< Өмнөх хуудас руу буцах

Мягмарсүрэн овогтой Хатанбаатар

Нийтэлсэн: 2022-06-28

Монголын уул уурхайн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж буй Мягмарсүрэн овогтой Хатанбаатар

Австралийн төгсөгч Мягмарсүрэн овогтой Хатанбаатар Монгол, Хятад, Индонез, Австрали зэрэг улсуудад ил, далд уурхайн инженерээр 10 гаруй жил ажиллаж байна.

Хатанбаатар Шинжлэх Ухаан Тенхологийн Их Сургуулийг Уул уурхайн Удирдлагын бакалавр, Санхүү, эдийн засгийн их сургуульд Санхүүгийн Удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр Австралийн тэтгэлгээр 2018 онд Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд Уул уурхайн Инженерийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Хатанбаатарт Австрали улсын баруун Австралийн Телфер алтны уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Макмахон Холдингс Лимитед” компанид алт, зэсийн уурхайн төслийн инженерээр ажиллах боломж олдсон. Тэнд байх хугацаандаа тэрээр богино хугацааны уурхайн төлөвлөлтийн ажил хийж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг анхан шатны төлөвлөлтөөс эхлээд олборлолтын сайт дээр боловсруулж дуусгах хүртэлх ерөнхий үйл явцтай танилцсан. Тэрээр мөн янз бүрийн туслах үйл ажиллагааг удирдах туршлага хуримтлуулж, төслийн үндсэн ажилд ямар ач холбогдолтой болохыг олж мэдсэн.

“Телфер алтны уурхайн инженерийн багийн гишүүн болсон нь миний хувьд үнэ цэнэтэй туршлага болсон ба ур чадвараа хөгжүүлэх сайхан боломж байсан” гэж тэр хэлэв. Бид нэг баг болж олон улсын хэмжээний чадварлаг инженерүүдтэй хамтран ажиллаж, ур чадвар, туршлагаа хуваалцсан нь төслийг илүү үр өгөөжтэй болгосон.”

Хатанбаатар Австрали улсаас эргэж ирээд Монголын уул уурхайн салбарт үйлдвэрийн тэсрэх бодис үйлдвэрлэн худалдаалж буй Франц-Монголын хамтарсан “Титанобел Монголиа” ХХК-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр Австрали улсанд сурч байхдаа олж авсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан өөрийн удирдлагын багтай хамтран компанийн засаглалыг хөгжүүлж, ANFO (аммонийн нитрат/түлшний тос, үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний тэсрэх бодис) болон эмульсийн төрлийн тэсрэх бодисуудтай ажиллах нэгдсэн системийг сайжруулан ажиллаж байна. Мөн тэрээр Монголын Уул уурхайн яамтай хамтран ажиллахаас гадна Оюутолгой төслийн Техникийн ажлын хэсэгт зөвлөхөөр ажиллаж байна.

Хатанбаатар: “Би өөрийн инженерийн ур чадвар дээрээ тулгуурлан компанийн соёлд нэгдсэн систем нэвтрүүлсэн. Энэхүү систем нь тухайн үйлдвэрийн техникчээс эхлээд инженерийн түвшний ажилчид хүртэл удирдлагын түвшинд өөрийн ажлын ач холбогдлыг ойлгодог болох бөгөөд ингэснээр тэдний мэргэжлийн ур чадварт эерэгээр нөлөөлдөг. Жишээ нь, энэхүү системийг ойлгосноор тэд одоо өдөр тутмын болон долоо хоног бүрийн үйлдвэрлэлийн тайланг өөрсдөө гаргаж, KPI буюу үндсэн ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг хэмжиж, үр дүнтэй удирдах боломжтой болсон. Энэхүү нэгдсэн системийг хэрэгжүүлснээр инженер техникийн ажилтнууд мэргэжлийн программ хангамж ашиглан үйлдвэрлэлээ төлөвлөх, тодорхой хугацаанд өөрийн ажлын гүйцэтгэлийг харьцуулан бүтээмжийг нэмэгдүүлэх боломж олгож байна.”

Энэхүү систем нь компанийн засаглалд эерэгээр нөлөөлж, байгууллагын ажлын үр ашгийг нэмэгдүүлж түүнчлэн Монгол Улсын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулна гэж Хатанбаатар үзэж байна. Тэрээр Австралийн тэтгэлэгт хамрагдснаар хуримтлуулсан туршлага болон тус хөтөлбөр тэтгэлэг хүртэгчиддээ олон сайхан боломж олгодогт талархаж байгаагаа илэрхийллээ.

“Хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдэд зориулсан Австралийн тэтгэлэг нь ажил мэргэжлээ ахиулах, ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй залууст боломж олгодог. Та магистрын зэргийн сургалтанд хамрагдаж байх хугацаанд таны гэр бүл, үр хүүхдүүд Австралид сурч, ажиллах боломж олгодогт тус хөтөлбөрийн үнэ цэнэ оршино” гэж тэр үздэг.

Хатанбаатар хүмүүсийг Австралийн тэтгэлэгт хамрагдахыг уриалдаг. Энэхүү хөтөлбөрт хамрагдснаар олон талын ач холбогдолтой гэдгийг онцлоод “ Өөрийн эзэмшсэн мэргэжил, боловсролоо эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд ашиглах нь цаашид өөрийн ажил мэргэжилд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, эх орондоо эргэж ирээд мэргэжлийн ур чадвараа бүрэн ашиглах боломжийг олгоно. Та бүхэн Австралийн тэтгэлэгт заавал өргөдөл гаргаарай гэж зөвлөмөөр байна” гэлээ.