Тэтгэлэгт оюутны эдлэх эрхүүд

Австралийн сургалтын тэтгэлгийг Австралийн их сургуульд сурахаар сонгосон хөтөлбөрийг дүүргэх хамгийн богино хугацааны туршид олгоно.

Австралийн нийт тэтгэлэг хүртэгч дараах үр шимийг хүртэнэ. Үүнд:

  • Сургалтын бүрэн төлбөр
  • Австралид нэг удаа ирж, очих хамгийн шулуун, энгийн ангиллын нислэгийн зардал
  • Байрны эхний төлбөр, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн авах зэрэг суурьшихад дэмжлэг үзүүлэх нэг удаагийн тэтгэмж болох 5000 австрали доллар
  • ГХХЯ-аас тогтоосон тарифын дагуу амьжиргааны зардлыг дэмжих хоёр долоо хоног тутмын тэтгэмж. Одоогоор, нэг жилд олгох тэтгэмжийн хэмжээ 30,000 aвстрали доллар байна.
  • Албан ёсны сургалт эхлэхийн өмнө 4-6 долоо хоног зайлшгүй хамрагдах Академик сургалтын танилцуулах хөтөлбөр
  • Тэтгэлгийн туршид эмнэлэгийн анхан шатны зардлыг хариуцах Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал (ГОЭМД) (архаг хууч, суурь нөхцөлийг үл харгалзана) ГОЭМД-ыг зөвхөн тэтгэлэгт оюутанд олгоно.
  • Монголд явагддаг англи хэлний бэлтгэл сургалтын зардал тус тус багтана.

Нэмж хэлэхэд, зарим тэтгэлэг хүртэгч сурч буй курс болон бусад нөхцөл байдлаас хамаарч, дараах үр шимийг хүртэж болно. Үүнд:

  • Амжилттай суралцах эсвэл академик туршлагаа сайжруулахын тулд академик сургалтын нэмэлт дэмжлэг хүсэх
  • Гэр бүлээ эргэж ирэх нислэгийн зардал
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх дэмжлэг
  • Судлаач оюутан хээрийн дадлага хийх шаардлагатай бол Монгол уруу эсвэл Австралид хамгийн шулуун замаар зорчих энгийн ангиллын нислэгээр нэг удаа ирж, буцах зардал зэрэг орно.

Тэтгэлэгт оюутны эдлэх эрхийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Австралийн сургалтын тэтгэлгийн бодлогын гарын авлагаас үзнэ үү.

Нэмэлт мэдээлэл