Бэлтгэл сургалт, үдэлт


Тэтгэлэгт нэр дэвшигчид Австралийн их сургуульд элсэхийн тулд англи хэлний шаардлагыг хангах ёстой. Тэтгэлэгт шалгарсан боловч уг шаардлагыг хангаагүй бол Монголд явагдах англи хэлний сургалтанд зайлшгүй хамрагдана. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2017 оны англи хэлний сургалтаас авна уу.

Англи хэлний шаардлага хангах IELTS-ийн 6.5 (нэгж оноо 6.0-аас доошгүй)-аас доошгүй оноотой шалгарсан хүмүүс Монголдоо Академик бэлтгэл хангах хөтөлбөрт зайлшгүй хамрагдана.

Бүх шалгуур, нөхцөлүүдийг хангасан тэтгэлэг хүртэгчид, Австрали руу сурахаар явахын өмнө Монгол дахь Австралийн Тэтгэлгүүд хөтөлбөрийн газраас зохион байгуулах Үдэлтийн өмнөх сургалт семинарт оролцоно.

Нэмэлт мэдээлэл