Богино хугацааны сургалт

Богино хугацааны сургалтын танилцуулга

Монгол Улсын Эрчим Хүчний Салбарын Хөгжил богино хугацааны сургалт нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас тус салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд, судлаачдад зориулан, эрчим хүчний системийн интеграцчлал, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн хөтөлбөр юм. Богино хугацааны сургалтын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх эрчим хүчний салбарын сайн засаглалд шаардлагатай системийг бий болгох, мөн оролцогчдын мэдлэг, туршлага дээр тулгуурлан Монгол улсын эрчим хүчний нэгдсэн салбарыг хөгжүүлэх, сайжруулахад хувь нэмэр оруулах боломжийг олгоход оршино. Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн газар энэхүү богино хугацааны сургалтыг санхүүжүүлж, зохион байгуулна.

Богино хугацааны сургалт нь бэлтгэл сургалтад хамрагдах, оролцох, хэрэгжүүлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Сургалтын эхний хэсэгт эрчим хүчний салбарын шилдэг туршлагуудын талаар цуврал сургалтууд цахим, танхимын хэлбэрээр Монголд явагдана. Сургалтын хоёрдугаар хэсэг болох туршлага судлах сургалт хоёр долоо хоногийн турш Австрали улсад зохион байгуулагдана. Энэ хэсэгт эрчим хүчний талаар сургалтууд, тус салбарын байгууллагуудтай танилцах аялал, нетворкийн үйл ажиллагаа зэрэг зохион байгуулагдана. Хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт интернэтэд байрлуулсан материалд санал зөвлөмж өгөх, авах байдлаар эргэцүүлэн бодох, илтгэх, үнэлгээ, дүгнэлт өгөх зэрэг сургалтын үйл ажиллагаа цахимаар болон танхимаар Монголд зохион байгуулагдана.

Сургалт зохион байгуулах өдрүүд

  • Сургалтын бэлтгэл хэсэг (цахим, танхимын хэлбэрээр Монгол улсад): 2023 оны 1-р сарын 30 – 31
  • Сургалтын цөм хэсэг (Австрали улсад): 2023 оны 2-р сарын 13 – 24
  • Хэрэгжүүлэх хэсэг (цахим, танхимын хэлбэрээр Монгол улсад): Сургалтын цөм хэсгийн дараа семинар хийснээр эхэлнэ, 2023 оны 5-р сарын 8.

Сургалтаас хүлээж буй үр дүн

  • Үндэсний хэмжээний бодлого, зохицуулалтын шинэчлэлийн талаар зөв ойлголттой болох;
  • Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэгтгэх бодлого, засаглалын арга, барилыг ойлгох;
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарын орчин үеийн дэвшилтэт технологи, шийдэл, тухайлбал нарны болон батерей хуримтлалын системийн магадлан итгэмжлэлийн хөтөлбөрт суралцах;
  • Австрали улсын эрчим хүчний салбарын сайн туршлагаас суралцаж, хэрхэн байгууллагадаа хэрэгжүүлж, нэвтрүүлэх талаар судлах;
  • Тогтвортой эрчим хүчний менежментийг боловсруулах, хэрэгжүүлэхэд усны менежментийн талаар ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх;
  • Монгол, Австрали улсын төр, хувийн хэвшлийн тэргүүлэх эрдэмтэн, судлаачидтай хувийн болон мэргэжлийн хувьд харилцаа холбоо бий болгож, өргөжүүлэн бэхжүүлэх.

Болзол шалгуурууд

Өргөдөл гаргагч дараах шалгууруудыг хангасан байх ёстой:

  • Монгол улсын иргэн бөгөөд Монгол улсад оршин суудаг байх;
  • Австрали болон Шинэ Зеланд улсын иргэн болохоор өргөдөл гаргаагүй байх, Австрали болон Шинэ Зеланд улсын иргэншил болон байнгын оршин суух эрх авсан эсхүл авах болзлыг хангасан иргэнтэй гэрлэсэн, сүй тавьсан байж болохгүй, мөн дээрх үйл явцын өргөдөл гаргах, сонгон шалгаруулах үйл явц зэрэгт оролцоогүй байх;
  • Богино хугацааны сургалтын хугацаанд Австрали улсад нэвтрэн орох виз авахад шаардагдах бичиг баримтын шалгуурыг хангасан байх, мөн Дотоод хэргийн яамнаас гаргадаг Австралийн Оюутны 500 Визний бүх шаардлагыг хангасан;
  • Одоогоор цэргийн алба хашаагүй байх;
  • Ажил олгогчоос суралцах болон аялах зөвшөөрөл авсан байх ба сургалт зохион байгуулах өдрүүдэд идэвхтэй оролцох боломжтой байх;
  • Өмнө нь ямар нэгэн богино хугацааны сургалтанд хамрагдаагүй байх (Австралийн тэтгэлгээр суралцсан бол, хоёр ба түүнээс дээш жилийн өмнө төгсөж ирсэн байх).

 Тусгай болзол шалгуурууд

Өргөдөл гаргагч дараах шалгууруудыг хангасан байх:

  • Дараах байгууллагуудад эрчим хүчний чиглэлээр ажиллаж буй мэдлэг туршлагатай эрдэмтэн судлаач, мэргэжилтэн байх:
    • Засгийн газрын агентлагууд болон орон нутгийн эрчим хүчний газрууд;
    • Хувийн хэвшлийн байгууллагууд;
    • Судалгааний байгууллагууд.
  • Төр, хувийн хэвшил хоорондын харилцаа холбоог дэмжих зорилгоор богино хугацааны сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвараа өөрийн болон бусад байгууллагуудтай хуваалцах эрмэлзэлтэй байх;
  • Сургалтын явцад цахимаар зохион байгуулагдах туршлага хуваалцах сургалтуудад бусад оролцогчдын хамт оролцох боломжтой байх;
  • Одоогийн ажилдаа 12 сараас дээш хугацаанд ажилласан байх ба сургалтаа дүүргэсний дараах 2 жилд тэтгэвэрт гарахгүй байх;
  • Хоёр жилийн ажлын туршлагатай байх;
  • Компьютерийн мэдлэгтэй, интернет ашиглах боломжтой байх.

Сонгон шалгаруулах үйл явц

Австралийн элчин сайдын яам, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар сонгон шалгаруулалтыг мерит зарчимд суурилан нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулалтыг хийнэ. Өргөдлүүдийг дараах шалгууруудыг харгалзан үнэлнэ:

  • Өргөдөл гаргагч богино хугацааны сургалтад нийцэж байгаа эсэх.
  • Богино хугацааны сургалтын үеэр олж авсан мэдлэг, чадвар, нетворкингээ хэрхэн ашиглах.
  • Өргөдөл гаргагчийн ажлын байр/ахлах ажилтны тухайн сургалтад суухыг дэмжиж байгаа болон Ажилдаа Эргэн Орох Төлөвлөгөө (АЭОТ)-г дэмжиж буйг батлах албан бичиг.

Богино хугацааны сургалтанд өргөдөл гаргахын тулд бүх өргөдөл гаргагч дараах холбоосоор орж өргөдлийн маягтыг бөглөх шаардлагатай:

https://oscar.australiaawardssouthasiamongolia.org/

Түүнчлэн шаардагдах бичиг баримтуудыг 2022 оны 10-р сарын 31-ний өдрөөс өмнө цахим өргөдөлдөө хавсарган явуулсан байна. Өргөдлийг цахимаар бүрэн бөглөсөн тохиолдолд шалгаруулалтанд оруулна.

Цахим өргөдлийн болзол шалгуур хангасан өргөдөл гаргагчдыг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар ярилцлагад урина. Ярилцлага 2022 оны 11-р сарын 21-ний өдрөөс хойш зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 976 – 11 – 318 852 утсаар, мөн info@australiaawardsmongolia.org цахим шуудангаар холбогдож авна уу.