Шаардлагатай бичиг, баримтууд

Шаардлагатай бичиг, баримтыг бүрэн ирүүлэхгүй бол болзол үл хангаж, цаашилбал, хасагдах хамгийн түгээмэл шалтгааны нэг болно. Өргөдлийг илгээсний дараа, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас бичиг, баримтыг хавсаргах боломжгүй.
Дараах хүснэгтэд, 2018 онд бүрдүүлэх бичиг, баримтын жагсаалтыг үзүүллээ. Өргөдөл гаргагч нь шаардлагатай бүх бичиг, баримтыг OASIS цахим өргөдлийн системд оруулна. Нотариатаар баталгаажуулж, англиар орчуулах шаардлагатай бичиг, баримтыг анхаарна уу.

Шаардлагатай бичиг, баримтНотариатаар баталгаажуулах
Төрсний гэрчилгээ (эх материалын хуулбар ба англи орчуулга) Тийм
Иргэний үнэмлэх (эх материалын хуулбар) Тийм
Дээд боловсролын диплом (бакалавр, магистрын диплом; эх материалын хуулбар ба англи орчуулга) Тийм
Дипломын хавсралт (эх материалын хуулбар ба англи орчуулга, голч дүнгийн хамт) Тийм
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (шимтгэл төлж, баталгаажуулсан) эсвэл 2016 оны 2 дугаар сарын 1-нээс 2018 оны 2 дугаар сарын 1-ны хугацаанд ажилд томилсон тушаал, эсвэл гэрээ Тийм
IELTS эсвэл TOEFL-ийн гэрчилгээний хуулбар Үгүй
Одоо хөдөлмөр эрхэлж буйг тодорхойлсон Ажил олгогчийн албан захидал (тамгатай).  Монгол хэлээр бол, англи орчуулга шаардлагатай Үгүй
Aкадемик тодорхойлолт (тамгатай). Судалгааны магистрт өргөдөл гаргах бол хоёр академик тодорхойлолт; танхимын магистрт, нэг академик тодорхойлолт ирүүлнэ. Тодорхойлолтууд монгол хэлээр бол, англи орчуулга шаардлагатай. Үгүй
Ажил байдлын тодорхойлолт (тамгатай). Тодорхойлолтыг дээрхтэй адил загварын дагуу бичнэ. Монгол хэлээр бол англи орчуулгыг хавсаргана. Үгүй
Товч намтар (сүүлийн 2 жилийн ажлын туршлагыг англи хэлээр дэлгэрэнгүй бичнэ) Үгүй
Буцаан байршуулах төлөвлөгөө (маягт ашиглан) Үгүй

Анхаар: Өргөдөл гаргагч нь OASIS цахим системд 11 (хэрвээ судалгааны магистрт хандсан бол 12) бичиг, баримтыг оновчтой нэрлэж хадгална.

Анхаар: Судалгааны магистртын өргөдөл гаргагчид судалгааны ажлыг нь удирдах Австралийн их сургуулийн багшаас зарчмын хувьд зөвшөөрсөн албан бичиг авна. Энэ зөвшөөрлийг өргөдөлд хавсаргасан байх ёстой. Уг бичиг сургуулиас хуваарь авах баталгаа болохгүй ч, тухайн сургуулийн судалгааны комисс өргөдлийг авч үзэж, үнэлэхэд тустай.

Анхаар: Бичиг, баримтыг яаж нэрлэх, системд хэрхэн оруулах талаарх мэдээллийг Удирдамжаас харна уу. Хавсаргах бичиг, баримтын талаар нэмэлт зөвлөгөө, удирдамж шаардлагатай бол, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай холбогдоорой.

Анхаар: Австралийн сургалтын тэтгэлэгт шалгарсан өргөдөл гаргагчид цагдаагийн газрын тодорхойлолт гаргуулна. Уг тодорхойлолтыг Хөтөлбөрийн газар, Австралийн ГХХЯ хариуцаж, ярилцлагад орох өргөдөл гаргагчдад авна.

Нэмэлт мэдээлэл