Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим өргөдөл хаагдлаа.

Австралийн сургалтын тэтгэлэг бол Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм. Тэтгэлэг хүртэгчид сургалт судалгааны үр дүнд өөрчлөлт хийх, мэдлэг чадвараа хөгжүүлэн хоёр орны иргэд хоорондын урт хугацааны харилцаа холбоог бэхжүүлэхэд тусладаг.

Австралийн сургалтын тэтгэлэг нь:

  • Хувь хүний чадамж, манлайлах ур чадварыг хөгжүүлснээр тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулах болон
  • хувь хүн, байгууллага, улс орны түвшинд хүмүүсийн хооронд холбоо харилцаа тогтоох зорилготой.

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн одоогийн үе шат 2018 онд эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.


2019 оны Австралийн сургалтын тэтгэлэг

Австралийн сургалтын тэтгэлгийг 2020 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2019 онд зарлана.

Өргөдөл гаргах хугацаа 2019 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр ирүүлнэ.

2019 оны өргөдлийн болзол шалгуурт зарим өөрчлөлт орсон. Тэдгээрийг доор хураангуйлан үзүүлж, Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэлд оруулсны зэрэгцээ тус цахим хуудасны холбогдох хэсгүүдэд тусгасан. Өргөдөл гаргах талаар тодруулах шаардлага гарвал, Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газарт даруй хандана уу.

2019 оны өөрчлөлтүүд

2019 онд орох өөрчлөлтийг доор хураангуйлав. Үүнд:

    • 2-р ангиллаар өргөдөл гаргагчид 2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар хоёр жил хөдөлмөр эрхэлсэн байх шаардлагатай. Энэ хөдөлмөр эрхлэлт нь тасралтгүй байх шаардлагагүй.

Австралийн сургалтын тэтгэлгийн хэлбэрүүд

2019 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй.

Мэдээлэл өгөх уулзалтууд

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2019 оны 2,3-р саруудад Улаанбаатар хот, зарим аймаг орон нутагт сургалтын тэтгэлгийн талаар мэдээлж, танилцуулга хийнэ. Очих газар, хугацаа тодорхой болсны дараа уулзалтын хуваарийг цахим хуудсанд байрлуулна.

Өргөдөл гаргах талаарх семинарууд

Өргөдлийн маягтыг яаж бөглөх, шаардлагатай бичиг, баримтыг хэрхэн хавсаргах талаар удирдамж өгөх семинар 3, 4-р саруудад Хөтөлбөрийн байранд явагдана. 

 
 
     
 
     
 
     
 
     

Нэмэлт мэдээлэл