Төгсөгчид


1993 оноос, Австралийн Засгийн Газар Монгол Улсад сургалтын тэтгэлгүүдийг төрөл бүрийн хэлбэрээр олгож ирсэн. Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр эхэлснээс хойш 400 гаруй монгол иргэн дипломын дараах түвшний боловсрол эзэмшин, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахаар эргэн ирээд байна.

Австралийн тэтгэлгээр төгсөгчдийн 2013-2015 оны сүлжээний стратегийг Австралийн тэтгэлгээр төгсөгчдийн харилцаа, оролцоог удирдан чиглүүлэх зорилгоор 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төгсөгчид өөр хоорондоо болон Австралитай тогтоосон урт хугацааны холбоо харилцаагаа хөгжүүлэхэд мэргэжлийн болон нийгмийн сүлжээг ашиглаж болно. Төгсөгчдийн дунд үүссэн мэргэжлийн хийгээд хувь хүн хоорондын сүлжээ нь тэтгэлэг хүртэгчдийн туршлагад тулгуурладаг. Тэднийг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах бат бэх, тулахтай шижим болгон ашиглаж болно. Эдгээр хамтын ажиллагаанаас Монгол, Австралийн Засгийн газрууд, ажил олгогч байгууллага, бизнесийнхэн, их сургуулиуд, төгсөгчид өөрсдөө гэх зэрэг олон тал үр шим хүртэнэ.

Хөтөлбөрийн газраас төгсөгчдийн мэргэжлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол- Австралийн найрамдлын нийгэмлэг (Моззис) болон Австралийн тэтгэлгээр суралцсан эмэгтэй төгсөгчдөд тэдний мэргэжил, карьер, манлайллыг хөгжүүлж, сүлжээ үүсгэхэд санхүүжилт олгодог.

Гарах үр дүнгүүд

  • Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр Моззийн үйл ажиллагааг дэмжин, тэдэнтэй хамтран ажиллах замаар Австралийн тэтгэлгээр төгсөгчдийн холбооны сүлжээг илүү өргөн хүрээнд дэмжиж ажиллана. Үүнд:
  • Монголд байгаа эмэгтэй төгсөгчдийг дэмжих
  • Моззийн гадаад харилцааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  • Австралийн тэтгэлгээр төгсөгчдийн холбооны сүлжээг сурталчлан, төгсөгчдийн сүлжээг Монголд буй болгоход туслах
  • Моззийн судалгаа явуулах, хөдөлмөр эрхлэлтийн салбарт шинэчлэл хийх туршлагуудыг ашиглан, Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулах боломжуудыг эрж хайх
  • Австралийн тэтгэлгийн үр шимийг төгсөгчид, төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудад хүртээх
  • Австралийн тэтгэлгийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг багтана.

Үйл ажиллагаа

Үйл ажиллагааны хөтөлбөрийг жил бүр Моззий нийгэмлэгтэй зөвлөлдөн боловсруулж, нийгэмлэгийн гишүүдийн мэргэжлийг хөгжүүлэх, мэргэжлийн сүлжээ, Хөтөлбөрийн газартай тогтоосон харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг санаачилсан төгсөгчдийн бүлэг, хувь хүнийг санхүүжүүлэн хэрэгжүүлдэг.

Нэмэлт мэдээлэл