Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр


Австрали Улс Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн турш хөгжлийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Энэхүү туслалцааны тулгын чулуу нь Монголчуудыг Австралид сургах боломж олгодог урт хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм. Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр бол Монгол Улсын хүний нөөцийн эрэлт хэрэгцээнд анхаарал хандуулж, ард түмэн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх арга зам билээ.

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр 2013 оны долдугаар сарын 1-нээс зорилтот салбаруудын хүний нөөцийг чадавхижуулж, Австралийг Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хандивлагч хэмээн таниулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор эхэлсэн.

Хөтөлбөрийг Австрали, Монгол Улсын Засгийн газрууд хооронд байгуулсан Харилцан ойлголцох Санамж бичгийн хүрээнд Австралийн Гадаад хэрэг худалдааны яам (ГХХЯ) удирддаг. Жил бүр Хөтөлбөрийн Зохицуулах Хороо (ЗХ)-ноос өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, ололт амжилтыг авч хэлэлцэхийн зэрэгцээ, дараа жилд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлдог. ЗХ-ны бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газар, Австралийн Засгийн газар болон бусад хамтран ажилладаг байгуулагын төлөөлөл багтдаг.

Австралийн Засгийн газар бүх хүний хувь нэмрийг үнэ цэнэтэйд үздэг. Тэрээр нийгмийн бүх бүлэг, тухайлбал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн иргэдийн тэгш эрх, өргөн оролцоог хангахын төлөө ажилладаг. Хүн бүрт өргөдөл гаргах урам зориг өгнө.

Сургалтын тэтгэлэгт сонгон шалгарсан хүмүүсийг англи хэлний болон академик сургалтанд бэлтгэх хөтөлбөрт зайлшгүй хамруулдаг. Сургалтыг Монголд явуулдаг. Австралийн их сургуулиудын англи хэлний шаардлагыг үл хангасан нэр дэвшигчдэд 32 хүртэлх долоо хоногийн (академик сургалтын бэлтгэл хөтөлбөрийг оролцуулан), шалгуур хангасан нэр дэвшигчдэд академик сургалтанд бэлтгэх 6 долоо хоногийн сургалт явуулдаг.

Хөтөлбөрийн газар төгсөгчдийг Монголд ирснээс хойш хоёр жилийн турш ажлын байранд хэрхэн байршиж, хөгжилд ямар хувь нэмэр оруулсан хийгээд Австралид төгсөгчдийн нийгэмлэгтэй нягт холбоотой эсэхийг хянах зорилгоор хамтарч ажилладаг. Эдгээр үйл ажиллагаа нь төгсөгчдийг өөр хоорондоо болон Австралитай тогтоосон харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Хяналт, үнэлгээ, суралцахуйн хүрээг хөтөлбөрийн зорилго, зорилтыг ханган биелүүлэхэд гарч буй ололт амжилт, ахиц дэвшлийг хэмжихэд ашигладаг. Түүнчлэн тус хүрээ нь хөтөлбөрийн хэрэгжилтийн үр ашиг, үр нөлөөний талаарх мэдээллээр хангадаг.

Нэмэлт мэдээлэл