Өргөдөл

Цахим өргөдөл нээгдлээ

Австралийн тэтгэлгийн цахим өргөдлийн систем 2024 оны 4 сарын 30-нд хаагдана

Дэлгэрэнгүй

Австралийн тэтгэлэг нь Монгол улсын ирээдүйн манлайлагчдад Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтанд суралцах боломжийг олгодог.  Тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад суралцах хугацаанд нь бүх талын дэмжлэг үзүүлдэг.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим өргөдлийн систем 2024 оны 4 сарын 30-нд хаагдана.

Суралцах түвшин

Тэтгэлэг нь Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараах түвшний зэрэг олгох сургалтанд хамрагдах боломж олгодог.

2025 оны тэтгэлгийг дараах ангиллаар олгоно:

Ангилал 1: Нийт тэтгэлгийн 50 хувийг төрийн албан хаагчдад олгоно.

Ангилал 2: Нийт тэтгэлгийн 50 хувийг хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын албан хаагчдад олгоно.

Тэтгэлгийг Танхимын болон Судалгааны магистрын хөтөлбөрт олгоно.

Австралийн тэтгэлгийн үр шим

Тэтгэлгийн хугацаа нь Австралийн их сургуулиас санал болгосон академик болон бэлтгэл сургалтыг дүүргэх хамгийн богино хугацаагаар тодорхойлогдоно.

Австралийн тэтгэлэгт дараах дэмжлэг багтана. Үүнд:

  • Австралид ирэх, буцах нислэгийн зардал
  • Австралид очиж суурьших нэг удаагийн тэтгэмж
  • Сургалтын бүрэн төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Академик сургалтын удиртгал хөтөлбөр
  • Оюутан байх хугацааны эрүүл мэндийн даатгал
  • Академик сургалтад олгох нэмэлт дэмжлэг
  • Судалгааны ажлын зардал (зөвхөн судалгаа хийж буй оюутанд болон танхимын магистрын дадлага хийх шаардлагатай оюутнуудад хамаарна).

Өргөдлийн хэвлэмэл хувь

Интернэт ашиглах боломжгүй аймаг, алслагдсан нутгаас өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй нэн даруй холбогдож, өргөдөл гаргах хувилбаруудын талаар ярилцана уу.

Бүрдүүлэх бичиг, баримтууд

Өргөдөл гаргагчид Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”, “Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэл“- д заасан бичиг, баримтыг бүрдүүлж, өргөдөлд хавсаргана.