Сонгон шалгаруулах үйл явц

Нэр дэвшигчийг Австралийн сургалтын тэтгэлэгт зөвлөмж болгохын өмнө хэд хэдэн үе шат байдаг. Энэ нь сонгон шалгаруулах үйл явцыг нээлттэй, ил тод, үндэслэлтэй явуулж, шилдэг нэр дэвшигчдийг тодруулахад чухал юм. Тэд бол бүх болзол шалгуурыг хангасан, Монголд эргэж ирээд улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь харагдсан нэр дэвшигчид байх юм.

Болзол шалгуурт нийцсэн эсэхийг шалгах

Өргөдөл хүлээн авах хугацаа дууссаны дараа, өргөдөл тус бүр нь болзол шалгуурт нийцсэн эсэхийг тогтоохдоо баримт бичгийн бүрдүүлэлт, нотариатаар баталгаажуулсан (шаардлагатай бол), хүчинтэй эсэхийг шалгана. Үүгээр дараагийн үе шатуудад авч үзэх өргөдлүүдийг тодорхойлдог.

Техникийн үнэлгээ

Болзол шалгуурт нийцсэн өргөдлүүдийг хараат бус шинжээчдийн баг Гадаад хэрэг, худалдааны яамнаас гаргасан шалгуурын дагуу үнэлж, эрэмбэлээд, Австрали болон Монголоос томилогдсон төлөөллийн бүрэлдэхүүнтэй хураангуй жагсаалт гаргах комисст илгээх бөгөөд үүнд Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газар оролцохгүй.

Хураангуй жагсаалт гаргах

Болзол шалгуур хангасан, сургалтаас олсон мэдлэгийг Монголд хөгжлийн хувь нэмэр болгохоо тодорхой, бодитой харуулсан өргөдөл гаргагчдыг хураангуй жагсаалтанд багтаана. Тус жагсаалтын нэр дэвшигчдийн тоо олгох тэтгэлгийн тооноос хамаарна. Үнэлгээнд орсон өргөдөл гаргагч бүхэн хураангуй жагсаалтад ордоггүй.

Ярилцлага

Хураангуй жагсаалтад орсон өргөдөл гаргагчидтай Австралийн Засгийн газрын ахлах мэргэжилтний даргалсан, Монгол дахь Австралийн тэтгэлэг хөтөлбөрөөс ангид Монголын мэргэшсэн төлөөллийг оролцуулсан комисс ярилцлага хийнэ. Ярилцлагын комисс нь сонгон шалгаруулах үзүүлэлтүүдийг дээд зэрэг хангасан, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах шилдэг бөгөөд бодитой санааг илтгэн харуулсан өргөдөл гаргагчдыг сургалтын тэтгэлэгт зөвлөмж болгоно. Нэр дэвшигчдийн тоо өргөдөл гаргагчдын чанар хийгээд тухайн жилд ногдох сургалтын тэтгэлгийн тооноос хамаарна. Зөвлөмж болгосон нэр дэвшигчдийг Австралийн ГХХЯ-ны бие төлөөлөгч баталдаг

Австралийн тэтгэлэг хүртээх

ГХХЯ-ны бие төлөөлөгчийн баталсан нэр дэвшигчид Австралийн сургалтын тэтгэлгийн болзолт урилга хүлээж авна. Тэтгэлэг хүртэхийн өмнө, дараах болзлуудыг хангах хэрэгтэй. Үүнд:

ActivityTimeline
Цахим өргөдөл нээх 2018 оны 2 сарын 1
Болзол хангасан эсэхийг шалгах 2018 оны 5-р сар
Өргөдлүүдийг хараат бусаар үнэлэх 2018 оны 5- 6 сар
Ярилцлагад орох нэр дэвшигчдийн хураангуй жагсаалт гаргах 2018 оны 6-р сар
Нэр дэвшигчидтэй ярилцлага хийх 2018 оны 6-р сар
Зөвлөмжийг эцэслэж, нэр дэвшигчдэд мэдээлэх 2018 оны 8-р сар
2019 оны 1-р улиралд хүмүүсийг байршуулах 2018 оны 8-р сар
Англи хэлний үндсэн курс эхлэх (Модуль 1) 2018 оны 8-р сар
Академик бэлтгэлийн курс эхлэх (2019 оны 1-р улиралд суралцах тэтгэлэг хүртэгчдэд) 2018 оны 10-р сар

Нэмэлт мэдээлэл