< Өмнөх хуудас руу буцах

Цэнддаваа овогтой Амартөгс

Нийтэлсэн: 2022-01-26

Австралийн төгсөгч Цэнддаваа овогтой Амартөгсийг Төрийн Албаны Зөвлөлийн эмэгтэй гишүүнээр томилогдсонд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон, Австралийн төгсөгчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

Ц. Амартөгс нь 2006 онд Австралийн тэтгэлгээр Флиндерсийн Их Сургуульд Төрийн Бодлого, Удирдлагын Магистрын зэрэг хамгаалсан, төрийн албанд 20 гаруй жил хариуцлагатай ажиллаж буй бидний бахархаж явдаг төгсөгч, манлайлагч эмэгтэй юм.

Төрийн албыг хөгжүүлэх, бэхжүүлэх их үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе.