< Өмнөх хуудас руу буцах

Бизнес, технологийн ур чадварыг хослуулсан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч

Нийтэлсэн: 2020-01-8

Болдын Бүжинлхам (Бүжээ) Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Австралийн Аделайд хотын Флиндерсийн их сургуульд нанотехнологийн магистрт суралцаж, 2014 онд төгссөн. Тэрээр өмнө нь Монгол улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын боловсролыг шинэ мэдлэг, чадвартайгаа хослуулан улс оронд шинэ тутам байгаа өндөр технологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Флиндерсийн нанотехнологийн магистрын курс нь нарийвчилсан мэдлэг олгодог, шаардлага өндөртэй хөтөлбөр юм. Оюутнууд нанотехнологи болон атом, молекулын түвшинд материалын шинж чанар, хөтөч үзэл баримтлалыг ойлгох чадавхиа хөгжүүлэх шаардлага тавигддаг.
Бүжээ Австралийн тэтгэлэгт сургалтаар өөрийн хувийн болоод мэргэжлийнхээ суурь ур чадвараа хөгжүүлсэндээ баярлаж явдаг. “Миний ажиллах урам зориг, өөртөө итгэх итгэл карьерийн хэтийн зорилго маань бүгд Австралид суралцаж байсан цаг хугацаанд маш ихээр нэмэгдсэн” гэж тэр тайлбарласан юм.

2014 оны сүүлээр Бүжээ тэтгэлэг авахаасаа өмнө ажиллаж байсан Монос группийн ажлаа хүлээн авсан. Тус компани нь эм зүйн талаар өмнө баримталж байсан чиглэлээ өргөжүүлсээр ирсэн, хурдтай өсч байгаа хувийн байгууллага юм.

Компани нь 1990 онд анхлан байгуулагдаад, бусад компаниудаа нэгтгэх замаар 2004 онд бүтцийн өөрчлөлт хийж, Монос групп нэртэй болсон. Өнөөдөр тэд эм зүй, гоо сайхан болон худалдааны чиглэлээр 10 салбар компанитай 1000 гаруй ажилчидтай болоод байна.

“Би Монос группт давхар үүрэг гүйцэтгэдэг”, гэж Бүжээ тайлбарласан юм. Тэрээр үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, хувцас загварын худалдаа, импорт болон түгээлтийг хариуцсан охин групп болох Наногийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.”

“Би технологийн салбарыг үргэлж сонирхож байсан бөгөөд судалгаа хийх ур чадвараа хөгжүүлэхэд тусалсан Флиндэрсийн их сургуулийн доктор Жое Шаптер гэсэн маш сайн удирдагчтай болсондоо өөрийгөө их азтайд тооцдог.”

Бүжээгийн удирдагчтайгаа тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол улсад аль үр ашгаа өгч эхлээд байна. “Флиндерсийн их сургууль өөрсдөө цаашид хэрэглэхгүй ч шинээр хөгжиж байгаа Монос их сургуулийн хувьд сүүлийн үеийн шинэ технологи болох скан хийдэг электрон микроскопыг хандивлажээ”.

Тэрээр 18 сар үргэлжилсэн магистрын курст суралцах хугацаандаа Монос группийн ерөнхийлөгчтэй тогтмол харилцаа холбоотой байсан бөгөөд группийн ерөнхийлөгч болон Бүжээгийн хамтран ажиллагчдын дийлэнх нь байгууллагадаа авчирсан түүний шинэ туршлага, ур чадварыг үнэлдэг.

“Манай багийн гишүүдийн харилцаа сайн байх нь чухал гэдгийг би ойлгодог байсан боловч, хүмүүстэй холбоо харилцаа тогтоох нь үнэхээр хэрэгцээтэй ур чадвар, хариуцлага юм гэдгийг энэхүү тэтгэлэгт сургалтаар баталгаажуулж авсан.”

Монос группд хамаарагдах нэг компанийн гүйцэтгэх захирлын хувьд Бүжээ саяхан Улаанбаатар хот дахь Европын Холбооны санхүүжүүлm бүхий эмийн үйлдвэрийнхээ мэргэжлийн гэрчилгээг авахад тодорхой хувь нэмэр оруулаад байна.

“Энэ бол Ази дахь хамгийн шилдэг 50 компанийн нэг нь” гэдгийг тэр хэлсэн юм.