Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай


Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (ГХХЯ) удирддаг. Энэ хөтөлбөр нь 1950-иад оноос хойш Австралийн Засгийн газраас үзүүлж ирсэн тусламжийн хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох эртний уламжлалтай тэтгэлэгт хөтөлбөрүүдийн үргэлжлэл юм.

Австралийн тэтгэлгийн зорилго нь:

• хувь хүмүүс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын тулд чадамж, манлайллын ур чадвараа хөгжүүлэх болон
• хүмүүс хоорондын харилцаа холбоог хувь хүн, байгууллага, улс орны түвшинд тогтооход оршино.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь өргөн хүрээний салбарт хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд хувь нэмэр оруулж, Австралийн хоёр талт тусламжийн хөтөлбөрийн үндсэн шинж нь болдог. ГХХЯ хөгжиж буй орнууд дахь түншүүдтэйгээ хамтран, сургалтын тэтгэлгийг орон бүрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэхийн төлөө ажилладаг.

Нэмэлт мэдээлэл