Өргөдөлд тавих болзол шалгуур

Өргөдөл гаргагч нь Aвстралийн Сургалтын тэтгэлгийн бодлогын гарын авлагад нарийвчлан тусгасан стандарт шалгууруудыг хангасан байх ёстой.

Үүний зэрэгцээ Монголын өргөдөл гаргагчдад зориулсан тусгай шалгуурыг хангах учиртай. Үүнд:

    • 2018 оны Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэлд орсон суралцах салбар, чиглэлийн жагсаалтаас курс сонгож, өргөдөл гаргана.
    • Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын зэргийн голч оноо 3.0 ба түүнээс дээш байна.
    • Бусад орны бакалаврын зэрэгтэй бол, Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөхүйц байж, голч оноог ирүүлнэ.
    • 2018 оны 2-р сарын 1-ний байдлаар, хоёр жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн байх бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үл хамаарна. Ангилал 1-ийн өргөдөл гаргагчид улсын салбарт хоёр жил тасралтгүй ажилласан байна (заавал нэг байгууллагад ажилласан байх шаардлагагүй). Хөгжлийн бэрхшээлтэй болохоо мэдүүлж, нотолсон иргэд хоёр жил тасралтгүй ажилласнаа нотлох шаардлагагүй.
    • Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг өргөдөл гаргагч нь Академик IELTS-ийн ерөнхий оноо 5.5-аас доошгүй (дүйцэхүйц TOEFL-ийн) оноотой байна, ЭСВЭЛ Хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд Академик IELTS-ийн ерөнхий оноо доод тал нь 5.0 (дүйцэхүйц TOEFL-ийн оноотой) байна. Унших, Бичих ур чадварын нэгж оноо 5.0-аас доошгүй байна. ЭСВЭЛ хөгжлийн бэрхшээлтэй болохоо мэдүүлж, нотолсон бол Академик IELTS-ийн ерөнхий оноо доод тал нь 5.0 (дүйцэхүйц TOEFL-ийн оноотой) байна. Унших, Бичих ур чадварын нэгж оноо 5.0-аас доошгүй байна.

IELTS/TOEFL онооны дүйцүүлсэн хүснэгтийг 2018 оны Англи хэлний шалгуурын Мэдээ баримтын хуудаснаас үзнэ үү. IELTS/TOEFL-ийн тестийг 2017 оны 1-р сарын 1-нээс хойш өгсөн байх ёстой.

Хууран мэхлэх

Гадаад хэрэг, худалдааны яам хууран мэхлэхийг үл тэвчих бодлого баримталдаг. Өргөдөл гаргагчид Австралийн Сургалтын тэтгэлгийн бодлогын гарын авлагын 3 дугаар хэсгийг анхааралтай уншсан байх ёстой. Австралийн сургалтын тэтгэлэгт өргөдөл гаргах, сонгон шалгаруулах явцад энэ нь дараах утгыг илэрхийлнэ. Үүнд:

    • Өргөдлийн маягтад шаардсаны дагуу бүх мэдээллийг өгсөн байх ёстой
    • Мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, алдаагүй байх ёстой.Өргөдлийн маягтад шаардлагатай бүх мэдээллийг өгсөн байх ёстой

Өргөдөл гаргагчид дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

    • Өргөдөл эсвэл хавсаргасан бичиг баримтад буруу ташаа өгөгдөл, худал мэдээлэл орсон бол хууран мэхэлсэн гэж үзэж болно.
    • Шаардсан мэдээллийг өргөдөлд тусгаагй бол хууран мэхэлсэнд тооцогдоно. Жишээлбэл: өмнө нь эзэмшсэн боловсролыг өргөдөлд дурдаагүй бол мэдээлэл нуун дарагдуулах замаар завшихыг оролдсон гэж үзнэ.
    • Хууран мэхэлсэн байж болзошгүй бүх тохиолдлыг шалгана. Энэ нь сургалтын тэтгэлгийн мөчлөгийн өргөдөл гаргах, сонгон шалгаруулах, сургуульд явуулах болон Австралид сургах аль ч үе шатанд тохиолдож болно.
    • Аль нэг үе шатанд хууран мэхэлсэн нь илэрвэл:
      • одоогийн өргөдлийг дараагийн шатанд авч үзэлгүй хасах
      • цаашид өргөдөл гаргуулахгүй байх
      • олгосон тэтгэлгийг эргүүлэн татах болно.

 

Нэмэлт мэдээлэл