Англи хэлний сургалт

Австралийн тэтгэлэгт шалгарсан нэр дэвшигчид дор дурдсан нөхцөлтэйгээр тэтгэлгийн саналыг хүлээн авна. Үүнд:

    • Австралид суралцахын тулд визний шаардлагуудыг бүрэн хангах (үүнд эрүүл мэндийн шаардлагууд багтана)
    • Австралийн их сургуулийн курсэд хүлээн зөвшөөрөгдсөн нь баталгаажих
    • Сонгосон курсэд элсэн орох англи хэлний шалгуурыг хангах зэрэг багтана.

Англи хэлний чадамж Австралийн их сургуулиудын бакалаврын дараах түвшний хөтөлбөрт амжилттай суралцахад нэн чухал. Дийлэнх курсэд элсэхэд тэтгэлэг хүртэгчдээс Олон улсын англи хэлний сорилын системийн (Academic IELTS-ийн шалгалтын) нэгж оноо 6.0-аас доошгүй, голч оноо 6.5-аас доошгүй байхыг шаарддаг (TOEFL/PTE-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө). Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагад (2020 оны 1-р сар) заасны дагуу TOEFL-ийн дүйцэх оноо 84; нэгж оноо 21-с доошгүй, PTE дүйцэх оноо 58; ярианы ур чадвар 50-с доошгүй байна. Зарим курс илүү өндөр шаардлага тавьдаг тул тэтгэлэг горилогчид сургуульд элсэхийн өмнө уг шалгуурыг хангасан байх ёстой.

Австралийн тэтгэлэг хүртэгч бүр англи хэлний сургалт эсвэл эсвэл академик бэлтгэл хөтөлбөрт зайлшгүй хамрагдах ёстой. Иймээс өргөдөл мэдүүлэгчид уг үүрэг хариуцлагыг ухамсарлаж, өргөдөл гаргахын өмнө ажил олгогчтойгоо энэ талаар ярилцсан байх ёстой. 

Өргөдөл гаргах үед сонгосон курсийнхээ англи хэлний босго оноог хангасан тэтгэлэг хүртэгчид англи хэлний сургалтанд суух шаардлагагүй, харин академик бэлтгэл хөтөлбөрт хамрагдах ёстой. Энэ сургалт зайлшгүй бөгөөд түүнд хамрагдахын тулд ажлаас бүрэн чөлөөлөгдсөн байна.

IELTS-ийн 6.5-аас доош (эсвэл TOEFL/PTE-ийн дүйцэх) оноотой тэтгэлэг хүртэгчид өөрсдийн тухайлсан хэрэгцээг хангах англи хэлний сургалтыг зайлшгүй дүүргэнэ.

Нэмэлт мэдээлэл