Оролцоог дэмжих

Австралийн Засгийн газар Монгол Улсын бүх иргэний хувь нэмрийг үнэ цэнэтэйд тооцдог. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхийг эрэгтэй, эмэгтэй өргөдөл гаргагчдад адил тэгш эдлүүлж, хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ) өргөдөл ирүүлэхийг дэмжинэ.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлээр өргөдөл гаргахад тохиромжтой боловсрол эзэмшсэн, болзол шалгууруудыг хангасан бүх хүн өргөдөл мэдүүлж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон иргэдэд тавигдах болзол шалгуур:

  • Ажлын туршлагын шаардлага
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдын хөдөлмөр эрхлэлт 2020 оны 2-р сарын 1-ний байдлаар 2 жил хүрээгүй тохиолдолд болзол хангасанд тооцно.

ХБИ өргөдөл гаргахад нэмэлт мэдээлэл, тусламж хэрэгтэй бол Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газарт хандах нь зүйтэй.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй өргөдөл гаргагчдад тусгайлсан үйлчилгээ шаардагдвал, ХБИ-ийн байгууллагуудад хандаж болно. Тухайн байгууллагууд Хөтөлбөрийн газартай холбогдож, ХБИ өргөдөл гаргах явцад тохиромжтой байраар хангах зэрэг боломжит дэмжлэгийг үзүүлэх талаар зөвшилцөж болно.

Хөтөлбөрийн газар ХБИ-ийн байгууллагуудтай тохиролцож, хөгжлийн бэрхшээлтэй өргөдөл гаргагчдад зориулсан мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулна. Энэ үеэр өргөдөл гаргах, сонгон шалгаруулах үе шатууд болон хэрэв Австралийн тэтгэлэгт сонгогдвол, ямар дэмжлэг үзүүлдэг талаар ярьж, тайлбарлана.

 

Нэмэлт мэдээлэл