Тэтгэлэг хүртэгчийн эдлэх эрхүүд

Австралийн тэтгэлгийг Австралийн их сургуульд сурахаар сонгосон хөтөлбөрийг дүүргэх хамгийн богино хугацааны туршид олгоно.

Австралийн тэтгэлэг хүртэгчид дараах үр шимийг хүртэнэ. Үүнд:

  • Сургалтын бүрэн төлбөр
  • Австралид нэг удаа ирж, очих хамгийн шулуун, энгийн ангиллын нислэгийн зардал
  • Байрны эхний төлбөр, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн авах зэрэг суурьшихад дэмжлэг үзүүлэх нэг удаагийн тэтгэмж
  • Амьжиргааны зардал – Австралийн ГХХЯ-аас тогтоосон тарифын дагуу амьжиргааны зардлыг дэмжих хоёр долоо хоног тутмын тэтгэмж.
  • Албан ёсны сургалт эхлэхийн өмнө 4-6 долоо хоног зайлшгүй хамрагдах Академик сургалтын удиртгал хөтөлбөр
  • Тэтгэлгийн туршид эмнэлгийн анхан шатны зардлыг хариуцах Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал (ГОЭМД) (архаг хууч, суурь нөхцөлийг үл харгалзана) ГОЭМД-ыг зөвхөн тэтгэлэгт оюутанд олгоно.

Түүнчлэн, зарим тэтгэлэг хүртэгчид сурч буй курс болон бусад нөхцөл байдлаас хамааран дараах үр шимийг хүртэх боломжтой. Үүнд:

  • Амжилттай суралцах эсвэл академик туршлагаа сайжруулахын тулд академик сургалтын нэмэлт дэмжлэг хүсэх
  • Гэр бүлдээ эргэж ирэх нислэгийн зардал
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх дэмжлэг
  • Судлаач оюутан хээрийн дадлага хийх шаардлагатай бол Монгол уруу эсвэл Австралид хамгийн шулуун замаар зорчих энгийн ангиллын нислэгээр нэг удаа ирж, буцах зардал зэрэг орно.

Тэтгэлэгт оюутны эдлэх эрхийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагаас үзнэ үү.