Хэрхэн өргөдөл гаргах

Цахим өргөдлийн маягтыг бөглөж эхлэхийн өмнө, Австралийн сургалтын тэтгэлгийн бодлогын гарын авлагыг aнхааралтай уншаарай. Хөтөлбөрийн цахим хуудсанд байрлуулсан Өргөдөл гаргах ба сонгон шалгаруулах журам, Өргөдлийн маягт бөглөх тухай видеонуудыг эндээс үзнэ үү.

Өргөдөл гаргах бүрэн боломжтой гэдгээ нотлох үүднээс Болзол шалгуур хангасан эсэхээ шалгах Өөрийн үнэлгээний хуудсыг бөглөөрэй.

Түүнчлэн, Монгол Улсын өргөдөл гаргачдад зориулсан тусгай мэдээллийг дор дурдсан холбоосоор орж үзнэ үү:

Аливаа зүйлийг тодруулах шаардлага гарвал, Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газарт хандана уу.

БҮХ ӨРГӨДЛИЙГ https://oasis.dfat.gov.au холбоост байрлах OASIS (Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим мэдээллийн систем) системд бүртгүүлж, ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БӨГЛӨНӨ. Таныг системд бүртгүүлмэгц, цахим хаягаар нууц үгийг танд илгээх бөгөөд түүнийг ашиглан системд нэвтрэнэ.

Өргөдлийн маягтыг бөглөхийн өмнө зааварчилгааг уншаарай. Түүнийг Өргөдөл гаргагчдад зориулсан OASIS-ийн Хэрэглэгчийн гарын авлагаас үзнэ үү.

1 ба 2-р ангиллаар өргөдөл гаргагчид өргөдлийн ижил маягт ашиглана.

Өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, шаардлагатай бүх бичиг баримтыг хавсаргах ёстой. Ингээгүй тохиолдолд, өргөдлийг шаардлагад нийцээгүй, болзол хангаагүй гэж үзнэ. Зарим дагалдах бичиг баримт монгол хэлээр байгаа бол, баталгаат англи орчуулгыг хавсаргах шаардлагатай.

Бүх шаардлагатай бичиг баримтыг хавсаргаж, тэдгээрээс алийг нь нотариатаар баталгаажуулах болон орчуулах тухай мэдээллийг Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэл-ээс үзнэ үү.

Улаанбаатарын гадна, интернетэд найдвартай холбогдох боломжгүй газар оршин суудаг өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газарт даруй хандаж, өргөдөл гаргах бусад арга замуудын талаар ярилцах нь зүйтэй.

Курс, сургуулиа судалж олох

Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн CRICOS буюу Хилийн чанадын оюутнуудад зориулсан Хамтын нийгэмлэгийн их сургууль, курсийн бүртгэлд орсон курсуудэд олгодог. Энэ бол Австралийн их сургуулиудаас олон улсын оюутнуудад зориулсан курсуудыг жагсаасан Австралийн Засгийн газрын албан ёсны цахим хуудас юм.

Австралийн эдгээр их сургууль нь олон улсын оюутнууд сурах курсуудыг санал болгодог тул эндээс үзнэ үү.

Өргөдөл гаргагчид Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын тулд өөрийн академик суурь боловсрол, карьер болон манлайллын зорилгод хамгийн сайн нийцсэн курсийг судлах хэрэгтэй. Их сургуулийн курсуудээс тохиромжтойг нь олохдоо Курс хайж судлах удирдамж-ийг уншаарай

Өргөдөл мэдүүлэгчид өргөдөл гаргах шатанд сургуулиас суралцах урилга авсан байх шаардлагагүй боловч, тухайн сургуулийн цахим хуудсаар орж, сонгосон курс нь CRICOS-д бүртгэгдсэн үгүйг нягтлах нь зүйтэй.

Өргөдөл гаргагчид хоёр курс сонгож, өргөдлийн маягтад тэмдэглэнэ. Хоёр өөр их сургуулийн ижил төстэй хоёр курсыг сонгохыг чухалчлан зөвлөж байна. Энэ нь тэтгэлэг хүртэхээр шалгарсан тохиолдолд илүү боломжит хувилбаруудыг бүрдүүлдэг.

САНАМЖ: Та өргөдлөө OASIS системд илгээсэн бол, курс сонголтыг өөрчилж болохгүй.

Өргөдлөө эцэслэн илгээхийн өмнө хэвлэж авахыг зөвлөж байна.

 

Нэмэлт мэдээлэл