хэмжээнд нетворкинг үүсгэх замаар дэмжиж, цаашдын чадавхийг бэхжүүлэх тал дээр Австралийн их сургуультай хамтран ажиллахыг санал болгон ажиллаж байна. Энэ бол бүс нутгийн бусад орнуудтай хамтын ажиллагаа бий болгоход чиглэсэн тасралтгүй үргэлжлэх үйл явц юм.

Суралцаж байх явцдаа академик түвшний ярианы болон бичгийн чадвар, судалгаа хийх арга зүй, олон эх сурвалжид тулгуурлан онолын хүрээнд дүн шинжилгээ хийх, эх сурвалж ашиглах зэрэг ур чадварт сурсан. Өнөөгийн практикт, эрүүл мэндийн чиглэлээр тоон судалгаанаас гадна тохиолдлын судалгаан дээр суурилсан чанарын судалгааны дүн шинжилгээ хийх нь нийтлэг болсон. Эдгээр арга зүй нь надад өөрийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, Монгол улсын эрүүл мэндийн салбарын талаар дүн шинжилгээ хийхэд тусалсан болно”.

Ганбат 2016 оноос хойш ISPOR-ын Монгол дахь салбарын ерөнхийлөгчөөр ажиллаж байна. ISPOR нь эрүүл мэндийн эдийн засаг, үр нөлөөний судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын мэргэжлийн холбоо юм. Тус холбооны үндсэн зорилго нь эрүүл мэндийн эдийн засаг, үр нөлөөний судалгааг сайжруулах замаар эрүүл мэндийн салбарыг дэмжих, шийдвэр гаргах явцыг дэлхийн хэмжээнд сайжруулахад оршино. Энэ жилийн шагнал гардуулах арга хэмжээгээр ISPOR-ын Монгол дахь салбар нь 2020 оны бүс нутгийн шилдэг салбар зөвлөлөөр шалгарсан болно. Тус салбар нь 2020 оны турш боловсрол, судалгаа болон гишүүдийн оролцоог дэмжсэн чухал ажлуудыг амжилттайгаар гүйцэтгэжээ. Ганбат энэхүү шагналыг гардаж авахаар 11 дүгээр сард Итали Улсын Милан хотыг зорих болно.