Мэдээ ба үйл явдал


 

Төгсөгчдыг угтан авах арга хэмжээ

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр магистрын зэргийн сургалтыг дүүргээд, эх орондоо эргэн ирсэн 21 төгсөгчдийг угтан авах ёслол 2019 оны 8 дугаар сарын 27-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн төгсөгчид нь санхүү менежмент, хууль, байгаль орчны менежмент, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан гэх мэт олон салбарт мэргэшин суралцсан.

Тус арга хэмжээнд төгсөгчид Австралийн сургалтаас олж авсан мэдлэг, туршлага, түүний дотор өөрсдийн үзсэн хичээлийн ач холбогдол, үнэ цэнэ, академик орчин, суралцах хугацаандаа хийсэн судалгаа, төсөл болон дадлагын ажилд гаргасан амжилт ололт, шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа цаашид хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярьж, мэдээлэл өгөв. Зарим оюутнуудын өөрсдийн Австрали улсаас олж авсан мэдлэг, туршлагаа илүү өгөөжтэй ашиглах боломжтой салбарт ажиллахаар төлөвлөсөн байлаа.

Түүнчлэн Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэн, МУ-ын Засгын Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд Дарга У.Бямбасүрэн нар хүрэлцэн иржээ. Элчин сайд Дэйв Воусэн амжилттай суралцаад ирсэн төгсөгчдөд баяр хүргэв. Тэрээр Монгол Австралийн нийгэмлэгийн үйл ажиллагаа, төгсөгчдийн олон улсын сүлжээний тухай болон Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрт төгсөгчдийгөө оролцохыг уриалж, төгсөгчид хоорондын холбоо уялдааг бэхжүүлэх тал дээр ажиллахыг уриаллаа.

МУ-ын Засгын Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дэд Дарга У.Бямбасүрэн төгсөгчдөд баяр хүргэж, хүний нөөцийг чадавхижуулах, хоёр орны хооронд мэргэжлийн болоод хувь хүмүүс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэтгэлэгт Хөтөлбөрийн оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцсан олон төгсөгч Монголын хувийн hevshliin салбарт өөрсдийн суралцсан мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдав. Улмаар Австрали, Монгол улс хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд МУ-н Засгын Газар сургалтын тэтгэлгээр төгсөгчдийг, ажлын байраар хангах үүрэг хүлээсэн гэдгийг санууллаа. Төгсгөлд нь нийт төгсөгчдөд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Үүний дараа, бусад төгсөгчид шинээр олж авсан мэдлэг, мэдээллээ ирэх хоёр жилд хэрхэн uursdiin ажиллаж буй салбартаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, чиглэлээ хэлэлцэв. Төгсөгчид хийж бүтээх оргилуун хүсэл тэмүүлэл, урам зоригтой ирсэн төдийгүй шинэ санал санаачлага, сэдсэн ажил хэргээ биелүүлэх зориг эрмэлзэл дүүрэн байлаа.

WLP Cohort 5 participants

Welcome Back Event: Photo 1

WLP Cohort 5 participants

Welcome Back Event: Photo 2

 

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр Мэдээ

Манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь найман сарын турш хэрэгжиж, 2019 оны 5 сарын 10-ны өдөр Блюфин ресторанд хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Уг төгсөлтийн арга хэмжээнд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Дэйв Воусэн, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн удирдагчийн түр үүрэг гүйцэтгэгч ноён Саймон Фрэйзер, Зориг сангийн гүйцэтгэх захирал хатагтай Баяраагийн Цолмон нар хүрэлцэн ирж хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд баяр хүргээд, энэ жилийн 20 оролцогчдод хандан нийгмийн хөгжлийн төслүүдийг өндөр түвшинд хэрэгжүүлэн, хүн бүр хүчин чармайлт гарган, үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал дэвшүүлэв.

WLP Cohort 5 participants

Photo 1: WLP Cohort 5 participants

Participants receiving their certificates

Photo 2: Participants receiving their certificates

Networking dinner

Photo 3: Networking dinner;

Энэхүү нийгмийн хөгжлийн төслийг жил бүрийн Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогчид багт хуваагдан хэрэгжүүлдэг ба 2019 оны хөтөлбөрийн хүрээнд төслийн оролцогчид Монголдоо анхдагч Иргэний номын сан, эмэгтэйчүүдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хүчирхэгжүүлэлт, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн Эрүүл иргэдийн клуб, аутизмын эмгэгийн талаар бодит мэдээллийг олон түмэнд түгээх зорилготой Аутизмын вэб сайт гэсэн дөрвөн төслийг амжилттай хэрэгжүүлж төгсөлтийн үйл ажиллагааны үеэр үр дүнгээ зочдод тайлагнасан юм. Оролцогчид өөрсдийн тайландаа төслүүдээс их зүйл сурснаа мөн нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад хүн бүрийн оролцоо ямар чухал болохыг олж мэдсэнээ онцолж тэмдэглэв.

Үүний зэрэгцээ, хөтөлбөрийн 10 оролцогч 5-р сард Aвстралийн Брисбан хотод хэрэгжих хоёр долоо хоногийн эрчимжүүлсэн манлайллын хөтөлбөрт оролцохоор шалгарсан ба тус эрчимжүүлсэн сургалт нь оролцогчдын Монголдоо олж авсан мэдлэгийг бататгаж, багаар ажиллах, нөлөөлөх, манлайлагч байхын тулд хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон манлайлах ур чадвараа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгддэг юм. Мөн Австралийн тэргүүлэх байгууллагын манлайлагчидтай холбоо тогтоох, Монгол, Австралид хуримтлуулсан туршлагаа харьцуулан жиших, цаашид хоёр орны соёлын гүүр байх боломж бүрдүүлэхийг эрмэлздэг.

“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа - илүү хүчтэй” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа - илүү хүчтэй” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 3 сарын 6-ны өдөр Австралийн элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Австралийн Тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сан, Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөр, Хасбанк хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн Монгол Улсын эдийн засагт оролцох оролцоо, боломжоос тэгш хүртэх, хөгжлийн үйл явцад манлайлах эрхийн асуудлуудыг хөндсөн. Хэлэлцүүлэгт Монгол Улс дахь эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчид, элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн байгууллагууд, Австралийн тэтгэлгээр төгсөгчид, бизнесүүдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон банк санхүүгийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 390 хүн оролцлоо.

Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр үйл ажиллагааг нээж үг хэлсэн. Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг “Эдийн засаг, бизнесийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй болох нь” сэдвээр МонФемНет сүлжээний зөвлөх Т.Ундаръяа тавьсан. Илтгэлийн дараах “Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд ба боломжит шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэгт:

  • Хөсөг брендийн үүсгэн байгуулагч А.Намуун
  • Оюу Толгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Энхжаргал
  • IWFCI Монгол дахь салбарын тэргүүн О.Байгаль
  • Михачи ХХК-ийн захирал Томоко Ибукоро нар оролцлоо.

Хэлэлцүүлэгийн хоёрдугаар хэсэг МУИС-ийн профессор, эдийн засагч, судлаач Б.Отгонтөгсийн “Эдийн засгийн хөгжилд эмэгтэй манлайлагчдийн гүйцэтгэх үүрэг” илтгэлээр эхэлж, “Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжууд” сэдэвт хэлэлцүүлэгт:

  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транкман
  • Хас бакны бизнесийн банкны захирал Г.Амартүвшин
  • Ард Капитал группын гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр
  • Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дейв Воусени нар оролцлоо.

Тус хэлэлцүүлэг нь Австралийн тэтгэлгийн төгсөгчид, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хоорондоо танилцаж, холбогдох салбаруудын манлайлагчидтай уулзах, санал солилцох боломжийг олгосон. Мөн Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогчдын хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх нь” төслийн оролцогч 20 эмэгтэйд өөрсдийн бүтээгдэхүүн, барааг танилцуулж борлуулах боломж давхар олгосон.

 

image: Panel on Cooperation opportunities for female entrepreneurs in Mongolia

Зураг 1. Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд ба боломжит шийдлүүд хэлэлцүүлэг

 

image: Panel on Cooperation opportunities for female entrepreneurs in Mongolia

Зураг 2. “Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжууд” хэлэлцүүлэг

 

image: Photo 3: Forum participants

Зураг 3. Форумын зочид ба оролцогчид

 

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах

2019 оны 1-р улирлаас суралцаж эхлэх Австралийн тэтгэлэгт оюутнуудад зориулсан сургалт семинарыг 2018 оны 11-р сарын 23-24-ны өдрүүдэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.  Тэтгэлэг хүртэгч 10 оюутан, тэдний гэр бүлийн 4-6 гишүүн тус семинарт оролцов.

Монгол улсад суугаа Австралийн Элчин сайд ноён Жон Лангтри нээлтийн үг хэлж, оюутнуудыг сонгон шалгаруулалтын мөчөөс өнөөг хүртэл амжилт гаргасанд талархал илэрхийлэв. Тэрээр тэтгэлгийн сонгон шалгаруулалт маш өрсөлдөөнтэй, өрсөлдөх чадварт суурилсан, мөн шалгарсан оюутнуудын үүрэг, оролцоо, хичээл зүтгэл чухал үүрэгтэй байдгийг онцлон тодотгов. Шалгарсан оюутнууд энд байгаа ажлын хамт олон, найз нөхөдтэй баяртай гэж хэлж Австрали улсад суралцах төлөвлөгөөгөө гаргах шилжилтийн үед байгааг дурдаад Элчин сайд оюутнуудад сургуулиа амжилттай төгсөж, Монгол дахь Австралид төгсөгчдийн холбоог улам өргөжүүлж, Монгол улсын хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсэв.

Семинарын эхний өдөр, ГХХЯ-аас гаргасан Австралид хэрхэн сурч, амьдрах талаарх багц мэдээллийг танилцуулав. Төгсөгчид Австралид очоод амьдрах орон байраа хэрхэн хайх, гэр бүлээ хэзээ авчрах боломжтой, шинэ орчинд яаж дасан зохицох талаар туршлагаа хуваалцсан. Энэ бүхэн нь оюутнуудад тустай шинэлэг мэдээлэл байлаа.

 

Сургалтын хоёр дахь өдөр соёлын талаар ярилцаж, мэдлэг, туршлагаа солилцоход түлхүү анхаарав. Оюутнууд очиж суралцах хотуудаар хуваагдан,  өмнөх төгсөгчид болон тэдний гэр бүлийн гишүүдээс мэдээлэл авлаа.

Монгол Австралийн Нийгэмлэг (Mozzies Association) -ийн гишүүд болон Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт оролцогчид танилцуулга хийж, өөрсдийн хувийн болон мэргэжлийн туршлагаасаа хуваалцав.

Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр Тав дахь удаагийн хөтөлбөр

Нээлтийн үйл ажиллагаа

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлт 2018 оны 9-р сарын 6-нд болж өнгөрлөө. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн нийт 500 гаруй төгсөгчдөөс шалгарсан 20 хүн (4 эрэгтэй, 16 эмэгтэй) энэхүү хөтөлбөрт оролцоно.

Нээлтийн үйл ажиллагаанд Хөтөлбөрийн оролцогчид, өмнөх хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгчдийн төлөөлөл, Австралийн ГХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын Хойд Азийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Граэм Флэтчэр, Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, ГХХЯ-ны ажилтнууд, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр болон Зориг сангийн багууд оролцлоо. Ноён Граэм Флэтчэр хөтөлбөрийн оролцогчдод баяр хүргээд, ирэх найман сарын хөтөлбөрт амжилт хүслээ.

Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн Нээлтийн үйл ажиллагаанд оролцогчид

Хөтөлбөрийн Манлайллын сургалт: Уг сургалт 9 сарын 14-нөөс 16-ны хооронд Тэрэлж байгалийн цогцолбор газарт явагдав. Хөтөлбөрт шалгарсан 20 оролцогч гурван өдрийн сургалтад хамрагдаж, Байгууллагын болон хувь хүний манлайллын чиглэлээр мэргэшсэн зөвлөх Каролин Петеркен болон Америк дахь Зориг сангийн тэргүүн Уолт Женкинс нар сургагч багшаар ажиллав.

Сургалтын явцад, оролцогчид багаар дасгал ажиллаж, өөрсдийн зан төлөвийн болон манлайллын онцлогийг оношлон тогтоон, үр дүнтэй манлайлал ба багаар ажиллах чадварт суралцсан юм. Хөтөлбөрийн туршид, оролцогчид нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн төслийг санаачлан, хэрэгжүүлэх багуудад хуваарилагдсан юм.

Хөтөлбөрийн төгсгөлд, оролцогчид цаашид хамрагдах хүсэлтэй сургалтууд хийгээд  уг сургалтын үр дүнгийн талаар санал бодлоо хуваалцлаа.  

Хөтөлбөрийн манлайллын сургалтын явц

Багаар ажиллах дасгалын үеэр

WLP Cohort 5

The launch of the Women’s Leadership Program (WLP cohort 5) was held on September 6, 2018 coinciding with a visit of Honorable Graham Fletcher, First Assistant Secretary, DFAT. He delivered the opening remarks and congratulated 20 participants (4 men and 16 women) selected from over 500 Australia Awards alumni in Mongolia. The program implementation commences on September 14 with an Orientation retreat to achieve two key objectives such as improving leadership and decision-making skills, and increasing awareness of gender equality.

WLP Cohort 5 group photo Launch

WLP Cohort 5 group photo 1 Launch

Applications are now open for Women's Leadership Program 2019

Applications are now open for Women's Leadership Program 2019
Please apply here
For more information: www.zorigsan.mn
For Australia Awards alumni only.

WLP

Мэдээ

Австралийн Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кончетта Фиерраванти-Уэлс болон Австрали улсаас Монгол улсад суугаа Эрхэмсэг Элчин сайд Жон Лангтри нар Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн оролцогчидтой 2018 оны 7 сарын 5-нд уулзаж, тэдний хөтөлбөрт хамрагдсан туршлагыг сонсохын зэрэгцээ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн нийгэмд тустай төслүүдийн талаарх танилцуулгыг сонсож, санал солилцлоо.

Group photo of WLP participants and the delegates

Group photo of WLP participants and the delegates

The WLP participant presenting the community development project

The WLP participant presenting the community development project

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр

 Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь 2018 оны 1-р сараас хойш салбар бүрт тэргүүлж яваа эмэгтэй удирдагчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулсны дотор Дэлхийн Усны Түншлэл байгууллагын Удирдах зөвлөлийн дарга хатагтай С.Оюун, “Мянганы Сорилтын Корпорац”-тай 2 дахь гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга хатагтай Э.Содонтогос, Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин нартай уулзалт, үдийн цай ярилцлагууд хийв. Энэхүү уулзалтуудын хүрээнд тогтвортой хөгжил, Монгол Улс болон олон улсын байгууллагууд хоорондын хамтын ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоо, Монголын бизнесийн орчны талаар хэлэлцүүлэг хийж улмаар манлайлагч эмэгтэйчүүд өөрсдийн туршлага, тус тусын салбарт тулгарч байсан бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн даван туулж амжилтад хүрсэн талаар илэн далангүй яриа өрнүүлсэн. Хөтөлбөрийн оролцогчид уулзалтуудыг өндрөөр үнэлсэн.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрх, тэдний манлайллыг дэмжих зорилгоор 3 сарын 7-ны өдөр “Удирдах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Эмэгтэй захирлуудын холбооны гишүүн хатагтай Д.Ончинсүрэн, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцсон. Энэ хэлэлцүүлэгт 50 гаруй хүн оролцож санал сэтгэгдлээ солилцсон.

Түүнчлэн Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогчид, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтарч 3 сарын 15-ны өдөр нэтворкинг арга хэмжээг BaRock Cello урлагийн тоглолтын дараа зохион байгуулсан.

QA session Women in Governance panel discussion

“Удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлгийн асуулт, хариултын үеэр

Хөтөлбөрийн оролцогчид өнгөрсөн 5 сарын хугацаанд хэлэлцээр хийх урлаг, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар (EQ), зөрчлийн менежмент, хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харьцах урлаг зэрэг ур чадварын сургалтуудад хамрагдаж, олж авсан мэдлэгээ ашиглан нийгэмд чиглэсэн төслүүд хэрэгжүүлэх замаар дадлага туршлагаа бэхжүүлж байна.

Women in Governance panel discussion

“Удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлгийн үеэр

Манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь найман сарын турш хэрэгжиж, 20 оролцогч төгссөн. 2018 оны 5 сарын 4-ний өдөр Шангри Ла Зочид буудалд зохион байгуулагдсан хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Жон Лангтри, Зориг Сангийн тэргүүн хатагтай С.Оюун, Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн Монгол дахь менежер хатагтай Ю.Цэцгээ нар хүрэлцэн ирж хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн нийт оролцогчдод баяр хүргэсэн юм.

WLP Graduation ceremony 

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээ

Жил бүр Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогчид нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий төслүүдийг санаачлан, хэрэгжүүлдэг. 2018 оны хөтөлбөрийн хүрээнд “Утаа ба хүүхэд”, “Гал түймрээс сэргийлэх аян”, “Хөгжмийн ертөнц”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах” зэрэг дөрвөн төсөл амжилттай хэрэгжсэн. Уламжлал ёсоор хамгийн амжилттай хэрэгжсэн төслийг шалгаруулж, шилдэг төслөөр өргөмжилдөг бөгөөд 2018 оны шилдэг төслөөр “Гал түймрээс сэргийлэх аян” төсөл тодорсон юм.

Цаашилбал,Хөтөлбөрийн арван нэгэн оролцогч Aвстралийн Брисбан хотод хэрэгжих хоёр долоо хоногийн эрчимжүүлсэн манлайллын хөтөлбөрт шалгарсан ба тус эрчимжүүлсэн сургалтын зорилго нь оролцогчдын Монголдоо олж авсан мэдлэгийг бататгаж, багаар ажиллах, нөлөөлөх, манлайлагч байхын тулд хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон манлайлах ур чадвараа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгддэг. Мөн энэхүү сургалт нь Австралийн тэргүүлэх байгууллагын манлайлагчидтай холбоо тогтоох, Монгол, Австралид хуримтлуулсан туршлагаа харьцуулан хоёр орны харилцааг бататгах боломжийг бүрдүүлдэг.

WLP in Australia component

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогчид Австралид

 

Welcome Back Event

A Welcome Back event was held on March 15, 2018 to honour the six recently returned alumni who graduated from Australian Universities with a Master degree.

Welcome Back event 15 March
The graduates were specialised in a variety of sectors including information technology, public health, strategic public relations, human rights and business administration. All the graduates presented on their in-Australia experiences including their academic environment, facilities, learning methods, scholarship benefits and visions for the future.
Senior representatives from the Governments of Australia and Mongolia attended the event, congratulating the graduates and wishing them every success in their future contributions to Mongolia’s development.
Mr. John Langtry, Australian Ambassador to Mongolia, also congratulated the graduates on their commitment to learning, sharing and networking, and encouraged them to actively apply their newly acquired knowledge and skills gained from their scholarship experience. He further highlighted the opportunities available as an Australia Awards alumnus, including the Global Alumni network, the local Alumni network (Mozzies) and their associated professional development opportunities, the Women’s leadership program and its associated activities, such as the community development project he attended just prior to the WB meeting at National Emergency Management Agency.
Mr. Bulgantamir, representative from the Ministry of Finance also congratulated the graduates and reminded the graduates from Government organizations to embrace their newly acquired knowledge and skills to the benefit of the government and as per the Subsidiary Arrangement signed between the GOM and GOA. He encouraged the graduates, who were previously working for private companies, to find opportunities where people with overseas skills and qualifications are highly regarded and actively utilized.
The graduates were then reminded of their reintegration plans, and asked to review and update their plans based on their new knowledge, skills, workplace needs and environments.
At the end of the event the graduates had been fully briefed about the post scholarship alumni activities available to them. All the graduates were enthusiastic, motivated and willing to implement their newly acquired knowledge and skills in their professional areas.

“Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн мэдээ

2017-2018 оны “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөр 2017 оны 9-р сараас эхлэн амжилттай хэрэгжиж, оролцогчид сүүлийн 4 сард, голлох салбаруудад тэргүүлж яваа манлайлагчидтай уулзаж, ур чадвар суулгах семинар болон нэтворкинг үйл ажиллагаанд хамрагдаад байна.

Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчид сайд хатагтай Катерин Арнолд, УИХ-ын гишүүн хатагтай Д.Ундраа нар Хөтөлбөрийн үдийн цайны уулзалтад  уригдан оролцож, хувь хүний манлайлах арга барил, улс төр, дипломатын салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал, өнөөгийн нийгэмд эмэгтэй удирдагчдад тулгарч буй асуудлуудын талаар ярилцсан.

УИХ гишүүн Д.Ундраатай хийсэн уулзалт, 2017 оны 11-р сарын 16

Үдийн цайны уулзалтын үеэр хөндөгдсөн эмэгтэй удирдагчдад тулгардаг сорилт бэрхшээлүүдийн талаар гүнзгийрүүлэн мэдээлэх үүднээс Зориг сан 11-р сарын эхээр “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах форум”-ыг зохион байгуулсан. Форумд удирдлагын түвшинд ажилладаг эмэгтэй захирлууд, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч буй манлайлагч бүсгүйчүүд оролцон, эмэгтэйчүүдийн манлайллын талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг арга хэмжээнд 300 гаруй хүн оролцсон.

Олон нийтийг хөгжүүлэх төслийн танилцуулга – Нетворкинг үйл ажиллагаа, Эмэгтэйчүүдийн манлайлал хэлэлцүүлэг, 2017 оны 11-р сарын 27

Оролцогчдын манлайлах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор, мэргэжлийн сургагч багш нарыг урьж, цуврал сургалт семинар зохион байгуулав. Үүнд: цагийн менежмент, төслийн менежмент, нэтворкинг хийх ур чадвар, санхүүжилт босгох болон жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг болно. Семинарууд нь оролцогчдыг үр дүнтэй манлайлагч болоход тулгарч болох саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг.

Нетворкинг семинар, сургагч багш С. Оюун, 2017 оны 10-р сарын 27

Хөтөлбөрийн бас нэг чухал хэсэг нь оролцогчид хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг чадвараа ашиглан, нийгэмд тустай бичил төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжүүлснээр тэд шинэ мэдлэгээ баяжуулж, нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулах боломж бүрддэг. Энэ жил төслийн багууд хамтран ажиллах болон санхүүжүүлэх сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүст төслөө танилцуулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. “Утаа ба хүүхэд”, “Гал түймрээс сэргийлэх аян”, “Хөгжмийн ертөнц”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхижуулах нь” гэсэн дөрвөн төслийг хэрэгжиж байна.

Төслийн танилцуулга – Нетворкинг үйл ажиллагаа, Төслийн багийн танилцуулга, 2017 оны 11-р сарын 27

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудад зориулсан семинар

2018 оны 1-р улирлаас суралцаж эхлэх Австралийн тэтгэлэгт оюутнуудад зориулсан сургалт семинарыг 2017 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч 15 оюутан, тэдний гэр бүлийн 10 гишүүн тус семинарт оролцов.

Тэтгэлэг хүртэгч 15 оюутан, тэдний гэр бүлийн 10 гишүүн 2017 оны 11 сард зохиогдсон Австралийн тэтгэлэгт оюутнуудад зориулсан сургалт семинарт оролцов.

Хөтөлбөрийн менежер Нэвилл Саундерсон өөрийн багийн нэрийн өмнөөс амжилт гаргасан оюутнуудад баяр хүргэв.

Монгол дахь Австралийн Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга (Улс төрийн асуудал хариуцсан) ноён Шейн МкКенна нээлтийн үг хэлж, оюутнуудыг сонгон шалгаруулсан мөчөөс өнөөг хүртэл амжилт гаргасанд талархал илэрхийлж, Монгол Улсдаа эргэн ирэхэд тэднийг хүлээн авна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Тэрээр тэтгэлэг хүртэгчдийг Монголыг төлөөлсөн элч нар болох тул амжилттай суралцаж, Гэрээ, Тэтгэлгийн бодлогын гарын авлагын заалтуудыг чанд мөрдөн хариуцлагатай байхын санууллаа. Түүнчлэн оюутан тус бүрийн очиж суралцах хотуудын талаар товч танилцууллаа. Амжилттай суралцаж ирээд, эх орныхоо хөгжлийн олон салбарт хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөж, буцаж ирээд хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар товчхон хуваалцахыг хүслээ.

Семинарын явцад Австралид хэрхэн сурч, амьдрах талаарх багц мэдээллийг танилцуулав.

Ноён Шейн МкКенна тэтгэлэг хүртэгчдийг Австралийн Элчин сайдын яамнаас 12 сарын 5-нд зохион байгуулж буй арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урив.

Сангийн Яамны төлөөлөл Э. Булгантамир сонгогдсон оюутнуудын амжилтаар бахархаж байгаагаа илэрхийллээ. Австралийн Засгийн газарт Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад нь талархлаа илэрхийлээд, Австрали Улс нь Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэхэд шууд хувь нэмэр оруулж буй хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх түнш болохыг нь онцолсон юм. Хоёр улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Э.Булгантамир тэтгэлэг хүртэгчид нь ирээдүйн Монголын манлайлагчид болоход итгэлтэй байгаагаа дурдаад, цаашид өөрсдийн холбоо, харилцааг Австралийн ард иргэд, байгууллага, олон улсын хамтын ажиллагааны түвшинд өргөжүүлэхийг уриаллаа. Эцэст нь, тэтгэлэг хүртэгчид болон тэдний гэр бүлд Австралид амжилттай суралцаж, сайхан амьдраад ирэхийг хүсэн ерөөлөө.

Семинарын эхний өдөр, ГХХЯ-аас гаргасан Австралид хэрхэн сурч, амьдрах талаарх багц мэдээллийг танилцуулав. Төгсөгчид Австралид очоод амьдрах орон байраа хэрхэн хайх, гэр бүлээ хэзээ авчрах боломжтой, шинэ орчинд яаж дасан зохицох талаар туршлагаа хуваалцсан. Энэ бүхэн нь оюутнуудад тустай шинэлэг мэдээлэл байлаа.

Семинарын хоёр дахь өдрийг “Эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр”-ийн талаар танилцуулж эхэллээ. Энэ нь Австралийн Засгийн газар төдийгүй Коффий Олон Улсын Хөгжил Компаний тэргүүлэх ач холбогдол бүхий асуудал гэдгийг тэмдэглэв.

Энэ өдөр соёлын талаар ярилцаж, мэдлэг, туршлагаа солилцоход түлхүү анхаарав. Оюутнууд очиж суралцах хотуудаар хуваагдан, өмнөх төгсөгчид болон тухайн хотоос ирсэн Австралийн сайн дурын ажилтнуудаас мэдээлэл авлаа.

Монгол-Австралийн нийгэмлэг, Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн төлөөлөл товч илтгэл тавьж, хувийн болон мэргэжлийн туршлагаасаа хуваалцав.

Үдэлтийн өмнөх сургалт семинарт Австралийн тэтгэлгээр сурсан нийт арван төгсөгч, сайн дурын долоон ажилтан, Моззийгийн Гүйцэтгэх захирал, гишүүд болон Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн оролцогчид хувь нэмэр орууллаа.

2017      

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлт Нээлтийн сургалт

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн (ЭМХ) дөрөв дөх ээлж 2017 оны 9-р сарын 15-ны өдөр эхэлж, Австралийн тэтгэлгийн төгсөгчдөөс шалгарсан 17 эмэгтэй, 3 эрэгтэйг  хамруулан гурван өдрийн сургалт, семинар зохион байгуулав.  Хөтөлбөр  нь манлайлах, ялангуяа шийдвэр гаргах ур чадварыг сайжруулж, жендэрийн тэгш эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үндсэн хоёр зорилт тавьдаг. Энэ жилийн хөтөлбөрийн нээлт Австрали-Монгол Улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхацсан тэмдэглэлт өдөр тохиосныг Монгол дахь Австралийн Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шейн МкКенна нээлтийн үгэндээ цохон тэмдэглэлээ.  

ЭМХ нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд одоогоор, 60 төгсөгчтэй. Энэхүү дэд хөтөлбөр нь оролцогчдын манлайллын ур чадварыг дээшлүүлж, тэднийг мэргэжлийн салбартаа ахиц гаргахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Түүнчлэн Австралийн тэтгэлэгт  төгсөгчдийг манлайлал, хөгжлийн цогц хөтөлбөрт хамруулж, тэдэнд жендэрийн мэдрэмжтэй манлайллын өвөрмөц, өөрийн гэсэн арга барил эзэмшүүлэх боломжийг бүрдүүлдэг. Хөтөлбөрийн оролцогчид нийгмийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс олон нийтэд чиглэсэн төсөл боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг авдаг.
 
Мөнхүү сургалтаар хөтөлбөрийн дэлгэрэнгүй агуулгыг танилцуулсан. Оролцогчид өөрсдийгөө нээж, багаар ажиллах, манлайлах чадвараа хөгжүүлэх төрөл бүрийн дасгал хийж, жендэрийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Куйнсландийн Технологийн их сургуулийн сургагч багш Каролин Петеркен, Зориг Сангийн - Уолтер Женкинс нар манлайлал болон багийн ажлын хэсгийг хөтлөн явуулж, Жендэрийн мэргэжилтэн О. Оюунцэцэг жендэрийн тэгш эрхийн семинарыг удирдсан байна. 

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн (ЭМХ) дөрөв дөх ээлж 2017 оны 9-р сарын 15-ны өдөр эхэлж, Австралийн тэтгэлгийн төгсөгчдөөс шалгарсан 17 эмэгтэй, 3 эрэгтэйг  хамруулан гурван өдрийн сургалт, семинар зохион байгуулав.   
Сургалтын нээлт:  2017 оны ЭМХ-ийн  нээлтэд оролцогчид

Оролцогчид багаар ажиллах дасгал хийж байна.  
Сургалтын явц: багийн дасгал ажил

Төгсөгчдийг угтан авах арга хэмжээ Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр 2017 оны 9 дүгээр сарын 6

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр 2017 оны 1 дүгээр улиралд  магистрын зэргийн сургалтыг дүүргээд, эх орондоо эргэн ирсэн төгсөгчдийг угтан авах ёслол болов. Тус арга хэмжээнд 13 төгсөгч,  ШУТИС,  MCS компани зэрэг  ажил олгогчдын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Монголд суугаа Австралийн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Австралийн ГХХЯ-ны Зүүн хойд Азийн газрын ажилтан Данкан Мак Клау, МУ-ын Сангийн яамны Олон улсын зээл тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Э. Булгантамир нар хүрэлцэн иржээ.    

Элчин сайд Жон Лангтри магистрын курсэд  амжилттай суралцаад ирсэн  төгсөгчдөд баяр хүргэв. Тэрээр Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр дахин зарлагдаж, элсэлт авсан тухай, Монгол Австралийн нийгэмлэгийн үйл ажиллагаа, гишүүдийн хоёр дахь үеийнхний хамтын ажиллагаа үр дүнтэй  үргэлжилсээр байгаа талаар дурдаад, төгсөгчдийн олон улсын сүлжээний тухай мэдээлсэн юм. 9-р сарын 22-24-нд Монголд болох Австралийн их сургуулиудыг танилцуулах боловсролын үзэсгэлэнд төгсөгчдийг урьж, оролцохыг хүслээ.  

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр 2017 оны 1 дүгээр улиралд  магистрын зэргийн сургалтыг дүүргээд, эх орондоо эргэн ирсэн төгсөгчдийг угтан авах ёслол болов. Тус арга хэмжээнд 13 төгсөгч,  ШУТИС,  MCS компани зэрэг  ажил олгогчдын төлөөлөл оролцлоо.          
МУ-ын ЗГ болон Сангийн яамыг төлөөлж, Э. Булгантамир төгсөгчдөд баяр хүргэж, хүний нөөцийг чадавхижуулах, хоёр орны хооронд мэргэжлийн болоод хувь хүмүүсийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэтгэлэгт Хөтөлбөрийн оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцсан олон төгсөгч Сангийн яаманд ажиллаж, санхүүгийн салбарт өөрсдийн чиглэлээр мэргэжлийн үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдав. Улмаар Австрали, Монгол улсуудын хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд сургалтын тэтгэлгээр төгсөгчдийг  ялангуяа төрийн байгууллагууд ажлын байраар хангах үүрэг хүлээсэн гэдгийг санууллаа. Төгсгөлд нь нийт  төгсөгчдөд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Эдийн засаг, цахилгааны инженерийн чиглэлээр суралцсан хоёр төгсөгч Австралийн сургалтаас олж авсан мэдлэг, туршлага, түүний дотор өөрсдийн үзсэн хичээлийн ач холбогдол, үнэ цэнэ, академик орчин, суралцах хугацаандаа хийсэн судалгаа, төсөл болон дадлагын ажилд гаргасан амжилт ололт, шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа цаашид хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярьж, мэдээлэл өгөв.   

Эдийн засаг, цахилгааны инженерийн чиглэлээр суралцсан төгсөгч Австралийн сургалтаас олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцав.
Үүний дараа, бусад төгсөгчид шинээр олж авсан мэдлэг, мэдээллээ ирэх хоёр жилд хэрхэн хуваалцаж, нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө, чиглэлээ тунгаан хэлэлцэв. Төгсөгчид хийж бүтээх оргилуун хүсэл тэмүүлэл, урам зоригтой ирсэн төдийгүй шинэ санал санаачлага, сэдсэн ажил хэргээ биелүүлэх зориг  эрмэлзэл дүүрэн байлаа.

 

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр - 2017 Мэдээ № 3

2017 оны 6-р сарын 2-ны Баасан гарагт, 18 шилдэг бүсгүй Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийг (ЭМХ) дүүргэв. Монет ресторанд болсон төгсөлтийн арга хэмжээнд Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Жон Лангтри хүрэлцэн ирж, энэ жилийн хөтөлбөрт хүчин чармайлт гарган, хувь нэмэр оруулж, олон нийтийг хөгжүүлэх төслүүдийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлсэн нийт оролцогчдод талархал дэвшүүллээ.

2017 оны 6-р сарын 2-ны Баасан гарагт, Монет ресторанд болсон төгсөлтийн арга хэмжээнд 18 шилдэг бүсгүй Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийг (ЭМХ) дүүргэв.

Эхний найман сард, оролцогчид манлайлах, өөрийгөө хөгжүүлэх цогц сургалтад хамрагдсан. Тэд үр дүнтэй харилцаа, цагийн менежмент зэрэг өргөн сэдэвтэй хөтөлбөрт оролцож, төр, бизнес, улс төрд танигдсан манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцан, бизнесийн тэргүүлэх байгууллагад зочилсны зэрэгцээ олон нийтийг хөгжүүлэх төслүүд хэрэгжүүлжээ.

Нийгмийн сайн сайхны төлөөх төслүүд ЭМХ-ийн онцлох хэсэг байлаа. Тэдгээр нь Монголд тулгарч буй нийгмийн зарим чухал асуудалд оролцогчдын анхаарлыг хандуулж, туслах боломжоор хангав. 2017 онд Эрүүл жирэмслэлт, Эрдмийн богц, Сургууль орох осолгүй зам, Хүүхдийн тэргэнцэр зэрэг дөрвөн төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд үр нөлөө хэдийнээ гарч эхэлжээ.

Оролцогчид манлайлах, өөрийгөө хөгжүүлэх цогц сургалтад хамрагдаж байна. 

Үүний зэрэгцээ, 10 оролцогч 2017 оны 6-р сард Австралийн Брисбан хотод хэрэгжих хөтөлбөрт шалгарсан. Хоёр долоо хоногийн тус эрчимжүүлсэн сургалт нь оролцогчдын Монголдоо олж авсан мэдлэгийг бататгаж, улмаар хамтран ажиллах, нөлөөлөх, жинхэнэ манлайлагч байхын тулд хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон манлайлах ур чадвараа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэх юм. Түүнчлэн оролцогчдын мэдлэг туршлагад нийцсэн, Австралийн тэргүүлэх байгууллагын манлайлагчидтай холбоо тогтоох, Монгол, Австралид хуримтлуулсан туршлагаа харьцуулан жиших, цаашид хоёр соёлын гүүр байх боломж бүрдүүлэх болно.

10 оролцогч 2017 оны 6-р сард Австралийн Брисбан хотод хэрэгжих хөтөлбөрт шалгарсан. 

2016

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудад зориулсан семинар

2017 оны 1-р улиралд суралцах Австралийн тэтгэлэгт оюутнуудад зориулсан сургалт семинарыг 2016 оны 11-р сарын 25-26-ны өдрүүдэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч 30 оюутан, тэдний гэр бүлийн 20 гишүүн тус семинарт оролцов.

2017 оны 1-р улиралд суралцах Австралийн тэтгэлэгт оюутнуудад зориулсан сургалт семинарыг 2016 оны 11-р сарын 25-26-ны өдрүүдэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Тэтгэлэг хүртэгч 30 оюутан, тэдний гэр бүлийн 20 гишүүн тус семинарт оролцов.

Хөтөлбөрийн Монгол дахь менежер Ю.Цэцгээ өөрийн багийн нэрийн өмнөөс амжилт гаргасан оюутнуудад баяр хүргээд, энэ удаа хамгийн олон оюутан сурахаар явж байгааг онцлон дурдсан юм. Тэрээр монголчуудыг Австралид сургахад тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яаманд талархал илэрхийлэв. Улмаар Монгол дахь Австралийн Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга (Улс төрийн асуудал хариуцсан) ноён Шейн МкКенна нээлтийн үг хэлэхийн өмнө хоёр өдрийн семинарын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Ноён Шейн МкКенна "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр"-ийн талаар үгээ эхэлж, энэ бол Австралийн Засгийн газрын хувьд тэргүүлэх ач холбогдол бүхий асуудал гэдгийг тэмдэглэв. Австралийн Засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан, Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллээс зугтаж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжих санхүүгийн дэмжлэгийг Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвд үзүүлсэн тухай дурдлаа.

Тэрээр оюутнуудыг сонгон шалгаруулсан мөчөөс өнөөг хүртэл амжилт гаргасанд талархал илэрхийлж, Монгол Улсдаа эргэн ирэхэд тэднийг хүлээн авна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Мөн тэтгэлэг хүртэгчдийг амжилттай суралцаж ирээд, эх орныхоо хөгжлийн олон салбарт хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөв.

Семинарын эхний өдөр ГХХЯ-аас гаргасан Австралид хэрхэн сурч, амьдрах талаарх мэдээллийн багцыг танилцуулан хүргэхэд чиглэгдсэн. Төгсөгчид Австралид очоод амьдрах орон байраа хэрхэн хайх, гэр бүлээ хэзээ авчрах боломжтой, шинэ орчинд дасан зохицох талаар туршлагаа хуваалцсан. Энэ бүхэн нь оюутнуудад тустай шинэлэг мэдээлэл байлаа.

Семинарын хоёр дахь өдөр соёлын талаар ярилцаж, мэдлэг, туршлагаа солилцоход түлхүү анхаарав. Оюутнууд очиж суралцах хотуудаар хуваагдан, өмнөх төгсөгчид болон тухайн хотоос ирсэн Австралийн сайн дурын ажилтнуудаас мэдээлэл авлаа.

Монгол-Австралийн нийгэмлэг, Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн төлөөллүүд товч илтгэл тавьж, хувийн болон мэргэжлийн туршлагаасаа хуваалцав.

Үдэлтийн өмнөх сургалт семинарт Австралийн тэтгэлгээр сурсан нийт арван төгсөгч, сайн дурын гурван ажилтан, Моззийгийн удирдах зөвлөлийн гишүүн болон Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн оролцогчид хувь нэмэр орууллаа.

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлт

 

Хөтөлбөрийн нээлтийн сургалт – Австралийн Элчин сайд Жон Лангтри, хөтөлбөрт оролцогчид ба сургалт зохион байгуулагчид. 2016 оны 10 сар.Хөтөлбөрийн нээлтийн сургалт – Австралийн Элчин сайд Жон Лангтри, хөтөлбөрт оролцогчид ба сургалт зохион байгуулагчид


Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн (ЭМХ) гурав дахь ээлж 2016 оны 10-р сарын 14-ний өдөр  Австралийн тэтгэлгийн авьяаслаг төгсөгчдөөс шалгарсан 18 эмэгтэй, 2 эрэгтэй  оролцогчидтойгоор эхэллээ.  Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн ЭМХ нь одоогоор 40 гаруй төгсөгчидтэй болоод байна. Энэхүү хөтөлбөр нь оролцогчдын манлайллын ур чадварыг дээшлүүлж, мэргэжил, салбартаа ахиц гаргахад чиглэгдэж байгаа юм. Австралийн тэтгэлэгт хамрагдсан төгсөгчдийг ЭМХ цогц манлайлал, хөгжлийн хөтөлбөрт хамруулснаар төгсөгчдөд жендерийн мэдрэмжтэй манлайллын өөрт тохирсон, арга барил эзэмших боломж олгодог. Мөн хөтөлбөрт оролцогчид  нийгмийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар олон нийтэд чиглэсэн төсөл боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг авдаг.

Энэхүү 8 сарын хөтөлбөр нь ЭМХ-ийн 2 үндсэн суралцах чиглэлээс бүрдсэн 3 хоногийн Нээлтийн сургалтаар эхэлсэн. Үүнд: манлайлал ба жендерийн тэгш эрх орно. Сургалт нь хөтөлбөрийн нийт агуулгыг тодорхойлох үндэс болдог. Нээлтийн сургалтаар өөрийгөө илүү танин мэдэх, багаар ажиллах, манлайллын арга барилаа мэдэх, төслийн менежмент зэргийг сурахаас гадна жендер, манлайллын онолын талаар суралцдаг. Оролцогчид багаар ажиллах болон манлайлахлын арга барилаа турших олон төрлийн дасгал хийхийн зэрэгцээ жендерийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Уг сургалтын манлайлал, багаар ажиллах хэсгийг Куйнсландийн Технологийн их сургуулийн Каролин Петеркен, Зориг Сангийн Уолтер Женкинс нар удирдан явуулсан бөгөөд жендерийн тэгш эрхийн асуудлыг О. Оюунцэцэг удирдсан. Сургалтын хаалтанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Лангтри оролцож,  үг хэлэв.

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлтийн сургалтын явц: багийн дасгал ажил

Сургалтын явц: багийн дасгал ажил

Хөтөлбөрт дараах зочид төлөөлөгчид оролцож, үг хэлж, санал солилцов. Үүнд:
-    Жон Лангтри, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд
-    С. Оюун, Зориг Сангийн тэргүүн, Байгаль орчны сайд асан
-    Ю. Цэцгээ, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Монгол дахь Менежер
-    Л. Энхтүвшин, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Түншлэл хариуцсан менежер
-    Л. Өнөржаргал, ЭМХ-ийн төгсөгч
-    Каролин Петеркен, Куйнсландийн Технологийн их сургууль
-    Уолтер Женкинс, Зориг Сан

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлтийн сургалтын явц: танилцуулга Сургалтын явц: ЭМХ 2017

Австралийн тэтгэлгээр сурсан төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагаа

Австралийн тэтгэлгээр 2016 оны 1 дүгээр улиралд бакалаврын дараах сургалтыг амжилттай дүүргэсэн төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулав. Нийт 24 төгсөгчдөөс нэг хүн “Монгол Улс дахь зүрх судасны өвчлөл, чихрийн шижингээс анхан шатны түвшинд урьдчилан сэргийлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалж, 23 төгсөгч худалдаа, олон улсын бизнес, нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны бодлого ба удирдлага, хөгжлийн практик, жендэр судлалын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн байв.


Австралийн Засгийн газрын төлөөлж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Жон Лангтри, Монгол Улсын Сангийн яамыг төлөөлж, Төрийн сангийн хэлтсийн дарга М. Батхуяг нар төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг нээж үг хэлэв. Элчин сайд эрхэмсэг ноён Лангтри сургалтаа амжилттай дүүргэсэн төгсөгчдөд баяр хүргээд, Австралийн Элчин сайдын яамнаас ойрын өдрүүдэд зохион байгуулах Австралийн боловсролын яармаг, Австралид төгсөгчдийн дэлхийн сүлжээний талаар мэдээлж, төгсөгчдийг өргөнөөр оролцохыг уриалсан болно. Түүнчлэн энэ жил Австралийн тэтгэлгийг Монгол Улсад зарлаагүй нь төсвийн таналтаас шалтгаалсан түр зуурын арга хэмжээ болохыг тайлбарласан юм. Эцэст нь, Монгол Австралийн нийгэмлэг, түүний Австрали Монгол Улсуудын хооронд харилцаа, холбоо тогтоон, өргөжүүлэхэдчухал дэмжлэг болж байгаа талаар дурдсан.

Австралийн тэтгэлгээр 2016 оны 1 дүгээр улиралд бакалаврын дараах сургалтыг амжилттай дүүргэсэн төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулав. Нийт 24 төгсөгчид оролцлоо. Тэрбээр төгсөгчдийг Австралийн сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвараа хэрэгжүүлэх үйлсэд амжилт гаргахыг хүслээ.


Монгол Улсын Сангийн яамны Төрийн сангийн хэлтсийн дарга М. Батхуяг төгсөгчдийг сургалтаа амжилттай дүүргэсэнд баяр хүргэлээ. Тэрээр хөтөлбөрийн үр шимийн талаар ярихдаа Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэхэд оруулж байгаа хөрөнгө оруулалт, улмаар тэтгэлгээр суралцсан төгсөгчдийн тус улсын хөгжлийн тэргүүлэх салбарт оруулж буй хувь нэмрийг онцолсон юм. М. Батхуяг төгсөгчдөд хандаж шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа хэрэгжүүлж, улс орныхоо цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөв.


Төгсөгчдийг төлөөлж, Куйнсландийн их сургуулийн Байгаль орчны бодлого, удирдлагын магистр Л. Пүрэвдулам, Флиндерсийн их сургуулийн Байгаль орчны удирдлагын магистр Л. Эрдэнэбулган болон Монашийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн доктор Ч. Оюун нар сурч, ажиллаж, амьдарсан туршлагынхаа талаар илтгэл тавив. Тэд илтгэлдээ өөрсдийн эзэмшсэн академик мэдлэг, ур чадвар, суралцсан курс, хийсэн судалгаа болон тэтгэлгийн ашиг тус, хувь хүний өөрчлөлт, гэр бүл, үр хүүхдийн боловсролд үзүүлсэн эерэг нөлөө зэрэг өөрчлөлтүүдийн талаар ярьсан юм.


Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Эмэгтэйчүүдийн манлайллыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн оролцогч Х. Нуржан тус хөтөлбөрийн агуулга, үйл ажиллагааны тухай хийгээд хөтөлбөрт хамрагдсанаар баг хамт олон болж ажиллах, бусдыг манлайлах, өөртөө итгэх итгэл, харилцаа холбоо тогтоох ур чадвар нэмэгдсэнийг онцлон дурдлаа.


Монгол Австралийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л. Ариунаа нийгэмлэгийн үйл ажиллагаа, бүтэц, ашиг тус болон гишүүдийн оролцоо, хувь нэмрийн талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн Австралийн гадаад хэрэг худалдааны яамны санхүүжилтээр хэрэгжиж буй мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлав.


Хөтөлбөрийн хүний нөөц, түншлэлийн асуудал хариуцсан менежер Л. Энхтүвшин төгсөгчдийг буцаан байршуулах стратеги, удирдамж болон төгсөгчдийн дунд цаашид зохиогдох үйл ажиллагаа, харилцаа холбоо тогтоох боломжуудын талаар мэдээлэл өглөө.


Энэхүү арга хэмжээний эцэст, төгсөгчид Австралид байх хугацаандаа олж авсан туршлага, ур чадвар түүний дотор суралцсан курсууд, судалгааны ур чадвар, гэр бүлийн гишүүдэд үзүүлсэн ашиг тус болон ирээдүйн төлөвлөгөө, цаашид академик болон мэргэжлийн чиглэлээр ажиллах талаар санал бодлоо хуваалцав.

WLP 2017

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр 2017 зарлагдаж, өргөдөл хүлээн авч байна.

 

2016 оны 2-р улиралд эхлэн суралцагчдад зориулсан Үдэлтийн Семинар

2016 оны 2-р улиралд эхлэн суралцагчдад зориулсан Үдэлтийн семинар Монгол дахь Австралийн тэтгэлгийн газрын хурлын танхимд 2016 оны 4-р сарын 29-30-ны өдрүүдэд зохиогдож, 20 тэтгэлэгт оюутан, гэр бүлийн 15 гишүүний хамт оролцов.

2016 оны 2-р улиралд эхлэн суралцагчдад зориулсан Үдэлтийн семинар Монгол дахь Австралийн тэтгэлгүүдийн газрын хурлын танхимд 2016 оны 4-р сарын 29-30-ны өдрүүдэд зохиогдож, 20 тэтгэлэгт оюутан, гэр бүлийн 15 гишүүний хамт оролцов.

Семинарт Австралийн Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэрэг худалдааны яамны Монголд суугаа Улс төрийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Шейн МкКенна, Монголын Засгийн газрыг төлөөлөн Сангийн яамны мэргэжилтэн С. Цэвэгжав нар үг хэллээ.

МкКенна хэлсэн үгэндээ суралцагчдыг цаашид Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах олон салбарт ажиллахыг ГХХЯ-ы зүгээс найдаж байгааг дурдаад, тэдэнд амжилттай суралцахыг хүсэн ерөөв.

С. Цэвэгжав мөн оролцогчдод баяр хүргээд амжилттай суралцахыг хүсэв. Тэрээр эдийн засгийн энэхүү хүндрэлтэй үед тусламжийн төсөв танагдсан ч тэтгэлгийг үргэлжлүүлэн олгож, Монгол Улсад туслах амлалтаа биелүүлж байгаад нь Австралийн Засгийн газарт талархлаа илэрхийллээ.

Эхний өдөр Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамнаас гаргасан Австралид сурч, амьдрах талаар зайлшгүй олгох ёстой мэдээлэлд үндэслэн Австралид хэрхэн сурч, амьдрах талаар зөвлөгөө өгч, ярилцав. Уг арга хэмжээнд тэтгэлгээр суралцаад ирсэн шинэ төгсөгчид гэр бүлийн гишүүдийн хамт оролцож, туршлагаасаа хуваалцжээ. Орон байр олох, гэр бүлээ аваачих, гэр бүлээр болон ганцаараа очиж суурьших, Австралид сурч, ажиллах талаарх туршлагаасаа хуваалцсан нь удахгүй явахаар зэхэж буй тэтгэлэг хүртэгчдийн талархлыг хүлээсэн юм.

Семинарын хоёр дахь өдөр Австралийн соёлын талаар чиг баримжаа авч, үе тэнгийнхнээсээ ургэлжлүүлэн суралцлаа. Тэтгэлэг хүртэгчид бүлгүүдэд хуваагдаж тухайн хотод сурч, амьдарсан төгсөгчид, Австралийн сайн дурын ажилтнуудаас туршлага судаллаа.

Монгол – Австралийн Нийгэмлэг (Моззийс) болон Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрийн төлөөлөл хүрэлцэн ирж, танилцуулга хийгээд, хувийн болон мэргэжлийн туршлагаа ярилаа.

Буцаан байршуулах семинар

Буцаан байршуулах семинар 2016 оны 4-р сарын 6-нд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хурлын танхимд болж, нийт 18 төгсөгч оролцлоо.

Буцаан байршуулах семинар 2016 оны 4-р сарын 6-нд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хурлын танхимд болж, нийт 18 төгсөгч оролцлоо.

Семинарыг нээж Монгол дахь Австралийн элчин сайдын яамны Хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Золжаргал үг хэлэв. Тэрээр Австралид амжилттай суралцаад ирсэн төгсөгчдөд баяр хүргэхийн ялдамд Буцаан байршуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь Австрали улсаас Монгол улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийн чухал хэсэг болохыг онцлов. Австрали улсаас Монгол улсад үзүүлж буй тусламжийн санхүүжилтийн хэмжээ түр хугацаагаар буурсан ч, Австралийн тэтгэлэг үргэлжлэх болно хэмээв.

Семинар 2 үндсэн хэсгээс бүрдсэн. Үүнд:

  • Австралид сурч, амьдарсан байдлаа үнэлж, дүгнэх

Энэ хэсгийг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Хяналт үнэлгээний зөвлөх Жеофф Лейси хөтлөн явуулав.

  • Буцаан байршуулах төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтийн талаарх нээлттэй ярилцлага

Энэ хэсгийг хөтөлбөрийн менежер Л. Энхтүвшин чиглүүлсэн бөгөөд төгсөгчид төлөвлөгөө боловсруулах болон хэрэгжүүлэхэд гарсан ололт, амжилт, хүндрэл бэрхшээлийн талаарх санал сэтгэгдлээ дэлгэрэнгүй, илэн далангүй хуваалцсан.

Буцаан байршуулах семинар 2016 оны 4-р сарын 6-нд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хурлын танхимд болж, нийт 18 төгсөгч оролцлоо.

Семинарт оролцсон 18 төгсөгчөөс 17 нь "Бэлтгэл" санал асуулгад хариулсан бөгөөд дийлэнх нь Австралид суралцах бэлтгэл сайн хангагдсан байсан гэж дүгнэсэн. Судалгаанд хамрагдагсдын ихэнх нь Австралид суралцахад академик сургалт хамгийн хүндрэлтэй хэсэг байсан гэж хариулсан.

Зарим төгсөгч Буцаан байршуулах төлөвлөгөөгөө мэргэжлийн холбоод, байгууллагуудаар дамжуулан мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, сурталчлах чиглэлээр хэрэгжүүлэх боломж түлхүү байгааг дурдсан. Харин бусад нь ажлын байр өөрчлөгдсөн тул шинэ ажлын байрандаа хэрэгжүүлж байгаа тухайгаа ярьсан.

Төгсөгчдийн дийлэнх нь Австралийн тэтгэлгээр суралцах хугацаанд олж авсан академик мэдлэг төдийгүй нийгмийн болон бусад дагалдах ур чадварууд тэднийг Монголд карьерээ хөгжүүлэхэд ашиг тустай байгааг дурдлаа.

Буцаан байршуулах семинар 2016 оны 4-р сарын 6-нд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хурлын танхимд болж, нийт 18 төгсөгч оролцлоо.


Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж эхэллээ

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн 2 дахь удаагийн элсэлт 2015 оны 12 р сард амжилттай явагдаж Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдөөс шалгарсан 20 оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжиж эхэллээ.

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн 2 дахь удаагийн элсэлт 2015 оны 12 р сард амжилттай явагдаж Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдөөс шалгарсан 20 оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжиж эхэллээ

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь Австралийн Засгийн газрын санаачлагатайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн төгсөгчдийг хамруулан оролцуулдаг юм. Хөтөлбөр 8 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд оролцогчдын ажлын байранд хүйс хамааралгүй, тэгш эрхтэйгээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, тэднийг Монголын шинэ үеийн манлайлагчид болоход дэмжих зорилготой юм. Мөн түүнчлэн хөтөлбөр хэрэгжих хугацаанд оролцогчид багаар нийгмийн хөгжлийн төсөл хэрэгжүүлдэг уламжлалтай бөгөөд энэхүү төслөөрөө нийгэмд тулгарсан асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж улмаар мэдлэг туршлага хуримтлуулдаг.

Эмэгтэйчүүдийн Манлайлагч хөтөлбөрийн 2 дахь жилийн нээлтийн ёслол 2015 оны 12 сарын 5 ны өдөр болсон бөгөөд тус хөтөлбөрийг нээж Австрали улсаас Монгол улсад суугаа Ерөнхий консул ба Худалдааны төлөөлөгч Брэндон Койн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Монгол дахь Ю. Цэцгээ мөн Зориг Сангийн тэргүүн С. Оюун нар үг хэлсэн байна. Мөн Жендерийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга М. Болормаа уг арга хэмжээнд оролцсон. Тус үйл ажиллагааны үеэр энэ жил шалгарсан 20 оролцогчид хөтөлбөрийн өмнөх оролцогчид, хөтөлбөрийн зохицуулагч, сургагч багш нартай танилцаж тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авсан.

Эмэгтэйчүүдийн Манлайлагч хөтөлбөрийн 2 дахь жилийн нээлтийн ёслол 2015 оны 12 сарын 5 ны өдөр болсон.

Нээлтийн ёслолын дараагаар оролцогчид хөтөлбөрийн үндсэн хоёр үр дүн болох манлайлал, жендерын тэгш байдалд чиглэсэн 3 өдрийн сургалтанд хамрагдсан. Тус сургалтанд оролцсоноор оролцогчид өөрсдийгөө танин мэдэж, манлайлал, менторинг, төслийн менежмент, жендерийн тэгш байдлын тухай мэдлэгээ тэлж, дасгал ажил тоглоомын аргаар олж авсан мэдлэгээ бататгасан. Гурван өдрийн туршид явагдсан уг сургалтыг Каролин Питеркин (Күинсландын Технологийн Их Сургууль), Уолтер Женкинс (Зориг Сан), О. Оюунцэцэг (жендерын мэргэжилтэн) нар удирдан явуулсан.

Нээлтийн ёслолын дараагаар оролцогчид хөтөлбөрийн үндсэн хоёр үр дүн болох манлайлал, жендерын тэгш байдалд чиглэсэн 3 өдрийн сургалтанд хамрагдсан. 

Дээрх үйл ажиллагаанаас гадна оролцогчид олны танил манлайлагчидтай үдийн зоог барьж, манлайллын чадвар эзэмшүүлэх сургалт семинаруудад идэвхитэй оролцож байгаа төдийгүй багт хуваагдан нийгэмд чиглэсэн бичил төслөө хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийн оролцогчид олны танил манлайлагчидтай үдийн зоог барьж, тэдний  манлайллын туршлагаас суралцлаа.

Хөтөлбөрийн оролцогчид манлайллын чадвар эзэмшүүлэх сургалт семинаруудад хамрагддаг.

Австралийн төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагаа

Австрали Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгссөн шинэ төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 16-нд зохион байгуулав. Тус арга хэмжээнд Австрали, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, ажил олгогчид болон 2015 оны 2-р улирлын төгсөгчид оролцлоо.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Жон Лангтри, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Ганцогт нар төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг нээж үг хэлэв. Элчин сайд эрхэмсэг ноён Лангтри төгсөгчдийг мастерийн зэргийн сургалтаа амжилттай дүүргэсэнд баяр хүргэж, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Монгол Улсад үзүүлж буй зээл тусламжийн санхүүжилт буурсан явдал хөтөлбөрийн төсөвт хэрхэн нөлөөлж байгаад тайлбар хийлээ. Тэрээр төгсөгчдөө дэмжиж, энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ажил олгогчдод талархал илэрхийлсэн юм.

Австралийн тэтгэлгээр суралцаж төгссөн шинэ төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 16-нд зохион байгуулав.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Х. Ганцогт төгсөгчдийг хүлээн авч, баяр хүргээд хөтөлбөрийн үр шимийн талаар ярихдаа Сангийн яаманд ажиллаж буй Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцсан төгсөгчдийг жишээ болгон дурдав. Тэрээр Монгол Австралийн нийгэмлэгийн тухай мэдээлж, ялангуяа түүний ашиг тус, хувь нэмэр хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал дэмжлэг болж байдгийг тэмдэглэлээ.

Австралийн үндэсний их сургуулийн Байгаль орчин, нөөцийн эдийн засгийн магистр Б. Цэндсүрэн, Аделайдын их сургуулийн Санхүү, эдийн засгийн магистр Г. Бат-Орших, Куйнсландийн их сургуулийн Хөгжлийн практикийн магистр Б. Мөнхтуяа нар сурч, ажиллаж, амьдарсан туршлагынхаа өөр өөр чиглэлээр илтгэл тавив. Төгсөгчид илтгэлдээ өөрсдийн эзэмшсэн академик мэдлэг, ур чадвар, суралцсан курс, хийсэн судалгаа болон Австралийн хүмүүс хоорондын харилцаа, соёлын тухай ярьж, тэтгэлгийн ашиг тусыг цаашид нэмэгдүүлэх арга замуудыг дэвшүүлж байв.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Эмэгтэйчүүдийн манлайллыг дээшлүүлэх хөтөлбөрийн Монгол, Австралид зохион байгуулсан сургалтуудад амжилттай оролцсон Б. Баярмаа туршлага, сургамжаасаа хуваалцаж, ялангуяа харилцаа холбоо тогтоох, өөрийгөө илэрхийлэх, итгэлтэй байх чадваруудын талаар дурдаж, төгсөгчдийг уг хөтөлбөрт хамрагдахыг зөвлөсөн юм.

Австралийн тэтгэлгээр суралцаж төгссөн шинэ төгсөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 16-нд зохион байгуулав.

Төгсөгчид Австралид сурч, амьдарч байх хугацаандаа олж авсан мэдлэг, ур чадвар, ажлын туршлагаасаа хуваалцаж, цаашид тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сурсан мэргэжлээрээ дадлагажих боломжийг судлахыг санал болгосон.

Хөтөлбөрийн хүний нөөц, түншлэлийн асуудал хариуцсан менежер Л. Энхтүвшин төгсөгчдийг буцаан байршуулах стратеги, удирдамж болон төгсөгчдийн дунд цаашид зохиогдох үйл ажиллагаа, харилцаа холбоо тогтоох боломжуудын талаар мэдээлэл өглөө.

Хөтөлбөрийн Орон хариуцсан менежер Ю. Цэцгээ тус үйл ажиллагааг хааж хэлэхдээ төгсөгчдийг эх орондоо ирж, ажилдаа эргэн ороод хувь хүний хийгээд мэргэжлийнхээ хувьд ихээхэн амжилт гаргахыг хүслээ. Түүнчлэн хувийн хэвшилд ажиллаж буй нэг төгсөгч Хүний булчингийн хөгжлийн талаарх зургаан цуврал номын эхнийхийг нь орчуулж хэвлүүлэхдээ Австралид эзэмшсэн хүнтэй харилцах, удирдан зохион байгуулах, англи хэл, маркетингийн болон бусад ур чадвараа ашигласан талаар дурдсан юм. Тэрээр төгсөгчдийг үүнтэй төстэй амжилт өөд тэмүүлэхийг уриалав.

Англи хэлний сургалтын нээлт

Австралийн Засгийн газрын санхүүжүүлдэг Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн англи хэлний сургалтын нээлт 2016 оны 2 сарын 29-нд Сантис боловсролын төвд болж, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Жон Лангтри оролцов.Австралийн Засгийн газрын санхүүжүүлдэг Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн англи хэлний сургалтын нээлт 2016 оны 2 дугаар сарын 29-нд Сантис боловсролын төвд боллоо. Энэхүү сургалт нь тэтгэлэгт сонгогдсон 49 хүний англи хэлний мэдлэгийг дээшлүүлж, Австралийн их сургуульд элсэн орох англи хэлний шалгуурыг хангахад туслах юм. Сургалтын нээлтэд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Жон Лангтри, Элчин сайдын яамны ажилтнууд, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төлөөлөл, суралцах оюутнууд болон Сантис боловсролын төвийн багш нар оролцов.

Элчин сайд Эрхэмсэг ноён Жон Лангтри тэтгэлэгт сонгогдсон оюутнуудад баяр хүргээд, тэдний цаашдын сургалтанд амжилт хүслээ. Тэрээр төсвийн хуваарилалтад орсон өөрчлөлтийн улмаас Австрали Улсын Засгийн газраас олгодог тэтгэлгийн тоо олон оронд буурсны дотор Монгол Улс багтсан болохыг тайлбарлав. Гэвч Австралийн Засгийн газар одоо Австралид байгаа бүх тэтгэлэгт оюутнуудыг сургалтаа дүүргэх, 2014 онд сонгогдсон болон 2015 онд мерит жагсаалтад орсон хүмүүсийг гурван жилийн дотор Австралид явуулж суралцуулна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Ингэснээр 2016, 2017 онуудад тэтгэлэг зарлагдахгүй аж. Тодорхой хугацаанд удааширсан асуудлаар тодруулга өгсөн Элчин сайдын үгийг оролцогчид халуун дотноор хүлээн авлаа.

Оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшнээс хамааруулж, хоёр курс зохион байгуулагдахыг Сантисийн багш нар тайлбарлав. IELTS/TOEFL-ийн бага оноотой хүмүүс 9 сарын, өндөр оноотой нь Сантис- Куйнсландийн их сургуулийн хамтарсан 10 долоо хоногийн курст хамрагдана. Сантисийн IELTS-ийн багш Оливер Скот IELTS, Австралийн академик сургалтанд анхаарал хандуулсан бол, Академик сургалтад бэлтгэх курсийн багш Амалиа Рубин чиглэсэн зорилготой, өндөр сэдэлтэй оюутнуудад баяр хүргэж, "Өөрийгөө, хичээл зүтгэлтэйгээ авчраад, үлдсэнийг нь Сантист даатгаарай" гэсэн юм.

Сантисийн Гүйцэтгэх захирал Д.Оргилмаа суралцагчдад удирдамж болох хоёр гарын авлага тараалаа.

Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн Орон хариуцсан менежер Ю. Цэцгээ оюутнуудыг Англи хэлний сургалтанд тавтай морилохыг хүсээд, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьж яваа залуу мэргэжилтнүүдэд үзүүлэх дэмжлэгийг үргэлжлүүлж буй Австрали Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Тэрээр сургалтанд бүтэн цагаар, зайлшгүй хамрагдахын чухалчлаад, зөвхөн танхимын сургалт явагдана гэсэн юм. Түүнчлэн тэтгэлэгт сонгогдсон хүмүүсийг бие биенээ дэмжиж, Сантис төв тэдэнд хамгийн шилдэг туслагч байх боломжийг бүрдүүлэн суралцахыг сануулав.

Өнгөрсөн жил англи хэлний сургалт дүүргэсэн хоёр төгсөгч сурсан туршлагаасаа хуваалцахын ялдамд Элчин сайдын яам, Хөтөлбөрийн газар болон Сантист өнөөг хүртэл олсон амжилтынхаа талаар мэдээллээ. Хүмүүс үг хэлж дууссаны дараа товч асуулт хариулт явагдсан бөгөөд суралцагчид Австралийн Засгийн газарт дахиан талархал илэрхийлж, аль улиралд хэдэн хүн тэтгэлгээр сургах талаар асууж байлаа.

Инлингуа сургуулийн Захирал Эндрю Оргил үйл ажиллагааг хааж хэлэхдээ: энэ танхимд байгаа хүмүүс нэгдмэл зорилготой бөгөөд энэ нь суралцагч бүрийг зорилгоо биелүүлэн Австралид очиж, сургалтаа эхлүүлэхэд бэлтгэх явдал мөн хэмээв.

ДОРНОД АЙМГИЙН ЗАЛУУ ЭХЧҮҮДИЙГ ЧАДВАРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв нь хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын эрхийг хамгаалах, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн ажлын үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх замаар тэднийг чадваржуулах мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, дэмжих бүлэг, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. ГҮНЖ төвийн дэргэдэх Залуу эхчүүдийн клубт 20 хүртэлх насныхан хамрагддаг. Бодлогын нөлөөллийн үндэсний хэмжээний кампанит ажил, онлайн актвизм болон нөлөөллийн уулзалтыг хийдэг.
ЗАЛУУ ЭХЧҮҮДИЙГ ЧАДВАРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР-ийг (ЗЭЧХ) 2015 оны 6-р сараас 10-р сарыг дуусталх хугацаанд Дорнод аймагт анх удаа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр "Монгол Австралийн нийгэмлэг"-ийн Мэргэжлийн хөгжлийн төслийн хүрээнд хэрэгжүүлээд байна.
ЗЭЧХ-ийг "Гүнж" төв өсвөр насны охидын эрхийг хамгаалах, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх 10 орчим жилийн туршлагадаа үндэслэн боловсруулсан. Хөтөлбөрийн гол зорилго нь өсвөр насны эхчүүдэд тулгамддаг бэрхшээлтэй асуудлуудыг нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх замаар шйдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, ирээдүйдээ итгэлтэй, чадварлаг хүчирхэг иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм. Энэ төслийг г хөдөө орон нутгийн нийгмийн ажилтнуудын идэвхтэй оролцоотойгоор хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидыг чадавхижуулахад чиглүүлж хэрэгжүүлсэн.
Энэхүү төсөл 2 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
1. Нийгмийн ажилнуудыг чадваржуулах ба
2. Дорнод аймгийн нийгмийн ажилтнуудад суурилсан Залуу эхчүүдийг чадваржуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг багтана.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Дорнод аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран багийн 19 нийгмийн ажилтныг "ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ӨСВӨР НАСНЫ ОХИДОД ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН АЖЛЫН АРГА ЗҮЙ" сэдэвт сургалтанд хамруулсан.
2015 оны 8-р сараас эхлэн чадавхжсан нийгмийн ажилтнуудаар дамжуулан өсвөр насны 15 ээжид нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлсэн. Нийгмийн ажлын үйлчилгээнд хамруулахдаа үйлчлүүлэгч тус бүр 8 -10 удаа сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулж, 3 сарын турш нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулсан. Үйлчлүүлэгчидэд үзүүлсэн үйлчилгээнээс дурьдвал:

  • Бичиг баримтжуулсан /цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ/
  • Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулсан. Үүнд эх, хүүхдийн тэтгэмж гэх мэт
  • Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор Хамгаалах байранд байршуулсан
  • Ах дүү, хамаатан садантай нь холбон зуучилж харилцааг нь сэргээсэн
  • Хүүхдийг нөхөн вакцинд хамруулсан
  • Нэн шаардлагатай наад захын зүйлсээр туслах /памперс, вакцин, хоол хүнс гэх мэт
  • 1 үйлчлүүлэгчийн түр хамгаалах байранд байршуулсан. /Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн/

Гэгээрлийн болон мэргэжлийн төрөл бүрийн сургалтанд хамруулж шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангасан.
Мөн өсвөр насны эхчүүдийг 6 удаагийн гэгээрлийн сургалтад хамруулсан. Үүнд:

  • Бэлгийн эрүүл мэнд /БЗХӨ, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл суулгац, тарилга, аюулгүй үр хөндөлт/
  • Амьдрах ухааны сургалт /өөртөө итгэлтэй болох, өөрийгөө илэрхийлэх, үр хүүхдээ асрах/

ТӨСЛИЙН ҮР ДҮН, ҮР ДАГАВАР
"Гүнж" төвийн хэрэгжүүлсэн төслийн үр дүнд:
А. Орон нутгийн нийгмийн ажилтнуудын чадавхийгг дээшлүүлж тухайн зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нэг нийгмийн ажилтан жилд дор хаяж өсвөр насны нэг эхэд мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж байхаар тохирсон.
Б. Өсвөр насны эхчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг олон нийт, байгууллагын удирдлагууд, ИХТэргүүлэгч нарын анхааралд хүргэж чадсан. Ингэснээр төрийн байгууллагууд 2016 онд Хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохирсон.
В. Мөн Дорнод аймагт Олон улсын охидын өдрийг жил бүр тэмдэглэж, тэдний эрх ашгийг хөндсөн асуудлыг олон нийтэд хүргэж байхаар тохирсон.
Төслөөс шууд үр дүн хүртсэн нийт хүний тоо 181 хүрсэн бөгөөд доорх байдлаар ангилж болно Үүнд:

  • Нийгмийн халамжийн үйлчилгээ авсан охид – 15
  • Нийгмийн ажилтан – 15
  • "Тогтвортой хөгжлийн зорилт ба 2030 оны охидын мөрөөдөл" кампанит үйл ажиллагаанд оролцогчид – 120 өсвөр насны охид
  • Бүлгийн ярилцлагад хамрагдсан охид – 30

Төслөөс шууд бус үр дүн хүртсэн хүмүүсийн нийт тоо 280 ба доорх байдлаар ангилсан. Үүнд:

  • Охидын гэр бүл, хамаатан садан – 30 гаруй
  • "Тогтвортой хөгжлийн зорилт ба 2030 оны охидын мөрөөдөл" кампанит үйл ажиллагаанд оролцогчдын гэр бүл, найз нөхөд – 240
  • Нэгдүгээр сургуулийн захирал, багш нар – 10 зэрэг болно.

2015

Call for Applications: Women's Leadership Program

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр 2016 зарлагдаж, өргөдөл хүлээн авч байна.

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцсан төгсөгчдийн дунд явуулах судалгаа

Австралийн Засгийн газраас олгодог сургалтын тэтгэлэг нь Монгол Улсын хөгжилд өөрчлөлт хийх, хувь нэмэр оруулахаар шалгарсан Монгол иргэдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийг зорьдог.

Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам болон Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн баг эх орондоо эргэн ирсэн төгсөгчдийн туршлагын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсдэг. Тухайлбал, төгсөгчид Австралид суралцаж байхдаа хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хэр сайн хэрэгжүүлж нэвтрүүлсэн хийгээд Монголд ажиллах явцдаа Австраличууд болон Австралийн байгууллагуудтай тогтоосон харилцаа холбоо нь үргэлжилж буй эсэхийг судалж мэдэх чин хүсэлтэй байгаа болно.

Үүнийг гүйцэлдүүлэх үүднээс, 2015 оны 11 дүгээр сард мөшгих судалгаа (tracer study) явуулна. Бид тэтгэлгээр суралцагчдын төгссөн жил, сурсан салбар, чиглэл, ангиллыг харгалзан сонголт хийгээд байгаа бөгөөд тэднийг дөрвөн асуулт бүхий судалгаанд биечлэн оролцох эсвэл утсаар ярилцлага өгөхийг урина. Ярилцлага үргэлжлэх хугацаа 30 минутаас хэтрэхгүй.

Энэ судалгаанд оролцож, нэн ялангуяа ярилцлага өгөхийг хүссэн төгсөгч байвал, дараахь хаягаар 2015 оны 11 дүгээр сарын 15-наас өмнө амжиж холбоо барина уу: цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.; утас -318852

2014-2015 онд Моззийн гишүүдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлсэн ажлууд

Моззис Холбоо 2014-2015 онд маш амжилттай ажилласны дотор Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамнаас (ГХХЯ) Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрөөр дамжуулан санхүүжүүлсэн Моззис Төгсөгчдийн Хөтөлбөрийг (МТХ) хэрэгжүүллээ. Энэхүү санхүүжилт нь Холбооны 200 гаруй гишүүдэд мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх болон сүлжээ үүсгэхийг дэмжсэн шинэ үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлэв.

Моззийн Жилийн тайлангийн хуралд 50 гаруй гишүүн оролцлоо.

2014-2015 онд МТХ-ийн хүрээнд хийгдсэн ажлуудаас онцлон дурдвал:

  • Моззийн Жилийн тайлангийн хуралд 50 гаруй гишүүн оролцож, өнөөг хүртэл хийсэн ажлуудыг сайшаагаад, удирдах зөвлөлийн шинэ бүтцийг баталж, МТХ-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойлсон.
  • "Олон улсын хурал, семинар, сургалтад оролцох санал ирүүлэх"-ээр зарласан тэтгэлэгт 7 гишүүн хамрагдаж Австрали, Герман, АНУ, Малайз зэрэг орнуудад зохиогдсон арга хэмжээнд оролцсон. Тэтгэлгийн үр шимийг хүртэгчид бусад гишүүдтэйгээ холбогдох мэдээллийг хуваалцсаны дотор хатагтай Нэргүй Монгол хийгээд хилийн чанадад болсон хурлуудад илтгэл тавьжээ.
  • Монгол Улсаас Австралид суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Болд Моззис-ийн гишүүдтэй тусгайлан уулзаж, хоёр орны харилцааны талаар мэдээлэл өгөөд, Моззийн үйл ажиллагаатай танилцсан. Тус уулзалт Австрали дахь Монгол Улсын ЭСЯ болон Моззис ТББ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд түлхэц өгөв.
  • Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрт хамрагдаж, Австрали улсад суралцаад ирсэн шинээр төгсөгчдийн семинарыг хоёр удаа зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээ тогтмолжиж, шинэ төгсөгчдөд Австралид байхдаа олж авсан туршлага, мэргэжлийн мэдлэгийг бусадтай хуваалцах боломж олгохыг чухалчилдаг. Түүнчлэн гишүүдийн дунд сүлжээ үүсгэх, Монголдоо эргэж ирээд дасан зохицох, шинээр холбоо тогтооход ихээхэн ач холбогдолтой.
  • "Мэдлэг хуваалцах цуврал семинар"-ын "Мэдээллийн технологийн тогтвортой хөгжил" сэдэвт анхны уулзалтыг амжилттай зохион байгуулж, дөрвөн гишүүн илтгэл тавив. Ирэх жилүүдэд илүү олон семинар хийхээр төлөвлөөд байна.
  • Моззийн гишүүний ажиллуулдаг залуу эхчүүдийн боловсролыг дэмжих "Гүнж Төв" ТББ-д 3,000 орчим Австрали долларын тэтгэлэг олгосон. Ингэснээр Моззис Холбооны үйл ажиллагааны цар хүрээ зөвхөн гишүүдэд үйлчлэхээс хальж, орон нутгийн өргөн олон нийтэд хүрснээрээ шинэлэг болов.
  • Моззис-ийн түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн богино хэмжээний баримтат кино бүтээсэн нь холбоог сурталчлах, түүний зорилго хийгээд Австрали-Монгол орны хоорондын харилцааг батжуулахын төлөөх хүчин чармайлтыг таниулахад ашиглагдана.
  • МТХ-ийн санхүүжилтээр Моззис брендийн нүүр царайг улам бүр чамбайруулан, тус холбооны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх үүднээс Моззийн веб хуудсыг (www.mozzies.mn) шинэчлэн сайжруулсан.

Моззийсийн гишүүд

Гадаад Харилцааны Худалдааны Яамны дэмжлэгтэйгээр Моззис Холбоо гишүүддээ зориулж олон төрлийн өндөр өгөөжтэй ажлуудыг саначлан хэрэгжүүлжээ.

Гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэхийн хирээр, Моззис Холбоо нь одоогийн гишүүд болон Австралиас эргэн ирэх шинэ төгсөгчдийн тусын тулд ГХХЯ-тай бат бэх түншлэл тогтоон ажилласаар байна.

 

Үнэлгээний семинар

Австралийн тэтгэлгээр суралцаж, Монгол Улсдаа эргэн ирээд хоёр жил болсон төгсөгчдөд зориулсан Үнэлгээний семинарыг Монгол дахь Австралийн хөтөлбөрийн газарт 2015 оны 10-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Австралийн Гадаад Хэрэг Худалдааны яамны Хөтөлбөрийн ажилтан Австралийн тусламжийн бодлого, ялангуяа Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт гарч болзошгүй нөлөөний талаар мэдээлэв.
Үүний дараа семинарт ирсэн төгсөгчид шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа өөрсдийн ажлын байр болон бусад газарт хэрхэн хэрэгжүүлсэн талаараа ярилцаж, жишээ баримт дурдсан юм. Тэдний олонхи нь судалгаа, шинжилгээ хийх болон багш нартайгаа харилцах явцад олж авсан бүтээлч сэтгэлгээ, асуудлыг олон талаас нь харьцуулж үнэлэх, хүнтэй харилцах гэхчлэн практик мэдлэг, чадваруудын ач холбогдлыг онцолсон.
Түүнчлэн тэд эргэж ирснийхээ дараа шинэчлэн боловсруулсан Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, түүний дотор тулгарсан бэрхшээл, авсан сургамж хийгээд байгаа боломжуудын талаар тайлбарлаж байв. Зарим төгсөгчид байгууллагынхаа үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахын тулд хамтран ажиллаж байгаа талаараа ярилаа. Энэ нь тэдэнд Австралид суралцаж байхдаа эзэмшсэн чадамж, тогтоосон сүлжээгээ ашиглах боломжийг бүрдүүлжээ.
Төгсөгчдийн зарим нь бусадтайгаа ажил төрлийн харилцаа хөгжүүлэх санаачилга гаргаж, нийтлэг боломж, бэрхшээл, хэрэгцээний талаар мэдээлэл хуваалцаж байхыг хүслээ.
Хэлэлцүүлгийн дараа Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Хүний нөөцийн хөгжил, түншлэлийн менежер Австралийн Худалдааны төлөөлөгчийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад байгууллага, Монгол Австралийн нийгэмлэг (Моозий), Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр зэргээр дамжуулан хамтын ажиллагаа, сүлжээгээ өргөжүүлэх боломж, хувилбаруудын талаар мэдээлсэн. Тэрээр Моззий/төгсөгчдийн холбоонд олгодог төгсөгчдийн ур чадварыг хөгжүүлэх санхүүжилтэд хандах боломжийн талаар тайлбарлав.
Төгсөгчдийг санал санаачилга гаргахыг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ туслалцаа хүсч, Хөтөлбөрийн газарт хандах боломжтой талаар санал зөвлөгөө өгснийг тэд талархан хүлээн авсан юм.

Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр: Өөрчлөлтүүдийн талаарх тайлбар

Доорх мэдээлэл нь Австралийн сургалтын тэтгэлгийн нөхцөл байдал 2015 он болон дараагийн хоёр жилд хэрхэх талаар тодруулга өгөх зорилготой.

Үндэслэл

Австралийн Засгийн газар 2015 оны 5 дугаар сард жилийн төсвөө өргөн барьсан. Уг төсөвт гадаадын олон орон, түүний дотор Монгол Улсад олгодог тусламжийн хэмжээ буурч туссан. Үүнтэй холбогдуулан Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (ГХХЯ)-наас Монголд эдгээр өөрчлөлтийг удирдан, хэрэгжүүлэх стратегиудыг боловсруулаад байна.

ГХХЯ төсвийн таналтыг үл харгалзан, Австралид одоо суралцаж байгаа тэтгэлэгт оюутнуудад сургалтаа дүүргэх боломж бүрдүүлэхээр шийдвэрлээд байна. Энэхүү хүчин чармайлтад Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт зориулагдсан санхүүжилтийн дийлэнхийг зарцуулна. Түүнчлэн ГХХЯ тэтгэлэг хүртсэн (2013, 2014 онуудад) хэдий ч, Австралид хараахан суралцаж эхлээгүй байгаа хувь хүмүүсийн сургалтанд хамрагдах хугацааг хойшлуулах, гэхдээ тэтгэлгийг үргэлжлүүлэн олгохын төлөө байна. Харамсалтай нь, энэ хоёр шийдвэр тэтгэлэг шинээр хүртэгчдийг явуулж сургахад санхүүгийн хомсдол үүсгэж байгаа юм.

Энэ удаад тэтгэлгийн тоог урьдын адил хэмжээнд олгох боломжгүй болсонд хүн бүхэн сэтгэл дундуур байгаа тул, үүссэн нөхцөл байдлыг шударга, оновчтой зохицуулах нь Монгол Улсад хамгийн сайн үр дүнг авчирна.

Энэхүү нөхцөл байдлын талаар гарч буй олон тооны асуултуудаас хамгийн түгээмэл асуулгуудын хариуг доор өгч байна. Үүнд:

Мерит жагсаалтад орсон (мэдлэг, чадамжаар шалгарсан) нэр дэвшигчид гэдэг ямар утга санааг агуулж байна?

2015 оны 6 дугаар сард, хураангуй жагсаалтад багтсан 70 нэр дэвшигчтэй сонгон шалгаруулалтын сүүлчийн шатны ярилцлагыг хийсэн. Ярилцлагын үр дүнд, комисс 44 нэр дэвшигчийг Австралийн сургалтын тэтгэлэгт авч үзэхийг Австралийн Засгийн газарт зөвлөмж болгосон. Тэд бол Австралид дипломын дараах зэргийн сургалтыг дүүргэхэд зайлшгүй шаардлагатай хийгээд төгсөж ирээд Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ур чадвар, онцлогуудыг эзэмшсэн нэр дэвшигчид байсан юм. 44 нэр дэвшигч улс, хувийн хэвшлийн салбарынх байсан бөгөөд тэдэнд сонгон шалгаруулалтын дүнг 2015 оны 9 дүгээр сард албан захидлаар мэдэгдсэн.

Санхүүгийн хязгаарлагдмал байдлын улмаас, дараагийн гурван жилд олгох тэтгэлгийн тоо энэ шатанд тодорхой бус байна. Тиймээс сургалтын тэтгэлэг өгөх боломж гарсан үед уг тэтгэлгийг олгох жагсаалтад дээрх 44 нэр дэвшигчдийг байршуулсан. Үүнийг меритэд тулгуурласан нэр дэвшигчдийн жагсаалт гэх бөгөөд энэ нь 2018 оны дунд үе хүртэл хүчинтэй байна.

Цаашид тэтгэлэг олгох боломж гарсан нөхцөлд мерит жагсаалтад орсон нэр дэвшигчдэд тэтгэлэг санал болгоно. Мерит жагсаалтад орсон нэр дэвшигч тус бүрт тэдний өөрсдийнх нь эрэмбийн талаар мэдээлсэн бөгөөд энэ эрэмбээр тэтгэлгийг ээлж дараатай олгоно. Тухайлбал, хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн хүнд (тэдний аль ангилалд ажиллаж байгаагаас үл хамааран) тэтгэлэг эхэлж олгогдоно. Тэтгэлгийг 2018 оны 3 дугаар сар хүртэл буюу 2018 оны 2 дугаар улиралд суралцах хугацааг оролцуулж олгоно.

Үүнээс хойш мерит жагсаалтын хугацаа дуусна. 2018 оны 3 дугаар сараас өмнө тэтгэлгийн санал аваагүй хүмүүс дахин өргөдөл гаргах шаардлагатай. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас тэтгэлгийн санал аваагүй хүмүүстэй тухайн үед холбогдож, тэднийг дахин өргөдөл өгөх талаар зөвлөгөө тайлбар өгнө.

Тэтгэлгийн санал нь санхүүжилтийн боломжоос хамаарна. Хэдийгээр 2018 оны дундуур мерит жагсаалтад байгаа бүх хүмүүст тэтгэлэг олгоно гэж бид найдаж байгаа боловч, энэ нь боломжгүй ч болж болох юм. Харамсалтай нь мерит жагсаалтад байна гэдэг бол нэр дэвшигч Австралийн тэтгэлэг авах баталгаа болж чадахгүй.

Хэрэв хэн нэг нь тэтгэлгийн үйл явцаас чөлөөлөгдөх хүсэлтэй байвал, ГХХЯ-аас уг шийдвэрийг хүндэтгэн үзэж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхсонд нь талархах болно. Тийм хүмүүс Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй холбогдох нь зүйтэй.

Нөөцийн жагсаалтад орсон нэр дэвшигчид гэдэг ямар утга санааг агуулж байна?

Ярилцлагын баг тэтгэлэгт нэр нь дэвшсэн 44 хүн дээр нэмж, хэсэг нэр дэвшигчийг нөөцийн жагсаалтад оруулахыг зөвлөмж болгосон. Нөөцийн жагсаалтад багтсан нэр дэвшигчдэд 2015 оны 9 дүгээр сард захидлаар мэдэгдсэн. Мерит жагсаалтад орсон бүх нэр дэвшигчид тэтгэлэг хүртсэний дараа тэтгэлгийн хуваарь үлдвэл, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн нэр дэвшигчдэд тэтгэлэг хүртэх боломж нээгдэнэ.

Нөөцийн жагсаалтад орсон нэр дэвшигчдийг 2018 оны 3 дугаар сар хүртэл авч үзнэ. Хэрэв уг хугацаанд багтаж тэтгэлэг хүртэхгүй бол, тэд дахин өргөдөл гаргах хэрэгтэй болно.

Тэтгэлэг хүртэх хүртэл хэр удаан хүлээх вэ?

Мерит болон нөөцийн жагсаалтад орсон нэр дэвшигчдийг 2018 оны 2-р улиралд багтаан тэтгэлгийн боломжит тоонд захирагдан авч үзнэ.

Тэтгэлэг хүртэх боломж гурван жилийн дотор хүчинтэй байна гэхээс өөрөөр хугацааг заах боломжгүй юм. 2018 оны 3 дугаар сар гэхэд тэтгэлэг хүртээгүй бол мерит болон нөөцийн жагсаалтад орсон нэр дэвшигчид дахин өргөдөл гаргах шаардлагатай болно. Ийм байдалд хүрвэл Монгол дахь Австралийн Тэтгэлгүүдийн газраас нэр дэвшигчдэд мэдэгдэнэ.

Би тэтгэлэг хүртэх боломжоо нэмэгдүүлж болох уу?

Нэр дэвшигчид 2015 онд сонгон шалгаруулах комиссын үнэлсэн эрэмбийн дагуу тэтгэлэг хүртэнэ. Комисс мерит жагсаалтыг гаргахдаа өргөдлүүдийг бүх талаас нь авч үзсэн бөгөөд нэр дэвшигчид мерит жагсаалтын эрэмбийг өөрчлөх боломжгүй.

Энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх вэ?

Ирэх хоёр жилд буюу 2016 ба 2017 онуудад Австралийн Тэтгэлгүүд зарлагдах үгүй нь өнөөгийн шатанд тодорхойгүй байна. Хэрэв санхүүжилт шийдэгдвэл, цөөн тооны нэмэлт тэтгэлэг зарлагдаж болзошгүй хэдий ч мерит жагсаалтны нэр дэвшигчдэд эхний ээлжинд олгогдоно.

Нөхцөл байдал өөрчлөгдөж, 2016 ба 2017 онд тэтгэлэг зарлагдах бол хэвлэл мэдээлэл, веб хуудсаар дамжуулан өргөн хүрээнд мэдээлэх болно.

Илүү мэдээлэл хаанаас авч болох вэ?

Хэрэв та Австралийн Тэтгэлгүүд хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээлэл авах эсвэл дараагийн гурван жилд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тодруулж асуухыг хүсвэл, Австралийн Тэтгэлгүүдийн газартай холбогдоно уу.

Хөтөлбөрийн веб хуудсаар тогтмол зочилж байх нь зүйтэй. Шинэ мэдээлэл бий болсон даруйд веб хуудсаар дамжуулан мэдээллэх болно.

Австралийн тэтгэлгээр төгсөгчдийг хүлээн авах семинар

2015 оны 2-р улиралд Австралийн их сургуулиудад магистр, докторын зэргийн сургалтыг амжилттай дүүргээд ирсэн Австралийн Засгийн газрын тэтгэлэгт оюутнуудыг хүлээн авах семинарыг 2015 оны 9 дүгээр сарын 18-д Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газарт зохион байгуулав.
Семинарын гол зорилго нь нийт төгсөгчдийг хүлээн авч баяр хүргэн, академик сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаас нь хуваалцах, улмаар тэдний Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, шинэлэг санаануудын талаар санал солилцож, цаашдын хамтран ажиллагаа, мэргэжил хөгжлийн боломжуудын талаар мэдээлэл өгөх явдал байв.
Семинарт Монголд суугаа Австралийн Ерөнхий Консул, Худалдааны Комиссар Брендон Койн, Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Цэвэгжав, ажил олгогчдын төлөөлөл, төгсөгчид хийгээд Хөтөлбөрийн сэдэвчлэн зөвлөн багийн гишүүн зэрэг 30 гаруй хүн оролцлоо.

2015 оны 2-р улиралд Австралийн их сургуулиудад магистр, докторын зэргийн сургалтыг амжилттай дүүргээд ирсэн Австралийн тэтгэлэгт оюутнуудыг хүлээн авах семинарыг 2015 оны 9 сарын 18-д Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газарт зохион байгууллаа.

Ноён Брендон Койн, Сангийн яамны мэргэжилтэн Цэвэгжав нар семинарыг нээж үг хэлэхдээ төгсөгчдийг Австралид амжилттай суралцаад ирсэнд талархал дэвшүүлэв. Улмаар Монгол Улсын хүний нөөцийн хөгжил, хоёр орны байгууллага, хүмүүс хоорондын хөгжлийн болон бизнесийн хамтын ажиллагаа өргөжихөд үзүүлж буй уг хөтөлбөрийн ач холбогдол, үр өгөөжийг онцлон тэмдэглэсэн.
Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны хөтөлбөрийн ажилтан Н. Золжаргал, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн менежер Невил Саундорсан нар төгсөгчдөд баяр хүргэн, Австралид магистрийн зэрэг эзэмшсэн төгсөгчдийн ур чадвар нь Монголынхөгжилд ихээхэн хувь.

2016 оны 2-р улиралд Австралийн их сургуулиудад магистр, докторын зэргийн сургалтыг амжилттай дүүргээд ирсэн Австралийн тэтгэлэгт оюутнуудыг хүлээн авах семинарыг 2015 оны 9 сарын 18-д Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газарт зохион байгууллаа.

Төгсөгчдийн эзэмшсэн академик сургалтын мэргэшил, түвшинг төлөөлүүлэн Куйнсландынн их сургуулийн хуулийн магистр С. Өсөхбаяр, Австралийн үндэсний их сургуулийн санхүүгийн магистр Ц. Мөнхбаяр, Флиндерсийн их сургуулийн доктор A. Бaтхишиг нар Австралидхуримтлуулсан академик болон хувийн амьдралын туршлага, түүний дотор академик орчин, амжилт ололт, хүндрэл бэрхшээл, үзсэнхичээл, хийсэн судалгаа, хүмүүсийн харилцаа, соёл зан заншил, гэр бүлд өгсөн үр шим, Австралийн боловсролын тогтолцоо болон ажлын байрандаа хэрэгжүүлэх санаануудын талаар товч илтгэл тавив.
Могол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг болох Эмэгтэй төгсөгчдийн манлайллыг дээшлүүлэх хөтөлбөрийн Монгол болон Австралид зохион байгуулсан арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон С. Энхцэцэг уг хөтөлбөрийн зорилго, агуулга, хөтөлбөрт оролцогчдын манлайлах ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, сүлжээ тогтоох, төсөл боловсруулах ур чадвар, бүх түвшинд жэндэрийн тэгш байдлын тухай ойлголтыг сайжруулахад дэмжлэг үзүүлсан ашиг тусын талаар танилцуулав. Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд багийг удирдах, манлайлах ур чадвар хэрхэн чухал хийгээд эмэгтэй удирдагчдад нэн хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар, боломжуудыг олж авахын тулд гаргасан хүчин чармайлтын талаарх өөрийн туршлагаас хуваалцсан юм.
Монгол Австралийн нийгэмлэгийн (Моззий)-ийн гүйцэтгэх захирал Л. Ариунаа нийгэмлэгийнхээ үйл ажиллагаа, гишүүдийн статус, болон тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, бусдад мэдлэг түгээх чиглэлээр цаашид хийх үйл ажиллагааг танилцуулсан. Тэрбээр төгсөгчдийг Моззийгийн идэвхтэй гишүүн байж, төрөл бүрийн арга хэмжээнд оролцох, Австрали болон Монгол иргэдтэй бизнесийн болон хөгжлийн салбарт хамтын ажиллагаа, сүлжээгээ өргөжүүлэхийг уриалав.

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр Олон нийтийг хөгжүүлэх төслүүд

2015 оны 1 – р сараас хойш амжилттай хэрэгжиж буй Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөрийн нэг онцлох үйл ажиллагаа нь оролцогчдын санаачилсан нийгмийн хөгжилд чиглэсэн бичил төсөл юм. Төсөл хэрэгжүүлснээр оролцогчид шинээр сурч мэдсэн мэдлэгээ бодит амьдрал дээр бататгах төдийгүй өөрийн үзэл бодол, үнэт зүйлсээ тодорхойлоход эерэг нөлөө үзүүлдэг. Одоогоор оролцогчдын дөрвөн баг нийгмийн зарим асуудалд чиглэсэн төсөл хэрэгжүүлж, баг бүр жендерийн тэгш байдлыг төслийн явцад хангахыг эрмэлзэж байна.

Алхацгаая Монголчууд аа

"Алхацгаая Монголчууд аа" төсөл нь амьдралын эрүүл хэв маягийг сурталчилж, нас харгалзахгүйгээр хийж болох энгийн дасгал хөдөлгөөнүүдийг түгээн дэлгэрүүл зорилготой. Тус төслийн баг 6 – р сарын 6 – ны өдөр төслөө албан ёсоор нээж, Чингисийн талбайд 1500 үзэгчдийн өмнө дасгалаа хийж үзүүлсэн бөгөөд энэ үеэр дасгалын заавартай хуудас, номны хавчуургыг тарааж сурталчилсан байна. Түүнчлэн амьдралын эрүүл хэв маягийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр төслөө сурталчилж, гадаад, дотоодын байгууллагуудаас хандив цуглуулжээ. Мөн тус багийн бүтээсэн "Алхацгаая Монголчууд аа" дасгалын нэвтрүүлэг LikeHD сувгаар өглөө бүр 8:05-аас, SPS World сувгаар өглөө бүр 8:45 цагаас тус тус гарч байна.

Аз жаргалтай, эрүүл Монголчууд баг "Алхацгаая Монголчууд аа" төслийг амьдралын эрүүл хэв маягийг сурталчилж, нас харгалзахгүйгээр хийж болох энгийн дасгал хөдөлгөөнүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилготой хэрэгжүүлж байна. 

Бүтээлч Ахмад Үе

"Бүтээлч Ахмад Үе" төсөл нь ахмад настны ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан мэдээ, мэдээллийг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Ахмадын ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор тус баг ахмад зөвлөгч Цэнд – Аюуш гуайгаар 5 – р сургуулийн 5 – р ангийн сурагчдад хичээл заалгаж, тус хичээлийг дүрс хальсанд буулгаж, ахмадын ажил эрхлэлтийг түгээн сурталчлахад ашиглах аж. Түүнчлэн ахмадуудын санхүү, нийгмийн чадамжид дэмжлэг болох үүднээс тэдний оюуны өмчийг ашиглах, олон нийтэд хүргэх мөн тэдэнд зориулан хэрэглэхэд хялбар байдлаар ахмадын олон нийтийн сүлжээг үүсгэх зорилгоор Монголын Ахмадын Холбоотой хамтран www.ahmad-ue.mn цахим хуудсыг бүтээсэн. Одоогоор, тус төслийн баг ахмадуудтай уулзах чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтын үеэр ахмадуудад цахим хуудсаа танилцуулж тэд нартай санал бодлоо солилцох ажээ

"Бүтээлч Ахмад Үе" төсөл нь ахмад настны ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан мэдээ, мэдээллийг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна. 

Хүүхдийн Нэвтрүүлэгт Дохионы Хэлийг стандарчлах нь

"Хүүхдийн Нэвтрүүлэгт Дохионы Хэлийг стандарчлах нь" төсөл нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүүхдийн нэвтрүүлэгт дохионы хэлийг нэвтрүүлж стандарчлахыг зорьж байна. Төслийн хүрээнд багийн гишүүд Sundowners хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулж, дотоод гадаадын санхүүжүүлэгч байгууллагуудад төслөө танилцуулж, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн урласан зүйлсийг худалдаж, санхүүжилтээ зузаатгав. Өнгөрсөн 5 сарын хугацааанд тус төслийн баг хүүхдийн 8 нэвтрүүлгийг дохионы хэлтэй гаргаж, дохионы хэлийг хүүхдийн нэвтрүүлэгт стандарчлах журмыг баталгаажуулахад дорвитой хувь нэмэр оруулсан байна.

"Хүүхдийн Нэвтрүүлэгт Дохионы Хэлийг стандарчлах нь" төслийн багийн гишүүд Sundowners хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулж, төслөө танилцуулж, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн урласан зүйлсийг худалдаж, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүүхдийн нэвтрүүлэгт дохионы хэлийг нэвтрүүлж стандарчлахаар зорьж байна.

Номтой Нөхөрлөсөн Гэр Бүл

"Номтой Нѳхөрлөсѳн Гэр Бүл" төсөл нь улсын асрамжийн Өнөр бүл төвийн хүүхдүүдийг ном уншуулах замаар боловсрол олгох зорилготой. Төслийн хүрээнд тус багийн гишүүд Өнөр бүл төвийн хүүхдүүдийн урласан зүйлсийг худалдаж, БСШУЯ, Save the Children ТББ, PWC, Хөгжлийн шүтэлцээ ТББ, Монголын Бизнесийн Дээд Сургууль зэрэг байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоон санхүүжилтээ босгосон. Мөн төслийн хамт олон төслийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр, Зориг сан, улсын болон хувийн хандивлагч байгууллагууд, Өнөр бүл төвийн багш сурагчдын хамтаар оролцсон. Өнөр бүл төвийн бусад байгууллагуудтай шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдүүдэд унших боломжийг бүрдүүлэх чухал арга хэмжээ болох нь нээлтийн үеэр харагдсан. Өнөр бүл төв Хүүхдийн номын ордон, Австралийн Улаан Загалмай болон бусад хувь хандивлагчидтай хамтын ажиллагааг эхлүүлж, номын сангийн орчин сайжирч, унших номын жагсаалт нэмэгдэж, багш нарын сургалт зохион байгуулагдаад байна.

"Номтой Нѳхөрлөсѳн Гэр Бүл" төсөл нь улсын асрамжийн Өнөр бүл төвийн хүүхдүүдийг ном уншуулах замаар боловсрол олгох зорилготой хэрэгжиж эхэллээ.  

 

Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн хэрэгжилт

2015 оны 1 сараас Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт оролцогчид танилцах өдөрлөг, манлайллын сургалтад хамрагдан, хүндэт зочидтой уулзаж, сэдэвчилсэн сургалт семинарт идэвхитэй хамрагдан, манлайлах ур чадвараа хөгжүүлсээр байна.

 

Энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1–ний хооронд болж өнгөрсөн танилцах өдөрлөг, манлайллын сургалтаас хойш Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт оролцогчид хүндэт зочидтой уулзаж, сэдэвчилсэн сургалт семинарт идэвхитэй хамрагдан, нөлөө бүхий манлайлагчидтай танилцаж, удирдан, манлайлах ур чадвараа хөгжүүлсээр байна. Түүнчлэн танилын хүрээ тэлэх, манлайлах ур чадвар сайжруулахад чиглэсэн бизнес уулзалтуудад оролцсон.

Амжилттай хэрэгжсэн арга хэмжээнүүдээс дурдвал:

  • Танилцах өдөрлөг, манлайллын сургалт
  • Зочны цаг. Зочин ярилцагчидтай уулзахад дараах нэр бүхий хүмүүс хүрэлцэн ирлээ. Үүнд:
    • Д. Хулан, Таван богд компаний үүсгэн байгуулагч
    • С. Оюун, Ц. Оюунгэрэл, М. Батчимэг, МУ-ын Их хурлын гишүүд:
    • Д. Мөнхөө, төр, нийгмийн зүтгэлтэн
    • Пайпэр Кэмпбелл (Piper Campbell), Америк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд
  • Семинарууд доорхи сэдвээр хийгдсэн:
    • Жендерийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах, жендерийн талаарх дэлхий дахины ойлголт, Монгол Улсад тулгарч буй жендерийн асуудлууд, тэдгээрийг хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хэрхэн тусгах
    • Өөрийгөө олж, нээх, сурталчлахад хэвлэл мэдээллийг үр дүнтэй ашиглах
    • Өөрийгөө хэрхэн сурталчлах, Холбоо тогтоож, сүлжээ үүсгэх үйл ажиллагаанаас хэрэгтэй зүйлээ олж авах
    • Олны өмнө илтгэх урлаг зэрэг багтсан.
  • Бизнес/компаний Корпорат засаглал, түүнд эмэгтэйчүүдийн хүлээх үүргийн ач холбогдол сэдвээр А. Ундраа, Д, Ончинсүрэн, Ж. Үнэнбат нар ярилцлагад оролцож,туршлага хуваалцаж, нэтворкинг үйл ажиллагаагаар үргэлжилсэн.
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан "Кармен" дуурь үзсэн.

Хѳтѳлбѳрийн баг эдүгээ 13 арга хэмжээнд оролцсон бөгөөд хэрэгжиж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна.

2015 оны 1 сараас Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт оролцогчид танилцах өдөрлөг, манлайллын сургалтад хамрагдан, хүндэт зочидтой уулзаж, сэдэвчилсэн сургалт семинарт идэвхитэй хамрагдан, манлайлах ур чадвараа хөгжүүлсээр байна.


Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн хүрээнд оролцогчид нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн дараах бичил төслүүдийг хэрэгжүүлж байна:

1. Номтой нөхөрлөсөн гэр бүл /Номын нөхөр гэр бүл/
Улсын асрамжийн Өнөр Бүл төвд хэрэгжүүлэх хүүхдийн боловсролыг дэмжих бичил төслийг санаачилж, төслийн хүрээнд тус төвд уншлагын өрөө байгуулж, хүүхдэд зориулсан IQ болон тархины хөгжлийг (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан) дээшлүүлэх бүтээлч тоглоом, номоор хангаж, багш, номын санч хүүхдүүдийн дунд сургалт явуулах үйл ажиллагааг төлөвлөсөн зорилготой.

2. Монголчуудаа алх, алх, алх /Алхаад байгаарай, Монголчуудаа/
Залуучууд, ахмад настнуудад зориулсан эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах явган алхалт, биеийн тамирын видео бичлэг бүтээх бичил төсөл нь видео сурталчилгаагаар олон нийтийн дунд явган алхалтыг дэмжих зорилготой.

3. Ахмадаас суралцах нь Настнаас сурах
Tэтгэврийн насны хүмүүст зөвлөгөө өгөх замаар тэднийг нийгэмшүүлж, залуу мэргэжилтнүүдэд цуврал сүргалт явуулах зорилготой бичил төсөл.

4. Хүүхдийн нэвтрүүлгийн дохионы хэлийг стандартчилах
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүүхдийн нэвтрүүлэгт дохионы хэлийг нэвтрүүлж, стандартчилах бичил төсөл.

 

2015 оны 1 сараас Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт оролцогчид танилцах өдөрлөг, манлайллын сургалтад хамрагдан, хүндэт зочидтой уулзаж, сэдэвчилсэн сургалт семинарт идэвхитэй хамрагдан, манлайлах ур чадвараа хөгжүүлсээр байна.

Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогчид фэйсбүүк-олон нийтийн сүлжээг ашиглан жендэрийн асуудлууд, манлайлах ур чадвар мөн үдийн зоогийн уеэр хийгдсэн хэлэлцүүлэг, форумаас суралцсан зүйлүүдийн талаар санал бодлоо идэвхитэй хуваалцаж байна. Тухайлбал тэд дараах манлайллын ур чадварыг сурч мэдсэн байна. Үүнд:

  • "нөхцөл байдлаас хамаарч/шалтгаалж манлайллын өөр өөр арга барилыг эзэмших"
  • "хэтийн зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай/ зарим зүйл дээр буулт хийх"
  • "алдаа, шүүмжлэлээс байнга суралцах"гэх мэт.

Хөтөлбөрийн үндсэн сэдэв болох жендерийн тэгш байдлын хангах асуудлаар семинар зохион байгуулж бусад арга хэмжээнүүдэд тусган хэлэлцүүлэг явуулсан. Хүндэт зочидтой хийсэн уулзалтад оролцсон хүмүүс "эмэгтэйчүүд бие биеийнхээ ололт амжилтыг хөхиүлэн дэмжиж, хүндлэх хэрэгтэй" гэдгийг санал нэгтэй илэрхийлж, дэмжсэн юм.

 

Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрийн хэрэгжилт эхэллээ

 

Австралийн тэтгэлгээр сурч төгссөн 25 оролцогч "Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрт хамрагдан, Rye Spa гэдэг рашаан сувиллын газар нээлтийн сургалтаа 2015 оны 1 сард хийлээ.  

"Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрийн сургалт хотын гадна гурван өдөр амжилттай болж өнгөрлөө.

Австралийн тэтгэлгээр сурч төгссөн 25 оролцогчийг Монголд найман сарын турш хэрэгжих "Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрт хүлээн авч байгаадаа баяртай байна.

Хөтөлбөр 1 сарын 30-наас 2 сарын 1-ний өдрүүдэд Rye Spa гэдэг рашаан сувиллын газар болж өнгөрснийг оролцогчид тэдний амьдралд томоохон өөрчлөлт гаргах хөтөлбөр гэж хүлээж авч байсан юм. Нээлтийн үеэр ярилцсан гол сэдвүүдэд хувь хүний тусгал, манлайлал, төлөөлөл, удирдах, харилцааны ур чадвар, төслийн менежмент ба жендерийн асуудлууд багтав.

Нээлтийн үйл ажиллагаанд дараахь хүмүүс оролцож, үг хэлж, санал бодлоо хуваалцаж, амжилт хүслээ. Үүнд:
- Ю.Цэцгээ, Монгол дахь хөтөлбөрийн менежер
- М. Болормаа, Жендерийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга
- Кейт Недеркот Уильсон, "Коффей ОУХ" компаний Жендер болон нийгмийн оролцооны зөвлөх
- Б. Золбоо, Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамны Монгол дахь Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн
- Кэролин Петеркен, "Күинсландын Технологийн их сургуулийн" манлайллын зөвлөх
- С.Оюун, УИХ-ын гишүүн, Зориг Сангийн Ерөнхий захирал

Оролцогчид жендер, ойлгон хүлээх авах чадвар, өмгөөлөх ба шалгах, дүгнэлт гаргах үе шатууд гэсэн сэдвүүдээр дасгал ажил хийв. Өөрсдийн манлайлах болон багаар ажиллах чадвараа харуулахын тулд тэд олон төрлийн сонирхолтой даалгаврууд гүйцэтгэсэн.

Үйл ажиллагааны гурван өдрийн дундаж ирц 89.3 хувь байсан бөгөөд оролцогчдын 92 хувь нь сэтгэл хангалуун байсан.

"Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөр нь оролцогчдыг хувь хүний хувьд өсч дэвжихэд нь туслах туршлага болохоос гадна тэдний ажил, амьдралд тулгарах саад бэрхшээлийг даван туулах эрч хүч өгөх юм. Оролцогчид багуудад хуваагдаж, таван өөр сэдвээр эдийн засгийн хөгжил, байгаль орчин, мэдээллийн технологи, эрүүл мэнд гэх зэрэг жижиг төслүүд санаачлан хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн товч танилцуулга
Хөтөлбөрт оролцогчид сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр нь Монголын хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилгоор 2013 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. "Эмэйгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөр түүний нэг хэсэг бөгөөд Австралид төгсөгчдийн мэргэжлийн болон манлайлах ур чадварыг сайжруулах замаар зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэж байгаа юм.

"Эмэйгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрийг "Зориг Сан" ба "Мөнхчулуун Сан" шалгаран гүйцэтгэж байна. Энэхүү хөтөлбөр нь Австралийн Засгийн газраас Монгол Улсын хөгжилд үзүүлдэг туслалцааны нэг хэсэг билээ.

 

2014

Эмэгтэй манлайлагчдын хөтөлбөрийн нээлт

2014 оны 11-р сарын 5-нд, Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр Баянгол ресторанд Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлтийг зохион байгууллаа.

 2014 оны 11-р сарын 5-нд, Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр Баянгол ресторанд Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлтийг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд 150 гаруй хүндэт зочид, Австралийн тэтгэлгээр суралцсан төгсөгчид оролцлоо. Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр бол Австрали, Монголын Засгийн газруудын дэмжлэгтэйгээр Австралид суралцсан төгсөгчид, түүний дотор эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг сайжруулахад чиглэсэн шинэ санаачлага юм.

Тус нээлт 1993 онд Австралийн Засгийн газар Монголчуудад тэтгэлэг олгож эхэлсэн цагаас хойш болж буй анхны томоохон цугларалт боллоо. 150 гаруй зочид, төгсөгчид хүрэлцэн ирж оролцсон нь уг үйл ажиллагааг төгсөгчдийн нүдээр харахад чухал гэдгийг илтгэж байв.

Энэ үеэр Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийг идэвхтэй оролцохыг урьсан юм. Нээлтэд оролцсон хамтрагч талууд, Монголд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй манлайлагчдыг энэхүү хөтөлбөрт өөрсдийн манлайлах ур чадвар, туршлагаас хуваалцах замаар хувь нэмрээ оруулахыг хүслээ.

Нээлтийн арга хэмжээнд Хөтөлбөрийн Зохицуулах хороо, Сэдэвчлэн зөвлөх багууд, Монголын эмэгтэй удирдагчид, Яамдын ажлын хэсгүүд хийгээд Австралийн тэтгэлгүүд болон бусад тэтгэлгээр Австралид суралцсан төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирэв. 

 

Шинэ төгсөгчдийг угтан авах ёслолын үйл ажиллагаа болов

2014 оны 6, 7-р саруудад Австрали улсад магистрын зэргээ амжилттай дүүргээд ирсэн төгсөгчдийг хүлээн авах Ёслолын үйл ажиллагааг Монгол Австралийн Нийгэмлэгтэй хамтран 2014 оны 9 сарын 22-д зохион байгууллаа.

 zЁслолын үйл ажиллагааг Монгол Австралийн Нийгэмлэгтэй хамтран 2014 оны 9 дүгээр сарын 22-д зохион байгуулж, 2014 оны 6, 7-р саруудад Австрали улсад магистрын зэргээ амжилттай дүүргээд ирсэн төгсөгчдийг албан ёсоор хүлээн авлаа. Энэ үйл ажиллагаанд Австралийн Засгийн газар, Гадаад хэрэг худалдааны яам болон Монгол улсын Засгийн газрын төлөөлөл, Монгол Австралийн нийгэмлэгийн гишүүд, ажил олгогчид зэрэг нийт 30 гаруй зочид оролцлоо.

Австрали улсаас Монгол улсад суугаа Ерөнхий консул бөгөөд худалдааны төлөөлөгч Тони Бөрчил, Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Зүүн Хойд Азийн хэлтсийн 1-р нарийн бичгийн дарга Петер Роув, Зүүн Хойд Азийн салбарын Солонгосын хойг, Монгол улсыг хариуцсан захирал Жон Пилбийм нар болон Монгол Австралийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ариунаа нар төгсөгчдөд баяр хүргэж, шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа хэрэгжүүлэхэд нь амжилт хүслээ. Түүнчлэн Монгол улсад өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, Монгол ба Австрали улс хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Флиндерсийн их сургуулийн төгсөгч Бүжинлхам, Күйнсландийн их сургуулийн төгсөгч Анхбаяр нар Австралидzzzzzzz эзэмшсэн академик мэдлэг, амьдралын туршлагаө хуваалцаж, нанотехнологи, уул уурхайн инженерийн чиглэлээр хийсэн судалгаа, Австралийн байгууллагатай хамтарч хийсэн ажлаасаа товч танилцуулав.

Моззийгийн гишүүн бөгөөд 2007-2009 онуудад мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр суралцаж төгссөн Энхзаяа, Эрдэнэзаяа нар сургалтын ашиг тус, хувийн болоод мэргэжлийн хувьд гарсан ахиц өөрчлөлт, мэдлэг, ур чадварын өсөлт, ялангуяа англи хэлний ур чадвар, судалгаа, шинжилгээ хийх чадвар нэмэгдэж, тэдний өдөр тутмын ажилд хэрхэн хэрэг болж байгаа талаар танилцууллаа. Мөн шинээр эзэмшсэн мэдлэг, шинэлэг санаа санаачилгаа өөрийн ажлын байрандаа хэрэгжүүлсэн талаар болон ажил олгогчтойгоо хэрхэн хамтран ажилласан туршлагаа ярив. Австралийн сургалтын тэтгэлэг авснаараа тэд үргэлж бахархдаг бөгөөд Австралийн нэр хүндтэй их сургуульд суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг олгодог энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлж дэмжиж байдгаа илэрхийлэв. Цаашид өөрийн ажлын байрандаа үргэлж манлайлагч байж, Австрали улс, тэтгэлэгт хөтөлбөртэй банга холбоотой байж, Моззийгийн идэвхтэй гишүүд байхыг төгсөгчдөд зөвлөсөн.

Хөтөлбөрийн зүгээс шинэ төгсөгчдийг Австрали улсад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэл өгөх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хэрэгцээ болон ажлын байранд буцаан байршуулах стратегыг танилцууллаа.
Австрали улсад 10-гаруй жилийн өмнө суралцаж байсан Моззийгийн гишүүд шинэ төгсөгчдөд шинээр олж авсан мэдлэг, санаагаа цаг алдалгүй хэрэгжүүлэхийг зөвлөв. Моззийгийн гүйцэтгэх захирал Ариунаа тус нийгэмлэгийн үндсэн үүрэг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, шинэ төгсөгчдийг бусад төгсөгчидтэй хамтран Моззиийгийн үйл ажиллагаанд оролцож, мөн нийгэмлэгийн үйл ажиллагаанаас ашиг тус хүртэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

 

Төгсөгчидтэй хийсэн уулзалт семинар

Австралийн тэтгэлгээр магистрын түвшний курсээ амжилттай дүүргэж Монгол Улсдаа эргэн ирж, 2 жил ажилласан төгсөгчидтэй уулзалт зохион байгууллаа. 

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр магистрын түвшний курсээ амжилттай дүүргээд Монгол Улсдаа эргэн ирж, 2 жил ажилласан төгсөгчидтэй уулзалт  зохион байгуулав.  Эдгээр төгсөгч Монгол Улсын тэргүүлэх салбарт, тухайлбал, боловсрол, барилга, нийгмийн халамж, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, байгаль орчин хөгжлийн чиглэлээр ажиллаж байна. 

Уулзалтын  үеэр, төгсөгчид Австралийн их сургуулиудад сурсан мэдлэг, ур чадвар нь хэрхэн үр дүнгээ өгч байгаа талаар мэдээлэл, туршлагаа хуваалцсаны зэрэгцээ цаашид Австралийн тэтгэлгээр төгсөгчид хамтраад хөгжлийн хэрэгцээтэй салбарт хувь нэмрээ оруулах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжууд байгааг дурдав.

Төгсөгчид хэсэг бүлгээрээ нэгдэж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулж эхлээд байна. Англи хэлийг хоёр дох  гадаад хэл болгон заах  чиглэлээр магистрын курст сурсан Багшийн их сургууль, Хүмүүнлэгийн их сургуулийн англи хэлний гурван багш нар  АХБ-аас зарласан дунд сургуулийн англи хэлний сурах бичиг боловсруулах тендэрт оролцон шалгарчээ.  

 

Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газар, Монгол-Австралийн нийгэмлэг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс Моззисийн гишүүдийн мэргэжлийн ур чадварыг ахиулахад дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2014 оны 4-р сарын 16-нд Гадаад хэргийн яаманд болов. 

Моззис нь Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яам (ГХХЯ) болон  Монголын Засгийн газрын хүлээн зөвшөөрсөн, маш амжилттай үйл ажиллагаа явуулж буй холбоо юм. Энэхүү холбоо нь Монгол, Австралийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг холбох, харилцааг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулдаг. Иймд уг холбооны ач холбогдлыг үнэлж, Монгол дах Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр эхлэхэд Моззис-ийн гишүүн Австралийн хөгжлийн болон Манлайллын тэтгэлгээр төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаанд 20,000 австрали доллар тусгасан.

Моззис санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2014 оны 4-р сарын 16-нд Гадаад хэргийн яаманд болов. Ёслолын ажиллагаанд Моззисийн ерөнхийлөгч Н. Энхболд, Гүйцэтгэх захирал Л. Ариунаа, Австралийн ГХХЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн мэргэжилтэн Н. Золжаргал, Хөтөлбөрийн зохицуулах хорооны гишүүн П. Янжинлхам, Монгол дах Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн менежер Ю. Цэцгээ, Хөтөлбөрийн жендерийн асуудал хариуцсан зөвлөх Kate Nethercott Wilson, Моззисийн гишүүдийн төлөөлөл болон Хөтөлбөрийн ажилтнууд оролцлоо.

Моззисийн гишүүд Хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төгсөгчдөд Монголын хөгжилд хувь нэмрээ оруулахаар эзэмшсэн шинэ мэдлэг, ур чадвараа ашиглахад нь удирдамж өгч, мэргэжлийн сүлжээнд нэгдэхэд тусладаг.

Энэ санхүүжилт нь Моззисийн ГХХЯ, Хөтөлбөрийн газартай хамтрах үйл ажиллагааг улам бэхжүүлнэ. Уг санхүүжилтийн хүрээнд шинэ төгсөгчид Австралитай холбогдох үйл ажиллагаагаа бэхжүүлж, тэдний суралцаж олсон ур чадвар, мэдлэгээ ашиглахад дэмжлэг үзүүлэхүйц мэргэжлийн байгууллагуудтай холбогдох боломжийг олгоно. Мөн Австралийн тэтгэлгийн Төгсөгчдийн сүлжээ, Австралийн их сургууль, байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

2013

Шинэ төгсөгчдийг хүлээн авах ёслол


Австрали улсын их сургуулийн магистрын зэргийн хөтөлбөрийг амжилттай дүүргээд, 2013 оны 6, 7 саруудад эх орондоо ирсэн төгсөгчдийг хүлээн авах ёслолыг 2013 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Австрали улсын их сургуулийн магистрын зэргийн хөтөлбөрийг амжилттай дүүргээд, 2013 оны 6, 7 дугаар саруудад эх орондоо эргэн ирсэн төгсөгчдийг хүлээн авах ёслолыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний зорилго нь төгсөгчид хилийн чанадад эзэмшсэн мэдлэг, туршлагаа харилцан солилцож, Австралийн үе үеийн төгсөгчид, Монгол Австралийн нийгэмлэг, ажил олгогчидтой танилцан, тэдэнтэй харилцаа холбоо тогтоох, хөгжүүлэх боломж олгоход оршиж байлаа. Хүлээн авах ёслолд Австрали, Монгол Улсын Засгийн газруудын өндөр түвшний албаны хүмүүс, ажил олгогчид, Монгол Австралийн нийгэмлэгийн төлөөлөл, төгсөгчид зэрэг 40 орчим хүн оролцов.

Уг арга хэмжээг Монгол дахь Австралийн Худалдааны төлөөлөгчийн газрын Ерөнхий консул ноён Тони Бөөрчил нээж, магистрын сургалтаа амжилттай дүүргэсэн төгсөгчдөд баяр хүргэн, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарт чухал ач холбогдол бүхий байгаль орчны удирдлага, уул уурхай, судалгаа шинжилгээ болон санхүүгийн чиглэлээр сурч ирснийг онцлон тэмдэглээд, эх орныхоо хэрэгцээтэй газарт ажиллахыг зөвлөв. Түүнийг үг хэлсний дараа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн зохицуулах хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Ч. Сайнбилэг төгсөгчдөд баяр хүргэлээ. Хөтөлбөрийн зохицуулах хорооноос төгсөгчдийг эргэн ажилдаа орох, шинээр эзэмшсэн мэдлэг, мэдээллээ ашиглан өөрийн байгууллага, салбар болон үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Австралийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн Н. Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улсын ялангуяа төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлэх, хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэтгэлэгт хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглээд Монгол-Австралийн нийгэмлэгийн байгуулагдсан түүх, үйл ажиллагаа, дэмжлэг хувь нэмрийн талаар танилцуулсан юм. Нийгэмлэгийн гишүүн болсноор Австралийн компаниудтай болон нийгэмлэгт элсэн орсон байгууллага, хувь хүмүүс, гишүүд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэмлэгийн хэмжээнд чухал асуудлаар хэрхэн хамтран ажиллаж, харилцан туслах боломжтой болох талаар дурдав. Эцэст нь тэрбээр төгсөгчдийг нийгэмлэгт нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ оруулах, эргээд нийгэмлэгээс дэмжлэг авч ажиллахыг хөхиүлэн дэмжлээ.

Австралийн тэтгэлгээр суралцсан төгсөгч Цэрэннадмид магистрт суралцах хугацаандаа олж авсан мэдлэг, амьдралын туршлагын талаар сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр Монгол Улсад нэн эрэлт хэрэгцээтэй боловсролын удирдлага, бизнесийн талаар Австралид их зүйлийг сурч, тэтгэлэг хүртэхийн өмнө Шинжлэх ухаан боловсролын яаманд өөрийн хариуцаж байсан сургуулийн өмнөх боловсролын бодлогын талаар хилийн чанадад судалгаа хийж, холбогдох материалуудыг цуглуулсан талаараа ярьсан юм. Боловсролын салбарт, ялангуяа сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, бодлогод чанарын үнэлгээ хийх, үнэлгээний аргачлалд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг олж харснаа дурдав.

Ёслолын үеэр төгсөгчид өөрсдийн суралцсан курс, олсон туршлага хийгээд Австралид суралцах хугацаандаа өөрсдийн сонирхсон сэдвээр дадлага хийж, ур чадвараа дээшлүүлэх боломжуудын талаар мэдээлэл солилцов. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, ур чадварыг тухайн байгууллага, салбарт ашиглан, улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн төлөвлөгөө гаргахад зориулан “Ажлын байранд буцаан байршуулах стратеги” хийгээд ажилд ороод хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”- ний талаар танилцууллаа.

 

Жилийн үр дүнгийн тусгал семинар

Үр дүнг хэлэлцэх семинарыг 2013 оны 10 сарын 30-нд анх удаа зохион байгууллаа. 

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн шинэ үе шат эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш хөтөлбөрийн үйл ажиллагааны Үр дүнг хэлэлцэх семинарыг 2013 оны 10 дугаар 30-нд анх удаа зохион байгууллаа. Семинарын зорилго нь:

  • Өмнөх 5 жилд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн голлох асуудлуудад хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан хөтөлбөрийн үр дүн, амжилт, сургамжуудыг хамтран ажиллагч түнш, байгууллагуудтай ярьж хэлэлцэх,
  • Хөтөлбөрийн удирдлага, гүйцэтгэлийг цаашид сайжруулах чиглэлээр түнш байгууллагуудаас санал, зөвлөмж авах
  • Хөтөлбөрийн Жилийн стратеги үнэлгээний хурлаар хэлэлцэх Үр дүнгийн тайланд санал авч, үр дүнг дээшлүүлэхтэй холбоотой стратегийн удирдамж, шийдвэр гаргахад тус дөхөм үзүүлэх зэрэгт оршиж байв. 

Хэлэлцүүлэг семинарт БШУЯ, УУЯ, ХЗЯ, СЯ, ГХЯ, БХБЯ зэрэг яамд болон Жэндэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хороо, төрийн бус байгуулллага, төгсөгчид оюутнуудын төлөөлөл байлцав.

Семинарт оролцогчид 2008-2013 онд хэрэгжүүлсэн бодлогод гарсан гол өөрчлөлт, үр дүн, сургамжуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, хөтөлбөрийн онцлох асуудлаар ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллав. Тэд хөтөлбөрийн зорилтот салбар, чиглэл, зар сурталчилгаа, сонгон шалгаруулалт хийгээд эх орондоо эргэн ирсэн төгсөгчдийг хэрэгцээтэй газар нь ажиллуулахад анхаарах асуудлын талаар үнэтэй зөвлөмж өглөө. Уг санал, зөвлөмжүүдийг Монгол, Австралийн Засгийн газар хоорондын Жилийн страгеи үнэлгээний хурлаар хэлэлцүүлэх юм.

 

2013 оны Австралийн манлайллын богино хугацааны тэтгэлэг

Participants in the Leadership, Change Management and Sustainable Governance Framework program 16 - 28 September 2013

Австралийн манлайллын богино хугацааны тэтгэлгээр санхүүжсэн “Манлайлал, Өөрчлөлтийн удирдлага болон Тогтвортой засаглалын хүрээ” хөтөлбөрийг Австралийн Гриффитийн их сургуулийн Бизнес хөгжлийн төв зохион байгуулав. Уг сургалт Монгол дах Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамтрагч талуудад зориулсан бөгөөд 2013 оны 9-р сарын 16-29-ний хооронд болсон юм.

Хоёр долоо хоногийн хугацаанд Австралийн их сургуулиудын шинжээч, профессоруудын хөтлөн явуулсан сургалт Австралийн шудрага ёсыг хамгаалах тогтолцоог Куйнсланд мужийн жишээн дээр ойлгох бат бэх суурийг тавьсан юм. Шүүгчид, парламентын гишүүд, Омбудсман, Шудрага ёсны комисс, Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх комисс зэрэг шудрага ёсыг хамгаалах байгууллагуудын гишүүдтэй хийсэн уулзалт, ярилцлагууд шилдэг туршлагуудаас суралцах сайхан боломжийг бүрдүүлжээ.

Ёс зүй, засаглал, хуулийн хүрээлэнгийн Захирал хийгээд сургалтыг голлон удирдсан профессор Чарльз Сампфорд хэлэхдээ: “Засаглалын шинэчлэл хийж, нийт шудрага ёсны тогтолцооны үр дүнтэй институтуудыг хөгжүүлж буй Куйнзландын туршлага нь засаглалын үндсэн шинэчлэлийн үед мужуудыг харьцуулах ач тустай жишээ болсоор байна” – хэмээсэн юм.

ЗГХЭГ-ын Дэд дарга Ч. Сайнбилэг Монголын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 15 ажилтны бүрэлдэхүүнтэй багийг ахлав. Тэрбээр сургалтыг “Монголын Засгийн газараас хэрэгжүүлж буй шинэчлэлийн хөтөлбөрт сайтар нийцсэнийг”- онцлов.

Монгол дах Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн (Монгол-Австралийн тэтгэлэгт хөтөлбөр – хуучин нэрээр) Зохицуулах хорооны өмнөх хийгээд одоогийн дарга нар, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Канберра, Брисбан хотуудад суралцаж буй тэтгэлэгт арван оюутантай уулзаж, тэдний амьдрал ахуй, сурах үйл ажиллагаатай танилцав. ХЗЯ, БШУЯ-дын газарын дарга нар, Хүний эрх хөгжил төв, Ардчилалын боловсрол төв ТББ-ын тэргүүнүүд өөрсдийн оюутнуудтай уулзаж, сургалтад нь хяналт тавихын зэрэгцээ эргэж Монголд ирээд хэрхэн ажиллах талаар төлөвлөн ярилцлаа.

Төлөөлөгчид Канберра хотноо байрлах МУ-ын Элчин сайдын яаманд зочлон, олж авсан мэдлэг туршлагаа хуваалцахын зэрэгцээ Австралийн сургалтын тэтгэлгийн МУ-ын хөгжилд үзүүлэх үр нөлөөг сайжруулах боломжийн талаар санал солилцжээ.

Манлайллын богино хугацааны энэхүү сургалт Монгол дах Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт илүү өргөн хэмжээнд оролцсоноор Австрали, Монголын хоёр талт хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах шинэ боломжийг нээв.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзэж болно:

http://app.griffith.edu.au/news/2013/09/27/sharing-good-governance-expertise-with-mongolia/ and http://www.mongolianembassy.org.au/archives/1399

 

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр

Мэдээ

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн манлайлах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг 2016 оны 10-р сараас хойш 3 дахь жилдээ   хэрэгжүүлж байна. Энэ удаа 18 эмэгтэй, 2 эрэгтэй шалгарснаас одоогийн байдлаар, 18 эмэгтэй төгсөгч хамрагдаж байна. Сүүлийн таван сарын хэрэгжилтийн хугацаанд, оролцогчид маань салбартаа тэргүүлж яваа манлайлагчидтай уулзаж, сэдэвчилсэн семинар сургалтад хамрагдан, нэтворкинг үйл ажиллагаанд оролцлоо.

Амжилттай хэрэгжсэн арга хэмжээнүүдээс дурдвал:

Салбартаа тэргүүлж буй эмэгтэй манлайлагчидтай үдийн цайны цагаар таван уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн асан, НҮБ- ийн Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч хатагтай С.Оюун,  Монгол Улсын Хууль Зүйн Яамны анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Ж.Баярцэцэг, Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Катрин Арнолд, Таван Богд группийн Гүйцэтгэх захирал хатагтай Хулан нар оролцож, өөрсдийн манлайллын арга барил, нийгэмд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд хэрхэн тэргүүлж оролцох хийгээд эмэгтэйчүүд бие биенээ хэрхэн дэмжих талаар олон сонирхолтой асуудлыг хөндөж ярилцсан юм.

Оролцогчдын манлайлах ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт семинаруудыг цагийн удирдлага, нэтворкинг, төслийн удирдлага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцах, харилцааны урлаг, хэлэлцээр хийх урлаг, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг сэдвээр мэргэжлийн сургагч багш нар заав. 

Хөтөлбөрийн хүрээнд, оролцогчид ирээдүйтэй нэтворкинг  уулзалтад оролцдог.  Энэ жилийн Эмэгтэйчүүдийн манлайллын голлох уулзалтуудын тоонд Монголын Бизнесийн зөвлөл болон Австралийн Худалдааны танхимын гишүүдтэй хийсэн сүлжээ тогтоох арга хэмжээнүүд орж байна. Эдгээр арга хэмжээ оролцогчдын сүлжээ үүсгэн хөгжүүлэх ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн салбар дахь танилын хүрээгээ өргөжүүлэх боломж олгодог.

Мөн түүнчлэн оролцогчид маань хөтөлбөрийнхөө явцад олж авсан мэдлэг чадвараа ашиглан нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн бичил төслүүдийг хэрэгжүүлдэг. Бичил төсөл хэрэгжүүлснээр оролцогчид олж авсан мэдлэгээ бататгаад зогсохгүй нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулдаг. Энэ жилийн хувьд оролцогчид дөрвөн багт хуваагдаж, дараах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

-       Зам тээврийн осолгүй сургууль: сургуулийн сурагчдыг зам тээврийн ослоос хамгаалах төсөл

-       Эрүүл жирэмслэлт: жирэмсэн эхчүүдийн эрүүл жирэмслэлтийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдсэнээр төрөхийн хүндрэлээс сэргийлэх төсөл

-       Эрдмийн богц: Увс Аймгийн малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төсөл

-       Хүүхдийн тэргэнцэр: хөгжлийн бэрхшээлтэй 60 хүүхдэд тэргэнцэр олгон сургалт явуулах төсөл.a

 

 

Нэмэлт мэдээлэл