Тэтгэлэг хүртэгчийн хүлээх үүрэг, хариуцлага


Австралийн тэтгэлгийг хүлээн авсан тэтгэлэг хүртэгчид дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

    • Зөвшөөрөгдсөн хичээлийн жилд зөвхөн батлагдсан курсэд сурч эхлэх
    • Австралийн Засгийн газрын ГХХЯ-ны нэмэлт тэтгэлгээс өөр тэтгэлэг аваагүй байх
    • Тэтгэлгээр суралцах хугацааны туршид Австралид оршин суух (амрах, гэр бүлээ эргэх эсвэл судалгааны мэдээлэл цуглуулах томилолтоор явахаас бусад үед)
    • Австрали Улсын Цагаачлал, хил хамгаалалтын яамнаас тогтоосон визний шаардлагагуудыг хангасан байх
    • Тэтгэлэгт сургалтаас гадна дээд боловсролын нэмэлт сургалтад үл хамрагдах
    • Академик сургалт болон хувийн ёс зүйн талаар хариуцлагатай байж, Австралийн үндэсний хийгээд муж улсуудын хууль тогтоомжийг дагаж мөрдөх
    • Тэтгэлэгт хөтөлбөрөө дүүргэсний дараа хоёр жилийн турш Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах
    • Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Гадаад хэрэг худалдааны яамнаас тавьдаг шаардлагын дагуу Үдэлтийн өмнөх сургалт семинар, академик сургалтын танилцуулах болон бусад шаардлагатай хөтөлбөрт хамрагдах
    • Австрали руу явахын өмнө англи хэлний эсвэл академик сургалтын бэлтгэл хөтөлбөрийг дүүргэх зэрэг багтана.

Нэмэлт мэдээлэл