Өргөдөл гаргах

Өргөдөл гаргагчид дараах болзол шалгууруудыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Австралийн сургалтын тэтгэлгийн ерөнхий болон зөвхөн Монголд тавигддаг тусгай шалгууруудыг бүрэн хангасан байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Австралийн Сургалтын тэтгэлгийн бодлогын гарын авлагаболон 2019 оны Монгол Улсад зориулсан үндсэн мэдээллээс үзнэ үү.
  • 2018 оны 1-р сарын 1-нээс хойш хүчинтэй англи хэлний чадамжийн гэрчилгээтэй байна.
    • Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг өргөдөл гаргагчид Академик IELTS-ийн голч оноо 5.5-аас доошгүй (дүйцэхүйц TOEFL-ийн) оноотой байна.
    • Хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдын Академик IELTS-ийн голч оноо доод тал нь 5.0 (дүйцэхүйц TOEFL-ийн), Унших, Бичих ур чадварын нэгж оноо 5.0-аас доошгүй байна..
  • Шаардлагатай бүх бичиг, баримтыг өргөдөлд хавсаргана. Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүйг (юуг нотариатаар баталгаажуулах, англи хэл рүү хөрвүүлэх г.м) 2019 оны Монгол Улсад зориулсан үндсэн мэдээллээс уншина уу.

Өөрийн үнэлгээний хэрэгсэл

Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах үйл явц удаан үргэлжилдэг. Та зөвхөн болзол хангаагүй гэдгээ хожим нь олж мэдэхээр бол, өргөдлийн маягт бөглөх нь цаг үрсэн ажил болно.

2019 оны цахим өргөдлийн систем нээгдэхэд, өргөдөл гаргагчид эхлээд Өөрийн үнэлгээний хуудсыг бөглөж, болзол шалгуур хангасан эсэхээ тогтоох нь зүйтэй.

Өргөдөл гаргагчид болзол хангасан нь тодорхой болсны дараа өргөдлийг нарийвчлан авч үзэх хэрэгтэй.

 

Нэмэлт мэдээлэл